"I hide myself completely like I've become a criminal
I can't even take one step outside the dorm that's like a prison"
- 140503 At DawnЮнги
"Миний хүү. Миний бяцхан хүү минь, Тэмц. Чи чадна. Ээж нь чамдаа итгэж байна."
Би нүдээ нээхэд дээврийн онгорхойгоор усны дусал урсаж байв.
"Ө, бороо орж байна."
Хэвтэж байсан газраасаа босож эвдэрхий цонхоор гадагшаа харлаа. Сар яг дээр байрлаж, үүлний завсар цухуйна. Цагаа хартал гурвыг зааж байв.
"Гурав? Би ийм удаан унтчихсан юм уу?" маш удаан сарны гэрэлд чадах ядхаараа хартал миний цаг гацсан байлаа.
"Тийм байлгүй дээ. Тэгвэл зай хэрэгтэй юм байна. Ядаргаатай юм аа."
Цонхноос холдон доош шатаар буухад галны бүдэг гэрэл бүүдийн асаж байв. Шатаар буун хамгийн доор ирэхэд том төмөр саван дотор гал асаан хэдэн нооронхой хувцастай хүмүүс дулаацахаар тойрон сууцгааж байлаа. Ойролцоогоор таваас зургаан эр эм холилдон суухад нэг эмэгтэйн хүүхэд чангаар уйлна.
"Сүнхэ, битгий уйл л даа. Ээж нь чамайг яагаад уйлаад байгааг чинь ойлгохгүй байнаа. Битгий уйл," Сүнхэ гэх охины ээж охиноо аргадах гэж нааш цааш савлах ч уйлах нь үргэжилсээр байлаа. Энэ нь ч гэсэн тойроод суугаа хүмүүст ядаргаатай байгаа бололтой бүгд уурлаж байв.
"Чи хүүхдээ чимээгүй болгооч. Унтах гэж ядаж байхад дээр нь гай болоод байх юм. Хэрвээ уйлахаа болихгүй бол эндээс гарч өөр газар унт. Би лав хүүхэдтэй чинь хамт баймааргүй байна," хэмээн нэгэн настай эмээ залуухан ээжрүү уцаарлана.
"Уучлаарай. Үнэхээр их уучлаарай," бөхийн уучлал Сүнхэгийн ээж ирээд охиндоо шивнэн, "Битгий уйл, тэгэх үү? Миний охин тайвшир."
Би гарахыг хүссэн ч хүүхдийг өрөвдөж тэдэн дээр алхан очив. Хүмүүсийн голоор шүлжиж явсаар охиноо тэврэх эмэгтэйн хажууд зогслоо.
Тэгсэнээ бөхийн,
"Сүнхэ. Битгий уйл. Чшш. Чимээгүй," би хүүхдийн чихэнд шивнэн хэлэхэд тэр жоохон охин миний үгийг сонсож тайвшрав.
Чихнээс нь холдон харвал Сүнхэ надруу том бор нүдээрээ харж байлаа.
"Сайн охин юм аа, Сүнхэ. Одоо чимээгүй болоод унтаарай. Дахиж цахилгаан цахиж чамайг айлгахгүй болохоор тайван унт," намайг ийнхүү хэлж дуусахад жоохон охины нүд анилдаж удалгүй нам унтав.
Ээж нь мөн адил тайвшран охиноо духан дээр нь үнсэн жижигхэн зассан орон дээрээ хэвтэж, дээгүүрээ нимгэхэн алчуур нөмөрлөө.
Би холдон явах гэж байсанаа нэг хүний гаранд ажиллаж буй цагийг хараад, зайг нь авчихья, гараа сунган унтах хүний гарнаас маш зөөлхөн цагийг нь аваад зайг нь салган авав.
Хүүхэд чимээгүй болгосны шагнал гээд авлаа шүү.
Цагийг мэдэгдэхгүйн тулд буцаан зүүлгэн гэргүй хүмүүсийг үлдээн хаягдсан байшингаас гарлаа.
Гадаа бороо цутган орж замын хоёр талаар гол урсаж байв. Нөмөргүй газраас гаран бороон голоор алхаж байсан ч миний юу ч норолгүй би явав.
YOU ARE READING
The Endling |myg| (Дууссан)
Fanfiction"Би үүнийг чиний төлөө хийх хэрэгтэй. Би чамайг ямар их зовж байгааг чинь мэдэж байна. Чи надад зөндөө туслаж хань хэрэгтэй байхад чи л миний хажууд байсан. Харин одоо миний чамд туслах үе ирсэн." "Битгий. Гуйж байна. Битгий л дээ." Би инээмсэглэн, ...