2/5

3K 332 13
                                    

-Жонгүг-

Тэр өдрөөс хойш би түүнтэй юу ч яриагүй учир нь Тэхён хэлэхдээ Сура бол түүний энд үлдсэн шалтгаан гэсэн...

***

Ангиас гарахад Сура сурагчдын шүүгээний урд инээмсэглэн зогсох ба Дэнсүтэй ямар нэг зүйл ярилцана. Тэр анх ирсэн үеэсээ арай өөр нээлттэй нэгэн болсон. Түүнийг ийм байгааг харах сайхан байна. Удалгүй Дэнсү нааш гүйсээр ангируу орлоход би урагш алхаж эхэллээ.

Би Су Раг хараагүй мэт зөрөн өнгөрөхөд хойно ямар нэг зүйл нуран унах мэт чимээ гарлаа...

                                -Сура-                                   

Нүдээ арай ядан нээхэд хэн нэгэн гараа хөлний минь доогуур оруулан тэвэрчихсэн гүйх ба цас дээрээс зөөлхөн бударч байлаа.

Өвөл иржээ...

***

Нүдээ нээхэд нэлээн танил газар угтсан нь эмнэлгийн цагаан тааз байлаа. Би эмнэлэгт үнэхээр дургүй. Учир нь амьдралийнхаа гуравны нэгийг энэ газарт өнгөрөөж байна шүү дээ.

"Уг нь дээрдэж байна гэж бодсон юмсан.

Мэдээж энэ бол тархины даралт өвчин минь хөдөлснөөс болсон зүйл. Гайхах зүйл алга... Ээж маань ч үүнд сүйдтэй ач холбогдол өгөхөө больчихсон. Ерөнхийдөө үхэх хэмжээний аюултай биш гэсэн үг. Би дээш өндийн эргэн тойрноо гүйлгэн гарж байтал хаалгаар "Сэрчихсэн уу" гэсээр Тэхён орж ирлээ.

"Чи яаж мэдэж энд ирсэн юм?

Тэхён "Багшаас сонссон юм. Уг нь Дэнсү хамт ирсэн ч сая гэрээс нь дуудаад явчихсан.

"Мм. Ээж?

Тэхён "Тэр түр гарсан. Удахгүй ирнэ ээ. Эмч чамайг хэд хоног хэвтэж амрах хэрэгтэй гэсэн. "Орой болчихсон болохоор би ингээд явъя даа. Сайхан амраарай уйланхай минь!

"Кхх уйланхай гэнэ шүү. Хэн уйланхай гэж??
 
"Хэнтэй ингэж чанга яриад..." гэсээр ээж орж ирэн Тэхёнруу хараад "Өө Тэхён яваагүй байсан хэрэг үү?

Тэхён "Тиймээ. Би ингээд явъя даа ээжээ! Та бяцхан хатагтайг маань эрт унтуулаарай *бөхийх*

"Яаа Ким Тэхён! Чи хэнийг ээжээ гээд, бас хэн чиний хатагтай гэж~"

Намайг түүний зүг хашгирч эхлэхэд ээж хоолойгоо засан надруу харчихаад буцан Тэхёнруу харан инээмсэглээд "Өнөөдөр түүнийг асарсанд баярлалаа. Дараа манайд ирээрэй. Эгч нь амттай хоол хийж өгъе.

Once Winter [COMPLETED]Where stories live. Discover now