Цас чимээгүйхэн бударсаар Бусан хотыг тэр чигээр нь цагаанаар бүрхэнэ. Харин гудамжны голд ядрангуй гэгч нь зогсох залуу хөвгүүний санаа алдах нь агаарт цагаан утаа болон хөөрөх аж.
Одоо өвлийн хүйтэн улирал эхэлж байгаа учир хотыг тэр чигээр нь уйтгарт нам гүм бүрхсэн байлаа. Шөнийн тэнгэрийг зузаан үүлс хучиж, одод бараг харагдахгүй байгаа нь нэг л сэтгэлд сэвтэй. Сарны гэрэл ч харагдахгүй байх энэ хүйтэн шөнөөр цонхигор залуу хүү ганцаар зорьсон газар луу гаа алхана.
Байнга л хөл хөдөлгөөнтэй байдаг гудамж өнөөдөр их чимээгүй байх аж.Хүн байтугай тэнэмэл амьтад ч харагдахгүй, бүх дэлгүүр хоршоо хаачихсан байлаа. Бүх зүйл маш чимээгүй. Маш үхмэл.
Залуу хүү бодолдоо дарагдсаар, түүний хатаж, хуурайшсан уруулнаас дахин цагаан утаа гаран агаарт хөвнө.
"Тийм дээ" Тэр ёжтой инээмсэглэн "Яг л над шиг үхмэл" гэлээ.
-
A/N : Hyung дээр авч байсан санал асуулгийг санаж байна уу? kk
Vkook өгүүллэг эхэлж байна аа.
YOU ARE READING
•Сүнс•
ParanormalТэхён ажлын шаардлагаар Бусанд очих болжээ. Гэхдээ түүний ажлын төлөвлөгөөнд "сүнстэй найзууд болох" гэж байсан болов уу? #941 in paranormal on 170723 #396 in paranormal on 170725 #320 in paranormal on 170728 #1 in paranormal on 170728