Дууг тоглуулж байгаад уншаарай! ❤
Намайг инээмсэглэн хайрцагыг задлахад өнөөх хайрцган дотроос ахин нэг хайрцаг гарч ирлээ. Энэ мэтээр тав зургаан хайрцаг гарсаар хамгийн сүүлд усан ягаан өнгийн жижигхэн хайрцаг үлдэх нь тэр. Би итгэлгүйхэн өнөөх хайрцгыг нээж үзээд хэлэх үггүй болов.
Энэ миний бодож байсан зүйл байна.
Би ээж охин хоёрын зүг хандан "Үүнийг хэн өгсөн юм" хэмээн асуухтай зэрэгцэн заалны гэрэл унтран тас харанхуй боллоо.
Гайхан суудлаасаа өндийх үед зааланд ая эгшиглэн хэн нэгний дуулах нь сонсогдоно. Удалгүй заалны гол хэсэгт бяцхан гэрэл зөвхөн дуулж буй хүнийг л харагдуулахаар тусахад үргэлж л намайг гайхшруулдаг Жон Жонгүг нүдээ анин дуу дуулан зогсоно.
"Purpose"
Feeling like I'm breathing my last breath
Feeling like I'm walking my last steps
Look at all of these tears I've wept
Look at all the promises that I've keptI put my heart into your hands
Here's my soul to keep
I let you in with all that I can
You're not hard to reach
And you bless me with the best gift
That I've ever known
You give me purpose
Yeah, you've given me purposeThinking my journey's come to an end
Sending out a farewell to my friends, for inner peace
Ask you to forgive me for my sins, oh would you please?
I'm more than grateful for the time we spent, my spirit's at easeI put my heart into your hands
Learn the lessons you teach
No matter when, wherever I am
You're not hard to reach
And you've given me the best gift
That I've ever known
You give me purpose everyday
You give me purpose in every wayOh, you are my everything
Oh, you are my everythingБурхан минь хүн ийм төгс байж болдог гэж үү? Тэр дуулж байхдаа үнэхээр сэтгэл татам харагдахаас гадна хоолой нь намайг хайлуулж урсгах шахан догдлол баярын нулимс холилдон хацрыг минь даган урсаж байлаа.
Дуу дуусахад тэр зөөлхөн нүдээ нээж, инээмсэглэсээр урд минь ирэн гараас атгахдаа намайг ширээнээс холдуулан зогсоогоод нулимсийг минь арчин нүдэн дээр минь зөөлхөн үнслээ.
Уйлсандаа ичэн түүнээс холдоод доош харан мөрлүү нь зөөлхөн цохин "Чи солонгост байх ёстой биздээ?" гэж эрхлэнгүй асуухад:
Жонгүг нүдээ томруулан ирүүг минь өргөн дээш харуулаад -"Тийм ээ, би солонгост байх ёстой...гэхдээ хэн нэгэн миний чухал зүйлийг аваад явчихсан. Тэгээд л тэр зүйлээ өөр нэгэнд алдчихаж магадгүй гэж бодоод түүнд авж явсан зүйл нь минийх гэдгийг батлах гэж ирсэн юм.
YOU ARE READING
Once Winter [COMPLETED]
Fiksi Penggemar░O░n░c░e░ ░w░i░n░t░e░r░ -Цасгүйгээр өвлийг төсөөлнө гэж үү? ©2017 ░B░y░ ░@░e░n░k░h░_░b░t░c░h░a░