~11~

802 94 1
                                    

"Don't climb over the wall I've built in front of me
I'm the island in this vast ocean, don't abandon me"
- At dawn

Юнги

Тэр шөнө тэр гудамжнаас нэг хүн үхсэн юм. Үхсэн ч гэж дээ шатаар доош унаж нуруугаа хугалсан гэсэн.

Ер нь бол үхсэн.

Гэхдээ энэ Рүрид илүү хүнд туссан бололтой гэрээсээ ч гарахгүй байлаа. Тэдний гадаа хэдэн цаг суусны эцэст тэр дэлгүүр гарахаар гарч бид хоёр хамтдаа явсан юм.

"Ямар нэгэн юм болсон юм уу?" би түүний хажууд суун доошоо хөлрүүгээ харах Рүригээс асуулаа.

Тэр чимээгүй хөлөө харж суусаар эцэст нь,

"Би одоохондоо ярьмааргүй байна," гэв.

За за.

Би сэдэвийг өөрчлөн,

"Гадаа гоё байна шүү," гэхэд чимээгүй суусан тэр инээлээ.

"Тийм байна."

Би худлаа л гараа оролдон суухад тэр ч мөн адил чимээгүй суусны эцэст зогсоод,

"Гэртээ одоо харьсан нь дээр байх. Дараа уулзья," миний хариултыг сонсолгүй тэр эргэн намайг ганцааранг минь үлдээн явлаа.

Маргааш нь надад хийх юм байлгүй зүгээр л сурсанаараа гадуур сэлгүүцэн алхаж байв.

Тээр нэг цаана эрэгтэйн нуруун дээр цагаан даашинзтай эмэгтэй сууж явна, цаад талд нь нэг гэр бүл бололтой сууж байхад үхсэн нохой нь жоохон гэрэлтэж харагдах нохой хажууд нь сууна.

Рүрид ямар нэгэн юм болсон юм болов уу?

Тэр жоохон охин холбоотой болов уу?

Гэтэл би нэгэн хаалган дээр тулж зогсоод дээш харвал Рүригийн үүдэн дээр тулчихсан байв.

Би яагаад энд ирчихсэн юм бол?

Буцан эргэн алхан явна.

Толгойд бүх зүйл бодогдон хүмүүс болон сүнснүүдийн хооронд сүлжиж явсаар дахин танил хаалганы өмнө зогслоо.

"Би яагаад энд ирээд байгаа юм бэ?" уур ч хүрэх шиг нэг бол тайвшрах шиг болон түүний хаалганы өмнө доошоо суув.

Сууж л байхаас.

Хэдэн өдөр ганцаараа байсан болохоор ганцаардаж эхэлж байлаа. Өмнө нь дандаа ганцаараа байдаг байсан ч Рүритэй уулзсанаас хойш ганцаардах мэдрэмж байхгүй болсон.

Сайн уу, муу юу? Мэдэхгүй байна. Ойлгохгүй байна.

Хүн үхсэнээс хойш долоон хоногийн дараа дахиад л хүн үхэв. Гэртээ сууж байгаад үхсэн гэсэн ба золгүй явдал гэж байцгаана.

The Endling |myg| (Дууссан)Where stories live. Discover now