다섯째

1K 150 4
                                    

Тэхён дэн буудлын угтах хэсэгт орж ирэхдээ одоо хэдийн танил болсон байх дулаахан тав тухтай мэдрэмж мэдэрлээ. Тэр касс буюу ресепшиний ширээн дээр байх хонхыг дуугаргаснаар, цаад өрөөнд бага зэрэг юм түчигнэх чимээ сонсогдсоор буудлын эзэн гарч ирэв.  

Тэр хамран дээрээ тохсон харааны шилээ засан, шаргал үст рүү инээмсэглээд "Би танд юугаар туслах вэ?" хэмээн эелдэг хоолойгоор асууна. 

"Би таныг хэн нэгэн миний өрөө рүү ачааг минь оруулсныг харсан эсэхийг мэдэх гэсэн юм л даа" 

Хижээл насны эрийн царайд гайхсан төрх тодорсоор, ямар нэгэн юм санах гэж буй мэт хөмсгөө бага зэрэг атируулах аж. 

Юу ч санаагүй бололтой тэр толгойгоо зөөлөн сэгсрэхэд Тэхён урвайсаар "Та итгэлтэй байна уу? Хэн ч 18-р өрөө хаана байдаг вэ гэж асууж ирээгүй юу?" гэж асуухад хөгшин эр дахин толгой сэгсэрлээ. 

"Тэгвэл өнгөрсөн шөнө надтай ирсэн хүн? Тэр өнөөдөр өглөө энүүгээр харагдаагүй юу?" 

Түүний энэ асуулт харин буудлын эзний гайхсан царайны хувирлыг бүр ч тодруулж орхив. 

"Юу? Хэн?" 

Харин одоо Тэхёны гайхах ээлж ирсэн бололтой. 

Хөгшин эр дахин шилээ янзалсаар "Би бүдүүлэг загнах гээгүй юм шүү, гэхдээ би таны юуны талаар эсвэл хэний талаар яриад байгааг мэдэхгүй байна. Би танд тусламаар л байна гэхдээ миний л мэдэхээр таны өрөөг хэн ч сураглаж ирээгүйг баттай хэлж чадна. Өршөөгөөрэй" гэхэд Тэхён гайхан "Тэр бор үстэй, бас надаас бага зэрэг намхан, үнэхээр цонхигор туранхай.." гэсээр сүүлдээ бараг өөрийнхөө юу яриад байгаад ч гайхах нь тэр. 

Буудлын эзэн толгой сэгсрэн, мөрөө хавчаад өрөө рүү гээ орохдоо санаа алдана. 

"Гайхалтай!! Үнэхээр гайхалтай" Сэтгүүлч залуу ийн хэлээд хоёр гараа өргөн толгойгоо барихдаа орилохгүйг хичээнэ. Буудлын эзэн хөгшин эр эелдэг найрсаг л даа гэхдээ зүгээр л шууд өрөө рүү гээ орчихын оронд яагаад тусалж болоогүй гэж? Тэр ийн бодсоор гүн санаа алдан, гарч өрөө рүү гээ явахаар шийдлээ. Энд байгаа бүх хүмүүс дундаас буудлын эзэн хөгшин л тэр тухай хамгийн их мэдэх ёстой юмсан. Бас Жонгүк? Тэр яагаад түүнийг санахгүй байсан юм бол?  Өнгөрсөн шөнө тэр яг шаргал үстийн хойно зогсож байсан шүү дээ. Тэр бүр сайн уу? гэж хүртэл хэлсэн. Бас энд буудалласан байгаа. 

Бурхан минь!! Ямар буудлын эзэн гэхээрээ хэн ирсэн, хэн энд байгааг ч анзаардаггүй байдаг байна аа? 

•Сүнс•Where stories live. Discover now