3/5

2.7K 334 27
                                    

"Энэ жилийн анхны цас ч бас олон хүний хувьд мартагдашгүй байгаасай! гэж хэлээд би яриагаа өндөрлөлөө.

***

Машины ард суух үед Ан туслах орж ирэн жолоочын хажууд суухдаа гарт минь баглаатай цэцэг өгөн "Дахиад л цэцэг иржээ.

Би нил ягаан цаасанд боосон үзэсгэлэнт сарнайнуудийг үнэрлэн "Харин тиймээ. Энэ үнэхээр сайхан юм

А/Т: Энэ удаад баглаанд юу бичсэн байна?

"Юу бичсэн гэж?

А/Т: Өнөөдөр анхны цас орсон өдөр шүү дээ. Тэр анхны цас орсон өдөр цэцэг явуулахдаа баглааны буланд үсэг бичсэн байдаг.

"Аа нэрээ тийм
Би баглааны буланг сөхөн харвал [ㅑ] гэж бичсэн байлаа

"Хмм энэ ямар утгатай юм бол? Тэр сар бүрийн эхэнд цэцэг өгдөг. Бас анхны цас орсон өдөр нэг цэцэг нэмж явуулдаг. Харин тэр цэцэгнүүд дээр жижигхэн үсэг бичсэн байдаг. Үнэхээр нууцлаг юмаа Ан туслахаа? 

А/Т: Мм магадгүй бид эдгээрийг нийлүүлж уншиж үзэх хэрэгтэй байх

"Вүүү тэгэж бодож үзээгүй юм байна. Та үнэхээр ухаантай шүү. Ан хатагтай байхгүй байсан бол би яах байсан бол оо. За тэгэхээр:

Эхний жилийн анхны цас []/чи
2 дахь жилийн анхны цас [ㄴ]
3 дахь жилийн анхны цас [ㅐ]
4 дахь жилийн анхны цас [ㄱ]
5 дахь жилийн анхны цас [ㅓ]
6 дахь жилийн анхны цас [ㅇ]
Харин өнөөдөр 7 дахь жилийн анхны цас орсон өдөр [ㅑ]

내거야 [чи минийх]

"Чи минийх гэж байна? Юу гэсэн үг юм болоо. Би түүнийг цэцэг явуулах бүрт маш их баярладаг харин одоо эвгүй санагдаж эхэлж байна шүү! Эвв гэнэт л аймар санагдчихлаа." намайг хачин царайлсаар биеэ сэгсрэхэд Ан туслах багахан инээмсэглэн урагш харлаа.

Ан туслах бол намайг японд очсон цагаас л надад тусалж зааж зөвлөж байсан цорын ганц хүн. Тэр үнэхээр ухаалаг эмэгтэй. Хатагтай Ан байгаагүй бол миний амьдрал бүрхэг л байх байлаа шүү дээ.

***

Энэ олон жилийн дараа ээжтэйгээ хамтдаа амралтын өдрийг өнгөрөөх гэж байна. Сандарч байх чинь ээ.

Ээж минь "За өнөөдөр юу хийхээр төлөвлөж байна даа бяцхан хатагтай" гэж хэлэнгээ миний зүг инээмсэглэнэ.

"Та очоод мэдэх болноо.

Ээж "Сайхан сонсогдож байна.

***

Once Winter [COMPLETED]Where stories live. Discover now