Жонгүг гэнэт гараас минь зургийг булаан аваад цүнхрүүгээ хийчихэв. Түүнийг харахад тэр их нухацтай харагдаж байлаа...
"Уучлаарай
Тэр юу ч хэлэлгүй ангиас гараад явчихав.
Би тийм буруу зүйл хийсэн гэж үү?***
Өнөөдөр Дэнсү ирээгүй болохоор бага зэрэг сонин байна шүү. Өмнө нь сөүлд ганцаараа яаж болдог байснаа ойлгохгүй бас санахгүй байна. Дөрөвдүгээр цаг дуусч хонх дуугарахад би дэмий л цонхруу ширтэн уртаар санаа алдан сууна. Гадаах модны навчис унаж, цэцэг, зүлэг гээд л бүх зүйлс гандчихсан болохоор цонхоор хараад байх үзэмжтэй зүйл нэг ч байсангүй. Харин бусад охидын хувьд бах таваа ханатал Жонгүгийг ширтэн сууцгаана. Харин Жонгүг тэдэнрүү дуртай нь аргагүй инээмсэглэн суух нь яагаад ч юм миний уурыг хүргэж байлаа.
Би энэ байдлыг харж тэвчилгүй ангиас гарч дээврийн зүг алхлаа. Намайг дээвэр гарахад урьдын адил хэн ч байгаагүй тул шууд л богино модон тавцан дээр тэрийн хэвтлээ.
"Жон Жонгүг! Тэр одоо охин болгон руу инээж сайхан хандаад л...Үнэхээр ойлгомжгүй хүн юм. Хүнд хоосон найдвар төрүүлж догдлуулчихаад дараа нь огт танихгүй хүн шиг үл тоогоод л. Би ямар тоглоом юмуу?" гэж үглэн хэвтэж байтал "Хөөе уйланхай өнөөдөр ууртай харагдаж байх чинь?" гэсээр хэн нэгэн алхан ирлээ. Нүүрэн дээр минь хурц тусах нарыг арай л гэж халхалсаар, хамраа үрчийлгэн дээш харвал Тэхён халаасандаа гараа хийчихсэн дээрээс минь харан зогсож байлаа.
Түүнийг харсан би түрэгхэн дээш босон дүрэмт хувцасаа янзлаад "Чамд ямар хамаатай юм?" гэхэд тэр хажууд минь ирж суугаад "Хөөх үнэхээр ууртай юм гээч. Чи манай Жонгүгт сайн юм уу?
"Би яахараа Жон Жонгүгт чинь сайн байх юм. Ёстой үгүй!!!
Тэхён "Тэгж харагдахгүй л байна даа
"Үгүй гэж байна.
Тэхён "Тэгвэл ашгүй дээ...
"Юу нь ашгүй гэж?" Намайг хөмсгөө зангидсаар ийн асуухад Тэхён надад ойртон "Хэлвэл чи итгэхгүй ээ" гэснээ малийтал инээмсэглэн үсийг минь сэгсийлэгэчихээд босон явлаа.
***
Сургуулиас гарснаас хойш л Ким Тэхён намайг дагаад байлаа. Тэр одоо юу хүсээд байгаа юм бол? Би хойш харахдаа хоёр гараа зангидаад:
"Чи одоо намайг дагаад байгаа юм уу Ким Тэхён?" Гээд л хашхирч орхив.
Тэр чихэвчтэй байсан болохоор намайг сонсоогүй бололтой, намайг нэг гайхаж харчихаад л буцан урагш алхлаа.
YOU ARE READING
Once Winter [COMPLETED]
Fanfiction░O░n░c░e░ ░w░i░n░t░e░r░ -Цасгүйгээр өвлийг төсөөлнө гэж үү? ©2017 ░B░y░ ░@░e░n░k░h░_░b░t░c░h░a░