~9~

918 91 3
                                    

"Don't worry even if i leave
You'll do well on your own"
- First Love

Юнги

"Рүри чи надаас зугтаад хэрэг байхгүй дээ."

Тэр урд том том алхан хол явах юм шиг алхаж байлаа. Би түүний хажууд очин алхахад тэр надруу харсанаа гэнэт зогсож,

"Чи ямар хэцүү юм бэ? Хэсэгхэн хугацаанд ганцаараа баймаар байна. Чи долоо хоног чив чимээгүй бараг л би хий харсан юм шиг байсанаа гэнэт гараад ирэх юм."

"Долоо хоног чамд хангалттай байсан юм биш үү? Чи дандаа л ганцаараа байдаг биз дээ."

Тэр толгойгоо сэгсэрч,

"Үгүй. Надад найз байдаг юм шүү."

Би эргэн тойроноо тоглоомоор харсанаа,

"Чи одоо ганцаараа л байна. Бас чи ганцаараа л ярьж байна."

"Би чамтай ярьж байгаа биз дээ."

Би инээмсэглэн,

"Бусад хүн намайг харахгүй шүү дээ."

Миний хэлэх гэснийг ойлгосон Рүри ууртай амьсгаа гаргаж намайг үлдээн алхан явахад би инээдээ барин түүний араас зөөлхөн алхан явлаа.

Арван цаг дөхөж байсан болохоор хөл хөдөлгөөн багасчихсан, гудамжны гэрэлнүүд тодоос тод гэрэлтэж байв.

Рүри уурлаж явсаар арван минутын дараа уур нь гарч надруу эргэж харсанаа,

"Би чамайг өнөөдөр л тэвчье. Дахиад надад тэгэж саад болох юм бол чи надтай уулзсандаа харамстал чинь болгоод өгнө шүү."

Би бууж өгсөн мэт хоёр гараа өргөн жуумалзан инээмсэглэхэд тэр нүдээ эргүүлсэнээ удаанаар алхаж эхлэв.

Бид хоёр хажуу хажуудаа алхан зөөлхөн явлаа.

"Чи ер нь хаана байсан юм?" Рүри хэсэг чимээгүй явсанаа надаас тэгэж асуув.

"Аан зүгээр хаа хамаагүй л аяллаа. Зүгээр л алхаад л."

Хайгаад л.

"Тэгээд өөр юу ч хийгээгүй юм уу? Зүгээр л хаягдсан гөлөг шиг яваад л байсан юм уу?"

"Чи сүнсийг мэднэ дээ. Бид чинь тийм л юмнууд. Ямар ч шалтгаангүй яваад л."

Ингээд бид хоёрын яриа машины дуутай хамт чимээгүй боллоо.

Бид хоёр түүний амьдрах гудам эргэн явахад тэнд ямар ч хүн байсангүй. Зүгээр л гэрэл асаж байв.

Рүри даарч байгаа бололтой хоёр гараа үрээд өөрийгөө тэврэн авлаа.

"Хүйтэн байна уу?"

"Жоохон л."

Бид алхаж явсаар түүний гэрийн өмнө ирж зогсоод,

"За ингээд чи үүнээс цааш явах хэрэг байхгүй. Учир нь энэ миний гэр бас миний сүнсгүй орчин."

Би сулхан инээгээд,

"За за. Зүгээр л намайг хэзээ ч битгий ор гээд л хэлчихгүй."

Рүри инээн толгойгоо дохиод эргэж гэрлүүгээ орох гэж байсанаа хүнгүй чимээгүй гудамруу хальт хялам хийснээ гэнэт газраа гацан зогсов.

Бүх бие нь чичирч яг л түүнийг доороос нь барьчихсан мэт тэр хөдлөлгүй зогсоход би болгоомжтойгоор,

"Рүри? Чи зүгээр үү?" хэмээн чимээгүй асуусан ч тэр хариулсангүй.

Хэсэг зогсож байсанаа түүний толгой эргэн хүнгүй гудамжруу маш удаанаар эргүүлэн харсанаа надад сонсогдохоор амьсгаагаа авав.

Би түүнийг юу хараад байгааг гайхан харвал ямар ч хүнгүй тэр газар цаашаа харан нэгэн жоохон охин алхаж байлаа.

Замын хоёр талд нь гэрэл асах ч яг тэр охины алхах газар ямар ч гэрэлгүй ганцхан түүний цагаан хувцас тод харагдана.

Би гайхан харж байтал тэр охин алхаж явсаар хэсэгхэн гэрэлтэй газар өнгөрөхөд нь би түүнийг сайн олж харлаа.

Дөрөв, таван настай жоохон охин. Түүний үс нь самнаагүй удсан бололтой ширэлдсэн нь хичнээн хол байсан ч би олж харж байв.

Цагаан унтлагны хувцас нь түүний шилбээр татаж хэдэн өдөр, биш ээ хэдэн жил угаагаагүй мэт халтар харагдана.

Тэр баруун гарандаа нэгэн хар тоглоом барьсан харагдав. Хол байсанд би түүний тоглоомыг яг ямар юм байна гэж харж чадсангүй.

Гэхдээ хамгийн сонирхолтой нь тэр охин их хайрга асгарсан газраар. хөл нүцгэн юу ч болоогүй мэт алхаж байв.

Би яг тэр үед түүнийг сүнс гэдгийг гадарлалаа.

The Endling |myg| (Дууссан)Where stories live. Discover now