Юнги
Бүгд Рүригийн хамаг юмнаас татаж би түүний гарыг барьхаас өмнө түүний гар миний ханцуйг тавьж надруу айн харан сүнснүүд түүнийг чирэн алга боллоо.
"Рүри," түүний нэрийг чанга дуудаж сүнснүүдийг түлхэж явахад,
"Юнги," түүний хоолой үнэхээр хол сонсогдов.
"Байж байгаарай. Би чам дээр очноо," аль болох хурдан явах гэсэн ч бүх сүнс түүнрүү тэмүүлж байгаа мэт байлаа.
"Холд. ХОЛД," уур ч хүрч хүчтэй түлхэтэл миний урд зогсох эрэгтэй эргэж надруу муухай харж,
"Энэ банди түүнтэй хамт явж байсан. Түүнийг хорь," гэж чанга орилтол бүгд надруу эргэн харж миний бүх л барьж болох бүх газраас барьж эхлэлээ.
Хичнээн намайг эсэргүйцсэн чг хаанаас ч юм маш том биетэй хүн гарч ирж намайг дээш өргөн Рүригийн явсан зүгийн эсрэг явж эхлэв.
"Үгүй. Намайг тавь," би байдаг чадлаараа орилон сулран Рүриг л аврахыг хүсэж байлаа.
Олон төрлийн хонгилоор сүлжилдэж явсаар сүүлдээ миний ч толгой эргэж эхлэх ба хаашаа явж байгаагаа мэдэхээ байв.
Удалгүй гэнэт зогсож намайг газар шидэхэд би газар падхийн чанга уналаа.
"Зөөлхөн л дөө," уурлан газраар босч ирэхэд миний урд эмч байсан бололтой эмчийн хувцастай хүн ойртож ирээд,
"Чи яаж үхсэнээ мэдэх үү?" хэмээн далий шар шүдээ гарган инээмсэглэхэд миний хоёр талаас барьж намайг арагш чирч явсаар нэгэн сандал дээр суулгаж гар хөлийг минь сандалтай хамт боож эхлэв. Хөдлөх гэсэн ч тэр хэмжээгээр чаэгарч байлаа.
"Жоохон хүүхэд байнөө. Бодвол сүнс болоод хоёр гурван жил л болж байгаа байх," жижигхэн тагжгар биетэй эрэгтэй хажууд нь хэлэн надруу нэг нүдээрээ харна.
"Би өнөөдөр сайхан ааштай байгаа болохоор би чамд туслая. Чи надад сүүлд талархах л болно," хажуу тийшээгээ дохиход хэдэн сүнсний голоос тавиур дээр тавьсан шар шингэнтэй тариа барин гарч ирэхэд тэр Доктор аваад,
YOU ARE READING
The Endling |myg| (Дууссан)
Fanfiction"Би үүнийг чиний төлөө хийх хэрэгтэй. Би чамайг ямар их зовж байгааг чинь мэдэж байна. Чи надад зөндөө туслаж хань хэрэгтэй байхад чи л миний хажууд байсан. Харин одоо миний чамд туслах үе ирсэн." "Битгий. Гуйж байна. Битгий л дээ." Би инээмсэглэн, ...