Хүсвэл дууг тоглуулаад уншаарай зулзагануудаа.
Өнгөрсөн өдрүүдэд
-Жонгүг-
Өнөөдөр Сура бид хоёрын долоо дахь өдрийн болзоо. Хичээл тарахыг хүлээн үе, үе цагруугаа ширтэн суусаар хүсэн хүлээсэн сүүлчийн хонх дуугарлаа. Өдөр ирэх тусам л түүнд илүү их татагдаж, түүнийг харах бүрт сэтгэл догдлож, зөвхөн түүний тухай бодлууд тархийг минь захирсаар байна.
Утсаа гарган Сураг унтаж байхад нь авсан зурагнуудаа үзэх төдийд л нүүрэнд минь инээмсэглэл тодрон хорвоогын хамгийн жаргалтай нэгэн болсон мэт санагдана. Хэзээнээс ийм болчихсон юм гэмээр утсаар минь дүүрэн Пупу бяцханууд мөн Сурагийн унтаж байгаа, идэж байгаа, мөн үнэхээр хайр татам гарсан зурагуудаар дүүрчихэж.
Би бүх зүйлсээ орхин сургуулиас эмнэлэг явах замдаа цэцгийн дэлгүүрт орон шууд л нүдэнд туссан ногоон сарнайнаас дөрвөн ширхэгийг нил ягаан өнгийн цаасанд боолголоо. Цэмцийлгэн боосон цэцэгсийг энгэртээ тэвэрсээр дэлгүүрээс гарахтай зэрэгцэн утсанд минь ч зурвас ирнэ.
"Хөөх И Сура намайг санасан бололтой!" гэж инээд алдсаар зурвасыг нээж үзэхэд энэ Сурагаас биш харин миний хамгийн ихээр хайрлаж явсан Хэсүгээс ирсэн байлаа...
Саяхан боолгосон шинэхэн сарнай газарт унаж, Жонгүг хаа нэг тийшээ хар хурдаараа гүйнэ...
Хэсү:Жонгүг аа намайг авраач! Шинэ баригдаж байгаа Шиндон барилга дээр хүрээд ир. Би айгаад байна.
Жонгүгийг барилга дээр ирэхэд хэн нэгэн Хэсүгийн нүүрэн дундуур хүчтэй цохин газарт унагаж байлаа.
***
Жонгүг гараа зангидсаар Хэсүг холдуулан залуугийн нүүрийг хүчтэй цохин хойш унагаад дээр нь гарч зогсохоо мэдэхгүй хүчтэй гэгч нь дэлсэж байлаа.
Түүнийг дахин нэг удаа цохихоор гараа далайхад "Одоо хангалттай Жонгүгаа" гэх Хэсүгийн хоолой цуурайтлаа. Үүнийг сонссон Жонгүг хэсэг гөлөрч удалгүй гараараа газарт хүчтэй цохин дээш босоход Хэсү уйлхаас өөр зүйл хийсэнгүй. Харин Жонгүг түүнд хүрмээ тайлж нөмрүүлээд барилгаас авч гарлаа.
YOU ARE READING
Once Winter [COMPLETED]
Fanfiction░O░n░c░e░ ░w░i░n░t░e░r░ -Цасгүйгээр өвлийг төсөөлнө гэж үү? ©2017 ░B░y░ ░@░e░n░k░h░_░b░t░c░h░a░