"I was born from a tiger so I can't live like a dog."
- Give It To MeРүри
Хамраараа цэвэр агаар аван дээш гарган нуруугаараа өвс налан хэвтлээ. Ойр хавьд хичээл тарсан байсанд хүүхдүүд хамт олноороо алхан өнгөрч байв.
Би дээш өндийн Хан мөрөнрүү харвал дотор нь хэдэн лусын дагина хоорондоо бөмбөг дамжуулан тоглож, тэдний үүсгэсэн давалгаа завьтай яваа хүмүүст хэцүү байгаа бололтой их л дайвалзаж харагдана.
"Үлгэрт гардаг зүйл хүртэл ханьтай байхад би ингээд ганцаараа сууж байх ч гэж."
Эри найз бандитай болоод намайг тоохоо больсон. Үнэхээр сайн найз шүү, нээрээ.
Нар бууж тэнгэр ягаан, улбар шар өнгөөр хослоход орой болж байгааг мэдэв. Цаг долоо зааж, аавыг тарах болоогүйг би мэдэж байлаа.
Босож шороогоо гөвөөд толгойн доороо тавьж байсан цүнхээ нэг мөрөндөө үүрэн гэрийн зүг алхав.
Арван минутын алхаа байсан болохоор өөрийн үнэт эрдэнэ болох чихэвчээ зүүн дуугаа хамгийн чанга дээрээ тавин ар талын том цамцны малгайгаа өмсөн явлаа.
Орой болж байсанд гудамжаар сэлгүүчлэх сүнс ихэсдэг байв. Тийм учраас юу ч хараагүй юм шиг урагшаагаа харан алхан явж байтал хажуугаас хүн юм асуусан ч би сонсоогүй мэт тоолгүй өнгөрөн алхалаа.
Учир нь би түүнийг үхсэн хүн гэдгийг мэдэж байв.
Амьд хүн яасан ч нуруугаараа нил цустай явахгүйн ойлгомжтой.
Гэртээ алхаж ирэхэд манай гэрэл асаалттай байсанд гайхан бас давхар баярлан дотогш орвол аав эмнэлгийнхээ хувцастай зочны өрөөнд зогсож байв.
"Та ямар эрт тарсан юм?"
"Тараагүй ээ. Аав нь заваараа ирж гэрт идэх уух юм аваад явах гээд. Өнөөдөр оройн ээлжтэй болсон болохоор чамайг бас өөрөө хоолоо хийж идээрэй гэх гээд л."
Би сэтгэлээр унаж,
"Өнөө орой тэгээд хонохгүй юм уу?"
Тэр гадуур хувцасаа өмсөөд миний духан дээр үнсэв.
"Харин тийм л болчих шиг боллоо. За аав нь явлаа. Хоол хийж идээрэй. Гоймон идэхгүй шүү."
"За. Баяртай," хэмээн би аавд хэлэхэд тэр даллан урд хаалга хаан гарлаа.
Яг хоол хийж харагдаач.
Өрөөндөө орж шүүгээнээсээ нэг гоймон гарган ирж гал тогооруу ус чанахаар ороход хөргөгчний хажууд Холли сүүлээ сарвалзуулан сууж байв.
"Холли, чи мэднэ шүү дээ. Чамд өгч болохгүй."
Тэр гаслан надруу гүйж ирэхэд би түүний бор буржгар толгойг нь илэн,
"Уучлаарай. Чамд чихэрлэг зүйл өгч болохгүйг мэдэж байгаа биз дээ."
Тэр яг л ойлгож байгаа мэт надруу том хар нүдээрээ харахад би инээн,
"Хөөрхөн шүү."
Ус буцлагчинд ус хийн асаагаад гоймоноо бэлдэн зогсоод эргэж харвал Холли надруу харан их л томоотой сууж байлаа.
"Надруу битгий тэгэж хараад бай. Хоол хийхээр залхуу хүрээд байнаа. Гоймонг чинь над шиг хүмүүст зориулж хийсэн байхгүй юу."
Усаа хийгээд бэлэн болоход нь зочны өрөөнд орон буйдан дээр суун зурагт асаав.
Цаг агаарын мэдээ гарч байсанд би тавин гоймоноо сорон идлээ.
"Инчонд бүтэн өдөр нар гарч +18 градус дулаан байна. Гэхдээ Дэгүд энэ долоо хоногт бороо их орох шинжтэй байна. Тийм учраас шүхэрээ марталгүй хүмүүсээ явцгаагаарай. Харин Сөүлд үүлэрхэг...."
"Дахиад л бороо. Одоо борооноос уйдаж байна шүү."
Дууссан саваа ширээн дээр тавин буйданг налан дээш таазруу харав.
Аа. Шүхрээ санаж байна шүү.
YOU ARE READING
The Endling |myg| (Дууссан)
Fanfiction"Би үүнийг чиний төлөө хийх хэрэгтэй. Би чамайг ямар их зовж байгааг чинь мэдэж байна. Чи надад зөндөө туслаж хань хэрэгтэй байхад чи л миний хажууд байсан. Харин одоо миний чамд туслах үе ирсэн." "Битгий. Гуйж байна. Битгий л дээ." Би инээмсэглэн, ...