9-р хэсэг

2.3K 156 6
                                    

Өнөөх цүнхээ ухаж байсан охин цүнхнээсээ эвхдэг жижиг хутга гаргаж ирэн өгөхөд нөгөө охин ёжтой гэгч нь инээсээр "Баярлалаа" гэж хэлэн Инбигийн хэвлий хэсэгт нь өнөөх хутгаа зоож орхилоо...

Инбиг хөдөлгөөнгүй зогсоох үүрэгтэй байсан хоёр охин цочирдсондоо Инбиг тавихад тэрээр газар үхэтхийн унах нь тэр...

??-" Ч-чи чинь яа-яаж байгаан бэ?"

???-" Зүгээр айлгана л гэж хэлсэн биздээ! Яагаад жинхнээсээ хутгалчихаж байгаа юм бэ? Шоронд орохыг хүсээ юу?"

Харин Инбиг хутгалсан охин сүртэй зүйл болоогүй аятай ёжлон инээсээр "Тэр ийм зүйл хүртэх эрхтэй. Цагдаа ирэхээс өмнө явцгаая. Энэ эндээ цус алдаад үхчих биз!" гэж хэлээд хаа нэг газар луу гүйцгээлээ.

Лэеийн талаас

Өмнө нь амьдарч байсан дормдоо ирэхэд бага зэрэг тоосонд дарагдсан л болохоос яаж орхисон тэр чигээрээ байлаа. Бид энэ байшинг зарахыг хүсээгүй ээ. Дэндүү дурсамжтай газар болоод ч тэр үү хувцаснуудаасаа бусад зүйлсийг огт хөдөлгөлгүй орхин нүүсэн...

Би бугуйнд байрлах цаг руугаа ширтэн "Инби хайччихав аа? Уг нь 30минутын өмнө гарлаа гэж хэлсэн шүү дээ" хэмээн амандаа үглэсээр арван минут гаруй зочны өрөөнд ийш тийшээ холхисны эцэст түүнийгээ замд нь тосохоор гарлаа. Инбигийн дормын зүг алхаж байх замд хэн нэгэн газар цус нөжтэйгээ холилдон ухаангүй хэвтэж байхыг хараад гайхан дэргэд нь очвол тэр минь байна. Инби...

Түүнийгээ хичнээн сэрээхийг оролдсон ч сэрсэнгүй. Арга ядан уйлж байхдаа түргэн тусламж гэх зүйлийг гэнэт санан түргэн дуудлаа. Сая харахдаа л дуудах байж, дэмий хугацаа алдчихлаа гэж бодсоор өөрийгөө хараан түүнийхээ баг багаар хөрж буй биеийг тэврэн сууна. Арчаагүй амьтан хайртай охиноо ч хамгаалж чадсангүй. Анхнаасаа миний буруу байж. Түүнийгээ ийм орой уулзья гэж дуудах хэрэггүй байсан юм...

Түргэний машины дуут дохио хангинасаар бидний дэргэд ирж түүнийг минь дамнуурган дээр хэвтүүлэн бүхээгтээ оруулахад би түүнийхээ дэргэд хөрсөн гараас нь атган суулаа. Сувилагч надаас олон зүйл асууж шалгаах хэдий ч би үл хариулна. Учир нь надад тэдний юу яриад байгааг ойлгох сөхөө байгаагүй зөвхөн түүнийгээ ахин над руу тэр гайхалтай инээмсэглэлээрээ инээх болов уу гэсэн бодол толгой дотор минь эргэлдэж байлаа.

Хагалгаа хийгдэж байна гэсэн лед дэлгэц асахад хана дагуулан тавьсан төмөр сандлуудын нэгэн дээр нь суув. Нулимс гэгч зүйл ахиад л урсаж эхлэхэд Инбигийн хэлж байсан "Эрэгтэй хүн уйлвал их өрөвдөлтэй харагддаг болохоор битгий уйлж байгаарай" гэсэн хэдхэн үгс санаанд орон хацар даган урссан нулимсаа ханцуйгаараа шувтран ,уртаар амьсгаа аваад өөрийгөө аль болох тайвшруулахыг хичээсэн ч нэг л болж өгсөнгүй. Хэн л хамгаас хайртай хүн нь хагалгаанд орж байхад тайван байна гэж?

//Дууссан// Би Эксо хамтлагийн Анти ФэнWhere stories live. Discover now