Бяцхан бонус.

1.9K 158 6
                                    

Энэ үйл явдалд би огт бэлтгэлгүйн дээр огт төсөөлөөгүй байсан учир цочирдсондоо авиа ч гаргаж чадсангүй.

Лэе 1991 оных харин би 1997 оных
гэхдээ нас хайр дурлалд ямар хамаатай гэж? Тэр байтугай яс үндэс ч хамаагүй шүү дээ... Харин биднийг хүмүүс юу гэж бодох бол? Бас бидэнд гэрлэх дэндүү эрт биш гэж үү?
Бид жирийн хүмүүс биш аидолууд шүү дээ? Жирийн хүмүүс байсан бол гэрлэх хэвийн л үзэгдэл. Харин аидолуудын хувьд эд цэцэглэж явдаг үе ... Иймэрхүү үед л өөрийгөө жирийн хүн байсан ч болоосой гэж бодох юм...
Гэхдээ би зөвшөөрөхгүй бол түүнийгээ алдчихна... Тийм ээ!

Чагаад ингэж удаан бодсоноо гайхан өөрийгөө шоолчихоод толгой дохин
"Мэдээж би чинийх!"

Лэе инээмсэглэсээр намайг тэвэрчихээд дагзаа маажсаар "Би хэтэрхий эрт санал тавьчихсан уу?"

Би өхөөрдөн түүнийхээ хацраас чимхээд " Бага зэрэг л... Гэхдээ зүгээр ээ!"

Лэе "Манай ээж аав хурдан бэртэй минь уулзуулаадах! Ач гучаа үзмээр л байна шүү! Наад нас чинь яваад байгааг мэдэж байна уу Жан Ишин! Гээд намайг тэдэн дээр очих болгонд үглээд байдаг болчихсон."

Би гэнэт өөрийнхөө тэнэгийг гайхан "Нээрээ тийм шүү дээ! Танай аав ээжтэй чинь уулзах ёстой байтал би ингээд байж байдаг мөн ч таарч дээ!Одоо шууд явах уу? Яах уу? Бид үерхээд, тэр минь ч олон нийтэд зарлагдчихаад байхад би ээж аавтай чинь хүний урманд утсаар ч яриагүй. Би үнэхээр муу бэр болох бололтой. Тийм үү Ишинаа?" хэмээн уртаар санаа алдав.

Лэе ахин намайг чангаар тэврэн "Зүгээр дээ! Манай гэр бүл бидний амьдралыг сайн ойлгодог болохоор хүндээр тусгаж авахгүй байх. Тийм болохоор битгий санаа зовдоо миний хатан." гэж хэлэн уруул дээр минь үнсэхэд би хариу үнсэж эхлэлээ.

Хэн нэгэн гэрэл асаан "Одоо болох юм биш үү? Ямар ч нялуун юм бэ дээ!"

Түүний дуугаар цочин Ишин бид хоёр салахад би гайхсаар "Сэүнаа чи энд юу хийж байгаа юм? "

Сэүн "Ямар ганцхан би байгаа биш! Бүгд л энд байна шүү дээ. Ичих ч үгүй бидний өмнө бараг 5 минут гаруй озолзчихоод " гэсээр гаслан үгээ дуусгахад эргэн тойрноос Эксогийнхон, Жэмин, Хэчан, Юүжү, манай хамтлагийнхан бас менежерүүд гарч ирэхэд л би тэднээс ичин доош харлаа.

Лэе толгойгоо маажин "Нээрээ та нар энд байсан бил үү? Мартчихжээ хха."

Юүжү "Бурхан минь энэ Ишинийг нэг сайн ниргээд өгөөч! Биднийг гэнэтийн бэлэг болж гарч ирээрэй гээд нэг л их дээгүүр хараад байсан хүн ингээд зогсож байх ч гэж!" гэсээр толгой гудайлган зогсох Лэе рүү харан санаа алдсаар хэллээ.

//Дууссан// Би Эксо хамтлагийн Анти ФэнWhere stories live. Discover now