1/1

5.9K 408 5
                                    

Нэгдүгээр бүлэг:Хэн?

Sora's P.O.V

Моддын навчис шаргалтаж намар цаг ирэхэд би дуртай. Яагаад ч юм жилийн энэ үеэр бүх зүйлс тайван амгалан санагддаг юм. Надад сургуульд байх дурсамжаас илүү эмнэлгийн өрөөний цонхоор ширтэж өнгөрүүлсэн цаг хугацаа арай л их байдаг тул ном уншин цаг агаарыг ажиглан суух дуртай болсон биз. Өнөөдөр шинэ сургуулийн минь анхны өдөр. Үнэндээ надад догдлоод байх зүйл байсангүй. Үсээ хам хум хойш нь шуучихаад л шууд цүнхээ үүрлээ. Миний амьдралд сургууль солих гэдэг нь байдаг л нэг асуудал болчихсон гэж би боддог. Үнэндээ энэ хэддэх сургууль минь болж байгааг мэдэх юм алга.

Намайг цүнхээ үүрсээр өрөөнөөсөө гарч ирэхэд ээж минь ширээн дээрээс машины түлхүүр аван "Хурдхан буугаад ир бид хоцрох нь" гэсээр гарч харагдана. Би түүний араас яаран гарч түргэхэн хажууд нь суух үед машин хөдөллөө.

Ээж үрүүлээ залсан чигээр уруулаа будах ба би чимээгүйхэн цонхоор зөрж өнгөрөх зүйлсийг ажиглана. Энэ мэтээр бидний хэн нь ч ам нээж амжилгүй сургуулийн өмнө ирсэн байлаа. Цонхоо багахан онгойлгоод сургуулийг гаднаас нь харвал нэг их онц сонин зүйлгүй цэвэрхэн хэдий ч суруулийг тойрсон сүрлэг модод анхаарлыг минь татна. Гадна талбайд харагдах шаргал моддын навчис хаа нэгтээ яарах мэт нэг л зүг рүү уралдан хийсэх нь үнэхээр үзэсгэлэнтэй юм. Үнэхээр л намар хамгийн шилдэг нь. Навчисын тухай сайхан бодол минь намайг бага ч гэсэн инээмсэглүүлсэн тул би зөөлхөн толгойгоо дохисоор "Энэ юм биздээ. Муугүй шүү" гэсээр машинаас буух үед ээж цүнхнээс минь зууран авч:-"Хүүхдүүдтэй эелдэг байгаарай хонгор минь" гэсээр халаасны мөнгө өгчихөөд ажилруугаа хөдлөлөө. Харин би хий дэмий л шинэхэн сургуулиа ширтсээр үлдэв. Надад гаднах орчин ба цаг агаар үнэхээр таалагдаж байна. Энэ бүхэн яг л надад зориулагдсан мэт...

Хэсэг хугацааг гадаа зогсоход зарцуулсан тул багахан цоцрон дотогш суургуулийн босгийг даван орохдоо шууд л багш нарын өрөөг зүглэв. Намайг багш нарын өрөөний хаалгаар цухуйхад дунд хэргэм насны эмэгтэй угтаж авах ба миний танилцуулга хуудсыг үзээд ангийн багшыг минь хэлж өглөө.

***

"Сайн байна уу? Та ноён Кан мөн үү?" Намайг ийн асуухад урд минь зогсох хижээл насны эр толгой дохин инээмсгэллээ.

"И Сура мөн байх аа. Эхний өдрөөсөө л хоцорч байх чинь. Дахиад ийм алдаа гаргахгүй гэж найдаж байна." Тэр ийн хэлээд урд минь гаран алхаж эхлэхэд би түргэхэн түүний араас дагалаа. Ямартай ч би нэг их цаг удалгүй ангийнхаа багшийг олсондоо сэтгэл хангалуун алхсаар шинэ ангидаа орж ирэхэд ахлах сургуулийн гэхээргүй хаа сайгүй л хөл толгой нь үл мэдэгдэх хүүхдүүд шуугилдаж харагдана. Тэд хаалганы дугуй хяхтнан өнхрөх чимээнээр ухаан орсон бололтой багшийгаа хараад түргэхэн байр байрандаа очин сууцгаана.

Once Winter [COMPLETED]Where stories live. Discover now