Юнги
Би Рүриг даган аль болох чимээгүй явахыг хичээн явлаа. Дуу гарах бүрт бид хоёр хамгийн ойр нуувчинд орж суун чимээгүй болтол суугаад босож толгой эргэм хонгилоор явсаар байв.
Би түүний араас юу ч хэлэлгүй чимээгүй дагасаар. Рүри өөрийгөө хаашаа явах ёстойгоо үнэхээр сайн мэдэж байлаа.
"Одоо ийшээ," тэр нэг хаалга түлхэн ороход хуучин хүлээлгийн өрөө байсан бололтой нурсан өрөөрүү оров. Зарим хана нь нурчихсан, тэрүнгээр гэрэл орж гэгээ оруулж байлаа.
"Тэд чамайг яасан юм?" түүний ард даган явахдаа сонирхон асуухад тэр урагшаагаа харан алхаж явсанаа удалгүй эргэн харж,
"Мэдэхгүй ээ. Зүгээр л байлгана гээд байсан. Сүнс хардаг хүнтэй таарч байгаагүй гэсэн байхаа. Тэгээд хамт баймаар байна гээд намайг нэг өрөөнд оруулсан. Гэхдээ чи эмнэлэгийн дээр үеийнхээр нь харсан бол ч. Үнэхээр гоё байсан байна лээ," тэр сэдвийг өөрчлөн өөр зүйл ярьж эхлэхэд би түүнээс асууж шалгаасангүй. Түүнд хэцүү байсан болохоор ярихад түүнд зориг хэрэгтэй гэдгийг би мэдэж байлаа.
"Тэгээд л тэр намайг туслаарай гэсэн," хэмээн тэр яриагаа дуусгахад би түүний сүүлийн өгүүлбэрийг л сонсож амжив.
Би чимээгүй толгой дохин түүний араас даган үсэрвэл тэр надруу бүтэн эргэн харан инээмсэглээд,
"Харин чи яасан юм? Чамайг би тэрнээс хойш дуулсангүй."
"Намайг бас тэд чамтай хамт явж байсан гээд нэг өрөөрүү чирч оруулсан. Тэгээд гарчихаад амарч байсан чинь чи ирсэн."
Тэр толгой дохин зогсох ч намайг ч мөн адил юм нууж байгааг мэдэж байгаа мэт харагдаж байлаа.
Бид хоёр хоёулаа бие биедээ хэлж болохгүй нууцтай бололтой.
Түүнээс хойш явсаар эцэст нь доош буух шат олон хаалгыг нь түлхтэл хөдөлсөнгүй.
YOU ARE READING
The Endling |myg| (Дууссан)
Fanfiction"Би үүнийг чиний төлөө хийх хэрэгтэй. Би чамайг ямар их зовж байгааг чинь мэдэж байна. Чи надад зөндөө туслаж хань хэрэгтэй байхад чи л миний хажууд байсан. Харин одоо миний чамд туслах үе ирсэн." "Битгий. Гуйж байна. Битгий л дээ." Би инээмсэглэн, ...