1/3

3.6K 360 9
                                    

Дэнсү "Тийм ээ танилгүй яахав тэр бол ангийн дарга Жон Жонгүг. Би түүнтэй хоёр жил нэг ангид сурч байна. Өнөөдөр ангид сууж л байсан даа~

Ангийн дарга Жон Жонгүг гэдгээс цаашаа сонсолгүй Дэнсүг орхин 3:3д ороход тэр бүртгүүлэх хуудас бөглөж байлаа. Түүнтэй хэзээ нэгэн цагт уулзвал заавал 3000воныг нь буцааж өгөөд уучлаарай бас баярлалаа гэж хэлэхийг хүсэж байсан ч их хурдан уулзлаа шүү! Би хүнд өртэй явах дургуй болохоор түүнийг чиглэн зоригтой гэгч алхсаар эгц хойно нь очин зогсоход тэр эргэж харлаа. Би ч үнэxээр шийдэмгий царайлан түүнрүү харан зогсох ба түүний бие нь надаас хэдхэн см зайд байсан тул царай нь тодоос тод харагдаж байлаа. Түүний өндөр хамар үл ялиг жижигхэн давхраатай гүн хар нүд гээд л царайлаг төрх нь намайг бага зэрэг ичээж орхив.

Харин тэр багахан бөхийн надад ойртоод
"Кхм...юу хэрэгтэйв шинэ сурагч аа" гэж инээмсэглэн асуулаа.

Би тулгамдсандаа "Ааа юу л даа. Тийм бб-би бүртгүүлэх.. " гээд түүний барьсан цаасруу долоовор хуруугаараа зааж орхив.

Бид дэндүү ойрхон байсан болоод ч тэр үү хэлэх гэж байсан баярлалаа энэ тэр үгс минь хоолой гатлаад ходоодруу минь ороод нуугдчихаад, тэнэг хүн шиг доош харан зогсох хооронд Дэнсү хаалга саван орж ирээд:

"Яа И Сура чи арай бүртгүүлэхээр шийдсэн юмуу"

Би зүгээр л зөөлхөн толгойгоо дохиход Дэнсү баярлан надаас сугадаад "Ухаантай охин" гэсээр хөл нь газарт хүрэхгүй байлаа.

Жон Жонгүг...

Тэр инээмсэглэн бидэнд бүртгэлийн цааснаас хоёрыг авчирч өгчихөөд ангиас гарч явлаа. Ахх И Сура. Чи дахиад л араас нь харан хэлэх үггүй үлдэх шив...

***

Шинэ сургуулийн минь хоёр дахь долоо хоног дуусч Дэнсүгийн ачаар энэ газарт санасныг бодоход хурдан дасаж амьдрал минь Сөүлд байснаас хамаагүй дээр санагдаж эхэлсэн юм. Сонгоны хувьд ирэх нэгдэхээс эхэлнэ гэж Кан багш хэлсэн. Миний тэр өдөр тааралдсан муур өчигдөр төрөөд дөрвөн бяцхан зулзагатай болсон тул, би тэр мууранд Пупу гэдэг нэр өгөн хичээлээ тарахдаа түүнд идэх юм зөөж түүнийг асрах болсон. Яахав, заримдаа намайг очиж чадаагүй үед түүнд өөр хэн нэгэн сүү жигэнэмэг авчираад өгчихсөн л байдаг юм. Ямартай ч надад энэ бүхэн таалагдаж байна.

"Өвөл болох дөхөөд гадаа ч үнэхээр хүйтэн байна шүү" гэсээр ээжийг орж ирэхэд би Пупу болон бяцхануудыг санан хар хурдаараа босч тэдэнд зориулж нэхсэн нөмрөгөө шүүрч аваад гадагш гарлаа. Гадаа үнэхээр хүйтэн байсан тул замдаа тэднийгээ зүгээр л байгаасай гэж амандаа үглэсээр тэдний байдаг газар ирэхэд Пупуд хааяа сүү жигэнэмэг зөөдөг тэр хэн нэгэн тэдэнд зориулан барьсан бяцхан модон үүрэндээ тэднийг эвтэйхэн оруулж өгөөд, толгойг нь илэн эрхлүүлж байгаа нь харагдлаа.

Энэ нь надад үнэхээр танил санагдана.
Аав минь бяцхан өнчин муурнуудад дулаахан үүр хийж өгөөд тэднийг дотор нь тухлан хэвтэхийг харангаа инээмсэглэн суудаг байсан бүдэг бадагхан санагдах тэр л зураглал. Яг л энэ үед 3 настай баяцхан Сура энэ хорвоо дэлхий дээрхи хамгийн дулаахан сэтгэлтэй аавыгаа харан бахархан зогсож байгаа тэр үедээ буцсан мэт санагдаж нулимс өөрийн эрхгүй хацарыг минь даган урслаа.

***

Нэг л ухаан ороод харахад би хэн нэгний дулаахан цээжинд наалдан тас тэврэн зогсож байлаа.

"Юю-юу нөгөө чи зүгээр үү?" гэх танил бус хоолойг сонсоод цочсондоо шууд л түүнийг түлхэн холдоод "Уучлаарай" гэж дахин дахин бөхийсөөр дээш харахад урд минь  Жон Жонгүг зогсож байлаа. Тэр гайхсан харцаар намайг хэсэг ширтээд удалгүй над руу бага багаар ойртож эхлэхэд цээжинд ямар нэг зүйл цохилох нь мэдрэгдлээ...Сандрах?

Магадгүй энэ мэдрэмж миний хувьд анхных байх...

Once Winter [COMPLETED]Where stories live. Discover now