~18~

604 73 1
                                    

Рүри

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Рүри

Бүх зүйл хар. Биднийг тойрсон агаар ч хүртэл хар мэт санагдана.

"Надад энд таалагдахгүй байна," хажууд Юнгигийн бүдүүн хоолой чимээгүй хонгилд чанга сонсогдлоо.

Би уначихгүйг хичээн балгасан дунд алхаж байв.

"Надад ч мөн адил."

"Тэгвэл бид энд яах гэж ирсэн юм?"

"Сомин ир гэсэн шүү дээ."

"Надад наад сүнс чинь таалагдахгүй байна."

Би түүнрүү бүтэн эргэн харж,

"Үнэнийг хэлэхэд чи ч гэсэн сүнс штэ. Тэрнийгээ чи мартчихаж."

"За за. Тэгвэл хонгилын төгсгөлд уулзья," гээд нөгөөдөх чинь гэнэт хажуу ханаруугаа орон алга боллоо.

"Хөөе. Чи намайг ингээд үлдээчих байсан юм уу?" түүний алхаад алга болсон ханаруу харж чанга хэлэхэд миний дуу тэр хонгилоор яван цаашаа үргэлжлэн уусан алга болов.

"Хөгийн амьтан," түүний араас чанга хэлэн санаа алдан ганцаараа тэр хаягдсан хонгилоор алхан явлаа.

Муу амиа бодсон сүнс. Өөрийгөө л бодож байх юм. Намайг яаж энд ганцааранг минь үлдээж чадаж байнаа- гэнэт миний хажууд чулуу дуграв.

Би гацаж маш удаанаар эргэн харахад яг баруун талд хав харанхуй өрөө байх нь тэр.

"Юнги?"

Чив чимээгүй.

Гэхдээ би тэнд хэн нэгэн намайг хараад байгааг мэдэрч байв. Зүрхний цохилт чихэнд дуулдана.

"Юнги, битгий тоглоод бай. Би чамайг гэж мэдэж байна."

Түүнийг байгаасай гэж би үнэхээр их хүсэж байлаа.

"Чамайг ингээд байх юм бол би явлаа шүү. Чамтай тоглох хүсэл алга," арагш нэг алхам холдтод хөлөөрөө чулуу хүчтэй түлхэж, нөгөө чулуу шатны завсраар доош унаж чанга дуу гарав.

The Endling |myg| (Дууссан)Where stories live. Discover now