6-р хэсэг

2.9K 163 3
                                    

Лэе "Би чамд сайн байхад яагаад үгүй гэж? яагаад?"

Би түүнийг нэг цохиод "Юу яриад байгаа юм бэ? Чиний ухаан санаа эрүүл үү? Тэртээ тэргүй хэцүү байхад битгий улам хүн стресстүүлээд бай л даа!"

Лэе ёолон "Өвдөж байна шдээ! Энэ жижигхэн биеээс яаж ийм ааш, ийм их хүч гардаг байна аа? Чамайг л инээлгэх гэсэн юм. Уг нь охидуудад иймэрхүү юм хэлэхээр нэг өөр болдог доо."

Би "Юу юу гэнэ ээ? Тийм л охин найраад сурчихсан хүн юм бол яагаад иймэрхүү үед ганцааранг нь тайван үлдээхээ мэдэхгүй байгаа юм бэ? Ер нь эцсийн эцэст ганц гарны ая даахгүй чи эр хүн мөн үү?"

Лэе "Нүдэн дээр чинь өмдөө тайлах ёстой юм уу?"

Би хоолойгоо засан "Хэрэггүй ээ. Тэглээ гээд батлагдчих биш. Наад сэтгэл зүрх чинь эмэгтэй хүн сонирхож байна уу? эрэгтэй хүн сонирхож байна уу? гэдгээс л болно шүү дээ.

Лэе "Мэдээж эмэгтэй хүн сонирхдог тэнэг ээ"

Би "Бла бла бла"

Лэе жуумалзан "Чи урт үстэй, бас наад хоёр юм чинь байлаа гээд чи эмэгтэй биш байж ч магадгүй. Чи иймэрхүү юм л яриад байгаа биздээ?"

Би "Чамд надаар тоглох тийм сайхан байдаг юм уу? Наад заваан амаа жимийгээд явж үз!"

Лэе "Чинийхээс цэвэрхэн."

Би "Чи болсон хойно олон охин үнсэж байсан л байлгүй. Чиний хажууд би бол сахиусан тэнгэр шүү!"

Лэе "Чи ганц ч үнсүүлж байгаагүй юм уу?"

Би "Тэгээд?"

Лэе чанга чанга хөхрөн "Сахиусан тэнгэр ч биш Треза эх юм биш үү?"
гэсээр өрөөгөөр дүүрэн чанга чанга инээнэ.

Би "Явахгүй юм уу?"

Лэе "Инби ганц ч үнсүүлж бас үнсэж байгаагүй гэнэ ээ" хэмээн  байшингаар нэг орилчихоод өрөөндөө орлоо.

Би гал тогоо руу явангаа "Яах гэж хэлэв ээ? Жон Инби чи нэг л өдөр энэ амнаасаа болоод үхэх байх шүү. Гэхдээ л энэ чинь бахархмаар зүйл биздээ?"

Сэүн "Яагаад ганцаараа яриад байгаа юм?"

Би "Бурхан минь. Цоччихлоо байна ямар нэгэн зүйл хэрэг болоо юу?"

Сэүн хөргөгчнөөс ус аван нэг балгачихаад "Ямар нэгэн зүйл болсон юм уу? Би сайн сонсогч бас миний ам цоожтой авдар л гэсэн үг."

Би "Хэзээнээс ингэж дотно байдаг болчихсон юм? Намайг энд ажиллаж эхлэснээс хойш 10 дотор л үг сольсон байх."

//Дууссан// Би Эксо хамтлагийн Анти ФэнWhere stories live. Discover now