Өнгөрсөн хоёр долоо хоногийн хувьд Жонгүгийн талаас
Ханиад хүрээд хэд хоног чөлөөтэй байсны эцэст сургуульдаа явсан өглөө сургуулруу эргэдэг хашааны урдхан нэгэн охин ямар нэг зүйл ширтэн зогсоно. Тэр охин нэг л танил харагдсан нь өчигдөр дэлгүүрт намайг Ах гуай гэж дуудсан бүдүүлэг охин байлаа. Удалгүй тэр доош суун цүнхээ ухсаар өдрийн хоол бололтой нэг жижиг савтай зүйл гаргаж доош тавин ямар нэг зүйлийг гараараа илэв. Би сонирхон түүний зүг алхаж байтал тэр гэнэт л дээш босохдоо цагруугаа харчихаад хар хурдаараа гүйн алга боллоо. Би түүний байсан газар очиход төрөх дөхсөн саарал эрээн муур түүний үлдээсэн хоолыг идэж байлаа.
"Хмм би ягаад анзаардаггүй юм бол энэ бяцхан амьтдыг...
Намайг сургуульд орж ирэхэд охид намайг харан миний тухай хоорондоо ярилцах нь сонсогдоно. Надруу харах охидруу би үргэлж инээмсэглэн явдаг ч тэд үнэхээр ядаргаатай биш гэж үү? Тэд бол зүгээр л сайхан царай аль эсвэл баян алдартай нэгэнтэй болзохыг хүсдэг азгүй амьтад! Өдийг хүртэл намайг сэтгэлээсээ хайрлаж байсан удаа эдэнд байхгүй шүү дээ.
***
Намайг ангид орж ирэхэд ангийн охид гүйлдэн ирж зүгээр эсэхийг минь асууна.
Би ч тэднээс холдон суудалруугаа алхтал нөгөө бүдүүлэг охин миний урд талын ширээн дээр сууж байлаа.Мм тэгэхээр тэр шинэ сурагч байх нь.
Яагаад ч юм би түүнийг өдөржин л ширтэн суув. Магадгүй тэр миний урд сууснаас л болсон байх. Ер нь бол хичээл эхэлснээс тарах хүртэл тэр хэнтэй ч юу ч яриагүй бүр надруу нэг ч удаа харсангүй.
***
Кан:-"За зурах сонирхолтой хүүхдүүд байвал 3:3 ангид очин сонгонд бүртгүүлээрэй" гэж хэлээд ангиас гарч явахад би шүгээндээ эд зүйлсээ хийчихээд 3:3руу явлаа. Намайг 3:2д орсны дараа охидууд орж ирэн бүртгүүлэх цаасруу шавцгаав.
"Хөөх Жон Жонгүг ч үнэхээр гайхалтай юм аа" гэсээр Жимин хажууд ирэн зогсохдоо мөрийг минь тэврэн авлаа.
Жимин бол надад байдаг тоотой хэдэн найзуудын нэг. Хэдий бид өөр ангид суралцдаг ч тэр надад үргэлж л сайн ханддаг. Тийм ч учраас би түүнд хамгийн их итгэдэг.
Намайг Жиминтэй ярилцаж байх зуур нөгөө бүдүүлэг охин хаалгаар нухацтай царайлан орж ирэхэд би түүнийг хараагүй мэт урагш харан зогслоо. Түргэн түргэн алхах хөлийн чимээ гарсаар тэр ард минь тулан ирэхэд би огцом эргэн түүнд ойртлоо. Нухацтай байсан түүний царай намайг түүнд ойртоход үл ялиг хувиран нүдрүү минь ширтэн зогсоно. Түүнийг ажиглавал нимгэн уруул жижигхэн давхраатай нүд ба багахан долгионтой урт хар үстэй бөгөөд мөрөөр минь татах өндөртэй өөр онц сонин сэтгэл татахуйц зүйлгүй жирийн л нэг охин байлаа. Үнэндээ эмэгтэй хүүхдийн царайг анх удаа л эгцлэн харж байна. Мөн нүдрүү минь анх удаа л хэн нэгэн ингэж удаанаар ширтэж байгаад би багахан бөхийн "Юу хэрэгтэйв шинэ сурагчаа" гэж асуухад тэр түгдэрсээр "Ю-юу би бүртгүүлэх" гээд миний гарт байсан цаасруу заагаад доош харан зогслоо.
Удалгүй манай ангийн чимээгүй охин болох Дэнсү орж ирэн түүнийг сугадан тэд ямар нэг зүйлс ярилцана. Би шавж зогсох охидын дундуур орон тэдэнд хоёр ширхэг бүртгэлийн хуудас авч өгчихөөд Жиминтэй хамт ангиас гарлаа.***
Сура гэх тэр охин шилжиж ирээд хэдий хоёр долоо хоносон ч сонгонд бүртгүүлсэн өдрөөс хойш тэр надтай нэг ч үг дугараагүй. Ер нь түүнд ангид юу болох, хэн яах нь ямарч хамаагүй байдаг. Тэр зөвхөн урдахаа хийх бас хаад нэг Дэнсүтэй ярилцдаж харагддаг. Гэхдээ энэ байдал нь яагаад ч юм миний сонирхлыг татах юм. Харин түүний ядарсан мууранд өдрийн хоолоо гаргаж өгсөн тэр цагаас хойш, би гудамжны муурнуудыг анзаардаг болсон. Яагаад ч юм тэднийг харах бүрд өрөвдөлтэй санагддаг. Учир нь тэднийг гэх хэн ч байхгүй шүү дээ. Би энэ хоёр долоо хоногын хугацаанд гэрийнхээ ойр хавын өнчин муурнуудын хувьд бараг л өрлөг ээж нь болсон. Эхэндээ зүгээр л хааяа тэднийг анхааран сүү жигэнэмэг өгсөөр тэдэнд дасан байнга л очдог болчихсон. Тэр үед Сура гэх охины хоол өгсөн муур өчигдөр төрөөд дөрвөн бяцхан зулзагатай болсон. Сура муурнуудад үнэхээр хайртай. Тэр хүмүүстэй юм ярьдаггүй хэрнээ Пупутай хамт байхдаа яг л өөр хүн шиг болчихдог. Пупу гэдэг нэрийг яаж мэдсэн бэ?" гэвэл нэг удаа би түүнд сүү өгөхөөр иртэл Сура түүнтэй ярилцаж байсан юм. Тэгээд л Пупу гэж дуудахыг нь сонссон хэрэг. Ер нь бол би түүнийг Пупу дээр ирээгүй үед нь Пупуд сүү жигэнэмэг өгдөг.
Ойрын өдрүүдэд гадаа үнэхээр хүйтэн байсан болохоор би тэдэнд зориулан хоёр өдрийн турш хийсэн модон үүрээ аваачиж өгөхөөр хоёр гартаа барьсаар инээд алдан гэрээс гарлаа. Муурнууд дээр очих үед тэд даарснаасаа болоод атрилдан хэвтэж байсан тул би тэднийг эвтэйхэн гэгч нь үүрэндээ зөөн оруулаад тэднийг хэсэг ажиглан суулаа.
Гэнэт хойноос яаран гүйх хөлийн чимээ гарсаар яг ард минь ирж зогсоод газарт ямар нэг зүйл унах сонсогдов. Би босон эргэж хартал тэр намайг шууд л тэврээд авах нь тэр. Би цочирдоод ч тэрүү хэсэг байрандаа гөлрөн гараа дэмий л алдласаар:
"Ю-юу чи зүгээрүү" гэж асуухад тэр шууд л намайг түлхээд: "Уулаарай уучлаарай" гэсээр надаас холдлоо. Тэр охин над руу нэг эгцэлж харчихаад шууд л нүүрээ буруулан доош харан зогсов.Намайг зөвшөөрөлгүй тэврэн авсан ягаан өнгийн гэрийн нэвсгэр хувцасан дээр гадуурх цуваа хааш яаш угласан, ядаж байхад хар хүйтэнд гэрийнхээ шаахайтайгаа үс нь байдраагаа сэгсийж арзайсан чи ер нь хэн юм?
Намайг түүний царайг харахаар бага зэрэг ойртоход тэр бага багаар ухарч байсанд шууд л хоёр мөрнөөс нь барин зогсоогоод нүүрнийх нь урдуур унжсан үсийг нь гараараа хойшлуулахад сая нэг хэн болох нь мэдэгдэв. И Сура! Түүнээс өөр хэн байх билээ?
YOU ARE READING
Once Winter [COMPLETED]
Fanfiction░O░n░c░e░ ░w░i░n░t░e░r░ -Цасгүйгээр өвлийг төсөөлнө гэж үү? ©2017 ░B░y░ ░@░e░n░k░h░_░b░t░c░h░a░