2/1

3.6K 344 6
                                    

Хоёрдугаар бүлэг:Нахиа

Sora's P.O.V

Өнөөдөр би дугуй унаж сурах гэж байгаа тул хүн амьтан сэрээгүй байхад гарахаар төлөвлөн эрт сэрлээ. Сурсан зангаараа доош буун хоолны ширээн дээрээс ус авч уучихаад нүдээ нухалсаар толинд өөрийгөө хараад золтой л цочиод бурхан болчихсонгүй.

"Эххххх аймшигтай юм И Сура!!" Үс минь байдгаараа арзайчихсан хамгийн аймшигтай нь гэвэл ягаан өнгийн гэрийн хувцас минь байлаа. "Аххх ичиж үхмээр юм. ер нь тэрэнтэй тааралдана гэдгээ ямар мэдсэн биш тийм биздээ? "

Би гэдэг хүн одоо болтол дугуй унаж чаддаггүй. Үгүй ээ зүгээр л унахыг хүсдэггүй долоон настай байхад дугуй унаж сурахаар ээжтэйгээ хамт гарсан нь анхны оролдлого байсан ч хүүхдүүдэд аав нь дугуй унахыг зааж өгч байхыг хараад атаархсандаа уур хүрээд дугуйгаа газар түлхэж унагачихаад гэрлүүгээ гүйчихэж билээ. Одоо бодоход их харамсдаг. Би гэдэг хүн багадаа дэмий л ээжийгээ зовоодог байсан. Хоёр жилийн өмнө ээж минь дахин шинэ дугуй авч өгсөнч би түүнийг зүгээр л хадгалдаг.
Харин одоо сургуулруугаа алхах ядаргаатай байгаа болохоор дугуй унаж сурахаар шийдэн гадагш гарч байна. Би хүмүүс сэрэхээс өмнө, бүүр эрт бараг л үүрээр гэрээсээ гарсан тул тухтай гэгч дугуйгаа хэдэн талаас нь ажиглан яах аргаа олохгүй хэсэг зогсов. Ер нь бол дугуйгаа бүрэн ажиглаж дуусаад дугуйны суудал дээр суусанч айж байна. Би үнэхээр энэ талаар ямарч мэдлэггүй. Хэрхэн тэнцвэрээ олохоо ч ойлгох юм алга. Дугуйн дээрээ суусан ч тэнэг хүн шиг хоёр хөлөө дэлгэн эв хавгүй алхан дугуйгаа урагшлуулж байтал "Өглөөний мэнд" гэх хэн нэгний хоолой дуулдахад золтой л зүрх хаагдчихсангүй. Би яг л гэм хийсэн хүн шиг хойшоо зөөлхөн эргэж харвал, дахиад л Жон Жонгүг! Тэр замын хажууд байх хуучин модон сандал дээр ном барьчихсан сууж байх нь тэр.

Би түгдэрсээр "Б-бурхан минь чи энд хэзээнэ~

Жонгүг үгийг минь таслан "Чамайг гарч ирэхээс хэдэн минутын өмнө л...

"Юю-юу тэгхээр саянаас хойш намайг харсан байх нь. Тийм үү?"

Намайг хачин царайлсаар ийн асуухад Жонгүг зүгээр л толгой дохин хариуллаа.

Аххх үнэхээр солиорох нь. Үргэлж эвгүй байдалтай байхад минь гарж ирчихээд, намайг ичээдэг чи ер нь ямар гээч хар дарсан зүүд вэ?

Намайг дотроо хэдэн мянган үгсийг урсган зогсоход тэр надруу гайхсан гэнэн харцаар хэсэг хараад, удалгүй номоо сандал дээр тавьчихаад босон нааш алхлаа. Би түүнээс зугтахаар дугуйны суудал дээр суусан чигтээ  хоёр хөлөөрөө майга майга алхлан дугуйгаа чирсээр арай ядан урагшилж эхлэхэд тэр чанга чанга инээд алдсаар "Чи үнэхээр дугуй унаж чаддагүй хэрэг үү?"

Once Winter [COMPLETED]Where stories live. Discover now