~14~

690 80 2
                                    

"If you ask why I succeeded, there's no one answer
During that short time I slept less than you and moved more and grew
Still it seems like even if I don't know the secret to success, I know secret to failure"
- Give it to me

Рүри

"Чимээгүй бай л даа. Үглээд л яваад байх юм."

Хажууд алхаж явсан Юнги санаа алдан,

"Би одоо ч гэсэн үүнийг тэнэг санаа гэж бодож байна," хэмээн гараа буцаан халаасандаа хийн хэллээ.

"Тэгээд ч чи яаж түүнийг олох гэж байгаа юм? Тэр хаана ч байж магадгүй, эсвэл өчигдөр орой хүн алчихсан юм чинь болчихсон ч байж магадгүй шүү дээ."

"Би мэдэж байнаа. Зүгээр л надад итгэ," хэмээн би жоохон бөхсхийн алхаж байв.

"Чи яаж энэ хавьд түүнийг байна гэж тааж байгаа юм?"

Би түүнрүү эргэн харж,

"Би тайлбарлаж мэдэхгүй байна л даа. Гэхдээ би түүнийг энэ байшинд байна өнөө орой ирнэ гэж мэдрээд байна," зүрхэн тус газраа гараа аваачин  хэлэхэд тэр толгойгоо сэгсэрэн санал нийлэхгүй байсан ч намайг даган хоёр өндөр байшингийн голд байх хуучин хүн амьдардаг юм уу гэмээр байшингийн гадаа суув.

Энэ байх л ёстой. Баттай.

Эсвэл үгүй юм болов уу? Үгүй ээ. Өөртөө итгэх хэрэгтэй шүү дээ.

Би байшингийн ойролцоо байх сандал дээр суухад Юнги санаа алдан миний хажууд суулаа.

Нэг цаг. Хоёр цаг. Ганц ч амьд юм байсангүй.

"Одоо хэтэрхий орой болчих шиг боллоо. Явцгаая," би гайхан цагруугаа харвал үүрийн дөрвөн цаг болчихсон байв.

Би даарч байсан ч хамаагүй биеэ тэврээд,

"Үгүй ээ. Энэ л байшин байх ёстой."

"Чи ер нь яагаад энийг гэж бодоод байгаа юм? Тэр охин чинь заавал өнөө орой ирэхгүй ч байж магадгүй штээ."

"Би чамаас надтай хамт байгаа ч гэж гуйгаагүй. Чи өөрөө л намайг дагаж ирсэн биз дээ? Тэгчихээд яагаад надруу уурлаад байгаа юм. Хүсээд байгаа бол яваач дээ," би аргаа баран түүнд уурлаад эргэж харан өөр зүгрүү, түүнрүү нуруугаа харуулж суухад Юнги надруу гайхан зогсож байсанаа удалгүй миний хажууд суув.

"Чи тэгээд явахгүй юм уу?" би уурлаж байгаа юм шиг хэлсэн ч түүнийг намайг ганцааранг минь харанхуйд үлдээгээгүйд бяцхан баярлан хэллээ.

"Залхуу хүрээд байна," тэр чимээгүй амандаа бувтнан хэлэхэд би инээдээ барин чимээгүй суув.

Инээдтэй шалтаг.

Бид хоёр суусаар л байлаа. Цаг явсаар гадаа удалгүй гэгээ орж эхлэн, шувууд жиргэж эхэлцгээв.

Би гэнэт цочин сэрж,

"Юу вэ? Би унтчихсан юм уу?" мөрийг нь налж байсанаа өндийн ившээлээ.

"Чи гэнэт ярьж байгаад л намайг налаад тасарчихсан."

"Ө, уучлаарай," би сул инээмхийлээд босоход өглөөний хүйтэн агаар гэнэт намайг цохив.

Би гэнэт биеэ тэврэн,

Хүйтэн байна, зузаан хувцас авчираагүйдээ өөрийгөө хараагаад амьсгаагаа гаргатал хажуугаас намайг нүд салгалгүй харж байсан Юнги,

"Хүйтэн байна уу? Зузаан хувцас авчирахгүй яасан юм, тэнэг амьтан минь. Бүхэл шөнөжин сууна, биш ээ гадаа унтана гэдгээ мэдсэн бол ядаж л дээрээ зузаан хувцас өмсөхгүй," гээд тэр гэнэт боссоноо дээрээ өмссөн хар цамцаа тайлж эхлэхэд би түүнрүү хачин харж,

"Чи чинь яагаад тайчаад эхэлчихэв," гэлээ.

Тэр нүдээ аньж уртаар амьсгаагаа гаргаад,

"Хүсэхгүй байвал боль," хэмээн буцаад хувцасаа өмсөж эхлэхэд би цамцыг нь шүүрч авсанаа,

"Тоглосон юмаа. Уучлаарай," би инээмсэглэн түүнээс хувцасыг нь авч дээрээ дулаан хувцас өмссөндөө баярлан инээмсэглэхэд Юнги цаашаа харан залхсан юм шиг харагдаж байсан ч түүний уруулан дээр инээмсэглэл тодроод өнгөрсөнийг харж амжлаа.

"За за. Явцгаая," би хажуудаа байх цүнхээ авахаар доош суугаад босох гэж байтал миний урд хэн нэгэн ирж зогсов. Тэр жоохон зүйлийг зогсоход эргэн тойрон чимээгүй болж, гацах шиг санагдлаа.

Би маш удаанаар толгойгоо өргөн дээш харвал нөгөө охин миний урдаас тэр хав хар ч бөөн уйтгар, зовлон шаналал, уур агуулсан нүдээрээ намайг зоогоод хаячих шиг санагдав.

"Сайн уу," гэнэн жоохон хүүхдийн хоолойгоор надад хандан хэллээ.

The Endling |myg| (Дууссан)Where stories live. Discover now