Инби Сэүн хоёр ийнхүү хөглөж байх явцдаа тэднийг ажиглаж байсан хүнийг хэн нь ч анзаарсангүй...
Миний талаас
Нэг л танил хоолой "Жон Инби чи яаж надаас үүнийг нууж чадав аа?"
Би эргэж харвал Юүжү? Бурхан минь! Тэр чинь тэдний фэн шүү дээ. Сэүнийг таньсан нь гарцаагүй. Би зүгээр л алуулахдаа бэлдсэн нь дээр бололтой. Яагаад ийм азгүй зүйлс ар араасаа тохиолдоод байгаа юм бэ?
Сэүн "Тэр охин хэн бэ? Чамайг дуудах шиг боллоо?"
Би "Одоо тэр хамаагүй ээ. Зүгээр л гурав тоолсны дараа хамаг хурдаараа гүйж эхлээрэй."
Сэүн "Яах гэж?"
Би " Нэг хоёрын гурав аа ий!" гэж хэлээд хамаг хурдаараа гүйж эхэлтэл хойноос Сэүн " Яа гээд гүйхгүй байсан юм уу? "гэж орилох нь сонсогдоно.
Би гүйсэн хэвээр "Фэндээ баригдахыг хүсэхгүй байвал зүгээр л гүй л дээ!"
Сэүн фэн гэсэн үгийг сонсмогцоо нааш гүйж эхлэлээ. Бодохдоо түүнийг над дээр ирээд хөтлөөд хамт зугтаах байх гээд байж байтал хажуугаар минь салхи таиуулан алга болчихов.
Намайг үх гэж байгаа юм байхдаа! Заваан амьтан!
Юүжү ч ардаас гүйчихсэн "Инби зогс л доо! Саяны хүн Сэүн мөн байсан тийм үү ? Тийм биздээ! Чи намайг Ээл гэдгийг мэдсээр байж арайчдээ!" хэмээн орилно.
Би "Уучлаарай" гэж орилоод хурдаа нэмэн гүйсээр ажилдаа ирлээ.
Кёнсү намайг харж гайхаад "Ямар нэгэн зүйл болчихсон юм уу? Эсвэл хөөгдөө юу?"
Би амьсгаадсаар "Тийм ээ"
Кёнсү "Хэнд"
Би "Фэнд"
Кёнсүгийн том нүд нь улам томрон "Фэн гэнэ ээ? Сасэн юм биш биздээ? Сэүн хаана байна?"
Би "Тийм ээ Ээл. Сасэн гэж юу юм? Бас төөрүүлж яах юм?"
Диөү санаа алдан "Ахиад л нүүх нь ээ? Сэүн хаана байна?"
Би "Ирээгүй хэрэг үү?"
Диөү "Ирээгүй шүү дээ"
Би "Надаас бүр нилээн урд тасраад явчихсан даа?"
Диөү "Төөрүүлж байгаа юм болов уу?"
Би "Төөрүүлсэн төөрүүлээгүй ялгаагүй шдээ "
Диөү "Ялгаатай хамгийн их ялгаатай. Хэрвээ төөрүүлэлгүй шууд ирчихвэл тэр фэн бусад фэнүүдэд манай гэрийн хаягийг тараана. Дараа нь ... бид ахиад л нүүх болно."

YOU ARE READING
//Дууссан// Би Эксо хамтлагийн Анти Фэн
FanfictionЖон Инби гэх охин хэдий к-поп гэх хөгжмийн урсгалд сонирхолгүй, дургүй хэдий ч мөнгө олохын тулд Эксо хамтлагийн гэрийн үйлчлэгчээр ажилд ордог. Анти охин Эксогынхонтой ямар ямар хэрэг тарих бол?