Бяцхан бонус.

2.3K 154 9
                                    

Захирал "Энэ 7 хоногийн хувиарыг бүгдийг нь цуцаллаа.Бас ЭсЭм энтертайнмент мэдэгдэл хийвэл бид хариу мэдэгдэл хийнэ."

Би "Ойлголоо уучлаарай "

Лэеийн талаас.

Сүман гүйцэтгэх захирал "Үнэхээр үерхээд 2жил болж байгаа юм уу?"

Би "Тийм ээ"

Сүман "Миний хамгийн итгэж найддаг аидол гэдгээ мэднэ биздээ? Би чамайг хүүгээ л гэж бодож ирсэн харин ийм зүйл гарна гэж бодсонгүй. Мэдээж чиний үерхэх тэр байтугай гэрлэх нас болчихсон гэдгийг мэдэж байгаа ч рүүкий хамтлагийн охинтой харилцаа тогтооно гэж мэдсэнгүй. Бусад гишүүд чинь мэдэж байгаа юу?"

Би "Тийм ээ анхнаасаа мэдэж байсан."

Сүман багш "За за бусдын хайр дурлалын асуудалд оролцох эрх байхгүй шүү дээ. Харин тэр охин дөнгөж дэбүтээ хийсэн эд нэр хүнд нь өсч байгаа хамтлагийн ахлагч нь дэбүтээ хийгээд 7 гаруй жил болсон сонбэтэйгээ нэр холбогдож байгаа нь тэдний нэр хүндэд муугаар нөлөөлөх магадлалтай. Аидолууд хоорондоо үерхэхэд ямар ч үед эмэгтэй нь илүү хохирдог. Мэдэгдэл хийх үү?"

Би хэсэг бодлогоширон "Хийцгээе харин..."

Зохиолчын талаас

Koreaboo

EXO хамтлагийн гишүүн Lay болон MEC хамтлагийн ахлагч Eunbi нарын үерхэл үнэн гэдэг нь батлагдлаа.

Лэеийн хувьд тэрээр урлаг гэх ертөнцөд аль хэдийн байр сууриа эзлэж, бусдад өөрийгөө таниулж чадсан , харин Инби дөнгөж урлаг гэх ертөнцөд эхний алхамаа хийгээд удаагүй байгаа цоо шинэ дуучин. Тэдний хооронд асар их ялгаа бий. Тэднийг дэмжих хүн их байх болов уу? эсэргүүцэх хүн их байх болов уу?

-тэд таван насны зөрүүтэй Лэе түүнд ахдах байх

-Лэе хятад харин Инби солонгос хүн тэд тохирохгүй

гээд л эсэргүүж эхлэх биз. Багаасаа сэргэлэн цовоо аливаа зүйлд хашир, няхуур,тэвчээртэй, бүх зүйлийг төгс байлгахыг эрмэлзсээр ирсэн Инбигийн хувьд энэ асуудал үгүй дээ тэдний энэ гайхалтай харилцаа хэдий хүнд даваа ч тэрээр хоёр жил энэ бүгдийг тэвчиж нуусаар ирсэн. Харин тэр ийм хурдан олонд дэлгэгдэнэ гэж яахан мэдэх билээ? Ядаж л бусдаас нууж, айдастайгаар бие биетэйгээ уулзахаа больж байгаа мэт түүнд санагдах ч эсэргүүцэх хүмүүс тэднийг зүгээр орхино гэж үү?

Магадгүй өмнөхөөсөө ч илүү айдастайгаар уулзалдах байх. Эсвэл эсэргээрээ ч байж болох юм. Үүнийг зөвхөн ирээдүй л мэдэх байх. Болдог бол ирээдүй минь ирээдүй минь ирээдүйд юу болохыг надад хэлээд өгөөч гэж асуугаад түүнтэй ярилцахсан...

Үүрийн 3 цагийн алдад Инби дормдоо амандаа дуу аяласаар хувцаслан зогсоно. Ганц эмэгтэй хүн ч биш ямар ч хүн хайртай хүнтэйгээ уулзахдаа түүнд аль болох сайхан харагдахыг хичээн хувцасладаг. Үгүй гэж үү? Инбиг ийнхүү хувцаслан зогсож байхад Лэе нөгөө талд дормоосоо нүүр амаа битүү багласаар гарч ирэн машиндаа суусаар уулзахаар товлосон Эксогийн хуучин дорм буюу тэдний анх бие биенээ харсан газар луу хөдөлж, харин Инби хэдий аюултай ч машинд суух бус алхахаар зэхэж байгаа нь тэр машин барьж чадахгүй бас тэр жолоочоо үүрээр дуудаад дэмий гэж бодсонд байлаа.

Охидын дорм Эксогийн хуучин дормоос тийм ч хол биш тул Лэетэй адил аль болох нүүрээ далдлахыг хичээн ороолт, малгай өмсөн, шил зүүсээр хааяаа нэг дэргэдүүр нь машин хурдлан өнгөрөх замын дэргэдүүр чихэвчээ зүүсээр нууцхан инээмсэглэсээр алхаж эхлэлээ. Гэхдээ түүний няхуур зан нь энэ удаа хөдөлсөнгүй юу? Хэтэрхий анзааргагүй байсных уу? эсвэл түүнийг дагаж байгаа Лэеийн сасэн фэн гурван охид сайн нуугдсаных уу? Инби тэднийг харсангүй чихэвчтэй байсны гайгаар тэднийг сонсолгүй алхаж байтал нэг охин түүнийг үсдэн зогсоож нөгөө хоёр нь Инбиг хөдөлгөхгүйн тулд хоёр талаас нь шахан зогсоно

-"Яи муу **хан яаж миний уббатай орооцолдож чаддаг байна аа? би чамаас илүү хөөрхөн байхад чамайг яаж манай убба тоосон юм?"

Инби цочирдсондоо ээрч муурсаар "Та нар чинь?"

??- "Айж байна уу? айх ёстой!"

???-"Яг одоо манай уббагаас сал! манай убба чинийх биш биднийх л байх ёстой!"

Инби "Лэе хэн нэгний өмч биш!!!"

?-"Мэдээж тэр чиний өмч биш ээ. Харин бидний өмч" хэмээн аальгүйтэн инээлдэнэ.

Инби "Та нарыг харахад ахлах сургуулийн охид бололтой ийм зүйл хийж байснаас хичээлээ хийцгээ!!! Яг одоо намайг тавиадах явах хэрэгтэй байна!!!"

Өнөөх охидын нэг нь утсаа гаргаж ирэн цаг хараад "Шөнийн 3:16 болж байхад хэнтэй уулзах гээв? Арай манай уббатай уулзах гэж байгаа юм биш биз?"

?-"Тийм бололтой шүү. Үүний чинь шанд  бид чамайг ахиж алхаж чадахааргүй болтол чинь хөлийг чинь хугалах болно!!! Хэрвээ хөлгүй болчихвол чи энэ ертөнцөд ямар ч хэрэггүй тахир дутуу авгай болох болно!!! Бас манай убба чамайг тоохооргүй болтол хөөрхөн царайг чинь аймшгийн болгоод өгнө өө. Та хоёрыг үерхэх болсны гайхалтай бэлэг биш гэж үү? Алив нөгөөдхөө гаргаад ир!" гэж хэлэхэд өнөөх охидын нэг нь цүнхээ уудлаж эхлэх бөгөөд Инби гаднаа аль болох тайван харагдахыг хичээх ч дотор нь түүний айдас маш ихээр хуралдан хэзээ мөдгүй сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй хэмжээндээ хүрэхээр тэднээс айн зогсож байлаа. Тэр зарим сасэнуудыг ямар аймшигтай галзуу гэдгийг мэднэ. MEC сасэнуудаас болоод 2жилийн дотор хэдэн удаа нүүснээ бараг мартсан байх.

Өнөөх цүнхээ ухаж байсан охин цүнхнээсээ эвхдэг жижиг хутга гаргаж ирэн өгөхөд нөгөө охин ёжтой гэгч нь инээсээр "Баярлалаа" гэж хэлэн Инбигийн хэвлий хэсэгт нь өнөөх хутгаа зоож орхилоо...

//Дууссан// Би Эксо хамтлагийн Анти ФэнWhere stories live. Discover now