"I'm in so much pain and lonliness but people around me
Keep telling me to regain my consciousness"
- so far awayРүри (8 настай)
"Рүри миний охин удахгүй ах нь ирнэ. Тэгэхээр чи гэрт ганцаараа байх хэрэггүй болно гэсэн үг. Тийм болохоор ямар нэгэн юм өвдвөл шууд ахдаа хэлээрэй, за?" аав хэлэх миний жоохон үсийг чихний ард хийн доошлрн духан дээр минь үнслээ.
"За, ааваа."
Аав миний хаалгыг хаан өрөөнд дахиад харанхуй болов.
Аавыг гарвуу үгүй юу, хаалганы ард нуугдаж байсан эгч гарч ирлээ.
"Аавыг чинь гарангүй нь гэж бодлоо шүү," тэр инээн хэлээд миний орны хөлөнд суув.
"Аав угаасаа удаан байдаггүй юмаа. Угаасаа ажил нь эхлэх гэж байгаа."
"Нээрээ ч тийм шүү. Дандаа л чи ганцаараа байдаг биз дээ."
"Мхм," би хэлээд нөгөө тийшээгээ эргэж харан хэвтэв.
"Би удахгүй явах гэж байгаа," хэсэг чимээгүй суусан Сора хэллээ.
Би шууд эргэж харан орон дээрээ өндийн суун,
"Яагаад?" хэмээн ухаан орсон цагаасаа дандаа л хамт байсан эгч шиг минь сүнсээс би асуув.
Тэр үсээ арагш болгон,
"Би энд хэтэрхий удаан байчихсан. Бас миний хамт байсан хүн ч удахгүй явах гэж байгаа."
"Жинсү ах уу?"
"Тийм ээ. Түүний цаг нь дуусаж байгаа. Маргааш нөгөөдөргүй л байна. Эхнэр нь, бүр хүүхдүүд нь ч хүртэл ирэхээ байсан. Бууж өгөө биз?" тэр доошоо гарлуугаа харан хэлж байв.
"Тэгээд тэр хаашаа явах гэж байгаа юм?"
"Тэр надтай хамт өөр шинэ газарлуу явна. Бид хоёр тэнд үүрд хамтдаа амьдрах болно."
"Үүрд гэж юм байдаггүй юмаа. Ээж үргэлж хэлдэг байсан ч нэг л өдөр орноосоо босож ирээгүй," би орондоо хэвтэрн тэр шөнийг бодон хэлэв.
"Гэхдээ нэг өдөр ээж чинь ирэх байх. Чи тэвчээртэй л хүлээх хэрэгтэй."
"Ээж ирэхгүй байхөө."
Сора эгч миний толгойг илэн,
"Тэр гарч ирэх болноо, Рүри. Зүгээр л хүлээ."
Тэр өдрөөс хойш Сора эгч үргэлж л хайртай байсан Жинсү ахтай уулзан явсан. Гэхдээ миний сонсож байсан түүхүүдээс Сора эгчийнх хамгийн өрөвдөлтэй нь санагддаг. Би дандаа л сүнс хардаг ч Сора эгчийнх шиг өрөвдөлтэй түүхтэй таарж байгаагүй.
Сора эгч Жинсү ахтай багаасаа л хамт байсан. Гэхдээ Сора эгч ээжтэй адил өвчтэй байсанд нэг л өдөр сэрээгүй.
Тэр явдлаас хойш Жинсү ах эхнэр хүүхэдтэй болж цааш явсан ч Сора эгч дандаа л хамт байсан.
Хайртай хүнээ өөр хүтэй байхыг харах ямар хэцүү байхыг би тэр үед ойлгоогүй ч том болоод бүх зүйлийг ухаарсан.
Сора эгч Жинсү ахыг тавин жил дагасны эцэст тэр хоёр хамтдаа явсан.
Сора эгч явсанаас хойш гэр нэг л улам чимээгүй болсон мэт байлаа.
Шона ах намайг аав байхгүй үед харж байсан ч би бас түүнийг ийм хурдан явна гэж бодоогүй.
Би өрөөндөө ёолон хэвтэхэд Шона ах миний хажууд Сора эгчийн зайг нөхөж ханьтай байдаг байлаа.
Тэгтэл нэгэн шөнө Шона ах намайг оронд минь оруулаад хаалга хаасны дараа таван минут болоогүй байтал шалан дээр хүнд зүйл унах гэрээр цуйраатан сонсогдсон.
Би гайхан босож толгой өвдөж байсан ч өндийн хаалга онгойлгон Шога ахын байдаг өрөөрүү зөөлхөн алхаж явтал гэнэт түүний өрөөнөөс жоохон хүүхдийн алхаа чимээгүй сонсогдов.
Би шууд л тэр үед алхах чадалгүй больж газар бөгсөөрөө унахад тэр өрөөнөөс надаас хэдэн насаар жоохон охин гарч ирэн шалан дээр суух надруу хав хар нүдээрээ харлаа.
Түүний нүдрүү харах мөчид би түүний бүх л зовлон, уур, гомдол харсан мэт санагдаж шууд л гараараа нүдээ нуув.
Тэр жоохон охин хажуугаар минь өнгөрөн доош шатаар буун чимээгүй боллоо.
Би чичрэх гараараа газар тулан босон,
"Шона ахаа," чимээгүй дуудан түүний өрөөрүү ортол Шона ах хана руу налан амаа ангайн яг л орилох гэж байгаа мэт байдалтай айдас туссан нүдээрээ хаалганы зүг харан суусан байв.
Тэр өдөр Шога ах зүрхний шигдээсээр нас барж харин миний зүднээс тэр охин салаагүй юм.
YOU ARE READING
The Endling |myg| (Дууссан)
Hayran Kurgu"Би үүнийг чиний төлөө хийх хэрэгтэй. Би чамайг ямар их зовж байгааг чинь мэдэж байна. Чи надад зөндөө туслаж хань хэрэгтэй байхад чи л миний хажууд байсан. Харин одоо миний чамд туслах үе ирсэн." "Битгий. Гуйж байна. Битгий л дээ." Би инээмсэглэн, ...