12-р хэсэг.

1.9K 121 5
                                    

Би түүнээс алгуурхан холдоод
" Хайрлахаа больё , битгий хайрла гээд больдоггүй зүйл бол зүрх сэтгэл. Хэр удахыг мэдэхгүй ч нэг л өдөр намайг биш өөр бүсгүйг хайрлаад явах л болно. Зүгээр л Лэе бид хоёрт аз жаргал хүсээд, тэр үеийг л хүлээгээрэй! Би ингээд явья даа. "

Дээш шатаар өгсөж байхад
"Миний амьдрал яагаад ийм савангийн дуурь шиг болчихов оо?" гэсэн бодол хүртэл төрж байлаа.

Сэүн ямар их шархалсан болоод ийм үед ийм байдалтай сэтгэлээ илчлэх вэ дээ? Гэхдээ одоо үүнд санаагаа зовоох цаг надад байхгүй. Сэүн намайг гарахад хориглоогүйг бодоход намайг мартахаар шийдсэн байх. Харин одоо яаж олон нийтээс аль болох далд хуримаа хийх вэ гэсэн асуултныхаа хариултыг олох хэрэгтэй байна...

*

Зохиолчийн талаас

Шувуудын жиргэх чимээ хаа сайгүй сонстох энэхүү газрыг дэндүү гоёмсог хэрнээ энгийн байдлаар ягаан сарнай, шаргал торго зэргээр чимэглэсэн нь байгальтай дэндүү гайхалтай зохицох шиг.
Хэсэг бүлэг хүмүүс ямар нэгэн баяр тэмдэглэх гэж байгаа бололтой шуугилдан ийш тийш гүйлдэж, ганц хоёр хүн тэднийг зохион байгуулж байлаа.

Удалгүй тэд тайз бололтой зүйлийг тойруулан тавьсан энгийн хэрнээ бас л гоёмсог хийцтэй сандал дээр суун ямар нэгэн зүйл эхлэхийг хүлээж байгаа бололтой бүгд л догдолсон харагдана. Тэднийг дурдвал Инбигийн хуурай ээж Сүран, хоёр дүү болох Жэмин, Хэчан , Лэеийн эцэг эх, авга ах, Каспер(ЭсЭмийн бүжигчин), менежерүүд, Эксогийн зарим гишүүд, мөн Эксогийн экс гишүүд болох Крис Ву, Лүхан, Хуан Зи Тау гэсэн дотны цомхон хүмүүс л хүрэлцэн ирсэн нь тэдний хуримыг үнэхээр нууцалж байгааг илтгэж байлаа. Харин гэрчийн байранд сүйт залуугийн талд Кёнсү, Сүху,Бэкхён байх бол сүйт бүсгүйгийн талд MEC-н гишүүд болох Чона Мэвис мөн Инбигийн хамгийн сайн найз Юүжү зогсоно.

Харин дараа нь сандалнуудын голоор зассан цагаан замаар Жунин, Чанёол, Сэхүний нохойнууд амандаа цэцэг зуусаар гүйлдэн эзэн эзэндээ очин эрхэлж эхлэхэд тэднийг харсан хүмүүс өхөөрдөнө

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Харин дараа нь сандалнуудын голоор зассан цагаан замаар Жунин, Чанёол, Сэхүний нохойнууд амандаа цэцэг зуусаар гүйлдэн эзэн эзэндээ очин эрхэлж эхлэхэд тэднийг харсан хүмүүс өхөөрдөнө.

//Дууссан// Би Эксо хамтлагийн Анти ФэнWhere stories live. Discover now