"Min Yoongi is already dead (I killed him)
It's been a long time since my everyday life became killing my passions and comparing myself with others"
- 마지만 (The Last)Юнги
Хотын гудамжаар алхан явна. Амралтын өдөр байсан болохоор хөл хөдөлгөөн ихтэй, халуун нарнаас хүмүүс зугтан сүүдэр бараатаж байгаа нь их харагдаж байлаа.
Толгой хоосон, юуны талаар бодохоо ч мэдэхгүй би харсан зүгрүүгээ алхаж байв. Тэгтэл миний анхаарлыг нэг зүйл татлаа.
Эмэгтэй хүний инээх дуу.
Тэр бүх хүмүүсийн яриа, машины хүнгэнээнээс тэр эмэгтэй хүний инээд хамгийн ялгарч сонсогдоно.
Би гайхан хүмүүсийн голоор сүлжин явсаар тэр саяхан инээсэн хүн дээр тулан очлоо. Надруу нуруугаа харуулан зогсох эмэгтэй ардаасаа харахад надаас жоохон намхан, бор мөр шүргэсэн үстэй эмэгтэй байв.
Тэр дахин инээхэд яагаад ч юм надад энэ инээдийг өмнө нь сонссон мэт санагдаж, зүрх дотор дулаан мэдрэгдэнэ.
Би тойрон тэр хүнийг ямар хүн гэдгийг харахаар алгуурхан алхан явж тэр хоёр ярих эмэгтэй хүмүүсийг хажуугаас нь харж зогсов.
Нэг эмэгтэй нь залуухан хорь шүргэж яваа бололтой харагдаж, шаргал үс нь нарны туяанд гялалзаж харагдаж байлаа. Харахад л баясгалантай, эерэг энергитэй эмэгтэй байв. Гэхдээ миний анхаарлыг татсан нь тэр хүн байсангүй.
Түүний урдаас ярьж зогсох хижээлдүү насны эмэгтэй цүнхээ нэг гарандаа барьж, их дөлгөөн төрхтэй хүн байлаа. Тэр эмэгтэй инээмсэглэн ярьж урдаас нь харах эмэгтэйн хэлсэн үгэнд инээж байгаа үзэгдлээ. Гэхдээ тэр инээмсэглэлийн ард үнэхээр их ядарч, зовсон эмэгтэй байгааг би анзаарч байв.
Байн байн уруулаа хазаж, гараа оролдож байгаа нь байж ядаж байгаа харагдана.
Гэхдээ би тэднийг юу ярьж байгааг сонсохгүй байлаа. Бараг хажууд нь зогсох ч тэдний яриа хонгилийн төгсгөлд ярьж байгаа юм шиг сонсогдож байв.
Тэр эмэгтэй рүү дахиад харахад түүний царай их танил харагдаж байлаа.
Би түүнийг хаана харлаа?
Хэрвээ би ээжтэй байсан бол миний ээжийн насны эмэгтэй ярьж дуусан намайг тэнд үлдээн эргэн цаашаа хүмүүсийн голоор уусах мэт алга болов.
Тэр эмэгтэй надад харагдахаа больсон үед буцаад дэлхий дээр буусан мэт эргэн тойроны хүмүүсийн яриа урсан чихэнд орж ирлээ.
Би гацалтын байдлаасаа толгойгоо сэгсрэн гарч тэр эмэгтэйн явсан зүгрүү ганц хараад буцаад алхаж эхлэв.
Тэгтэл миний зүүн талын кофений мухлагруу Рүри найзуудтайгаа алхан орох харагдлаа.
Би өөрийн эрхгүй инээмсэглэн саяхан толгойноос гарахгүй байсан эмэгтэйн тэр үед мартан Рүриг даган араас нь оров.
Шар бор өнгөөр чимэглсэн мухлагт хүмүүс бүх ширээг дүүргэн суусан байлаа.
Рүри найзуудтайгаа хамгийн цаана байх ширээнд сууж байгаа үзэгдэхэд би тэднийг чиглэн алхана.
Тэдний хажууд ирсэн байсан ч Рүри намайг анзааргүй л байв. Хэдэн хоног түүнийг хараагүй болохоор бараг л царайг нь мартах шахсан байлаа.
Би Рүригийн хажууд суухад тэр сая л намайг нэг юм анзаарч,
"Уучлаарай. Энэ хүнтэй байг-" тэр намайг хараад яриа нь тасрав.
"Сайн уу, Рүри," би аль болох эелдэгхэн хэлэхэд бидний урдаас харан сууж байсан хоёр охины богино үстэй нь Рүрирүү гайхан харлаа.
"Рүри? Яасан?"
Надруу нүдээ томруулан харах Рүри намайг хажууд нь байгаад итгэж ядаж байгаа маягтай харж байгаад буцан найзуудруугаа харж хүчлэн инээмсэглээд,
"Үгүй ээ. Зүгээр би сая хий харах шиг боллоо," худлаа инээн чихнийхээ ард байсан үсийг буулган бид хоёрын хооронд үсээрээ хана үүсгэв.
YOU ARE READING
The Endling |myg| (Дууссан)
Fanfiction"Би үүнийг чиний төлөө хийх хэрэгтэй. Би чамайг ямар их зовж байгааг чинь мэдэж байна. Чи надад зөндөө туслаж хань хэрэгтэй байхад чи л миний хажууд байсан. Харин одоо миний чамд туслах үе ирсэн." "Битгий. Гуйж байна. Битгий л дээ." Би инээмсэглэн, ...