넷째

1K 139 9
                                    

Бидний шаргал үсээр нь сайн таних болсон залуу дөнгөж сэрсээр орон дээрээ хөрвөөнө.

Юу вэ? байзаарай..энэ миний ор биш байна.

Тэр ийн бодмогцоо л огло хариан босч суугаад эргэн тойрноо харав.

Ааан..тийм шүү дээ.

Тэр яагаад энд байгаагаа санаснаар, өөрийгөө шоолон инээгээд нүдээ аниад буцан хэвтлээ.

Тэгэхээр би хэн нэгэн нөхдөд хулгайлагдчихаагүй байх нь. 

Тэр орон дээрээ хөрвөөн, өчигдөр тохиолдсон зүйлс болон ялангуяа шинэхэн найз болох Жонгүкийн талаар бодно.

Тэхён ажлаасаа болоод ч тэр юмуу, ойрын өдрүүдэд ихдээ л 4 цаг унтсан билээ. Тэгээд л магадгүй бага зэрэг мартамхай болсон байж болох юм.

Бурхан минь өчигдөр Жонгүк түүнийг юу гэж бодсон бол? 

"Бид би түүний өмнө тэгэж тэнэг аашлахаар дотно билүү?"  Тэр өөрөө өөртөө зөөлөн бувтнасаар, хөнжилтэйгөө ноцолдоно.

Магадгүй тэр мартчихсан байх тийм үү? Мартчихсан байгаасай.

Орондоо хэсэг хөрвөөсний эцэст босохоор шийдэж, хэрвээ-тэр өөрөө ч мэдэлгүй хоёр хуруугаа зөрүүлнэ-Жонгүктэй таарвал тэгэж аашилсаныхаа төлөө уучлалт гуйна гэж бодоод амжив. 

Тэр мэдээж ачаагаа машиндаа мартчихсан учраас өчигдөр өмсөж ирсэн хувцсаа дахиад л өмсөхөөр болсон нь түүнийг ярвайхад хүргэнэ. 

Хэн нэгэн намайг өчигдрийн хувцастайгаа явж байна гэвэл яана аа?

Гэхдээ өчигдөр шөнийн байдлаар бол түүнийг харсан хүн бараг л байхгүй болохоор түүний санаа бага ч гэсэн амарлаа. 

Тэр эвшээсээр арай гэж босч, шүршүүрт орж байхдаа хямдхан жижиг буудал ч гэсэн эд зүйлс болон өрөө нь гайхалтай цэвэрхэн байгааг болон хаана гэдгийг нь ч мэдэхгүй газар орхичихсон машинаа яаж олох талаар л бодсон билээ. Бас машиндаа утасныхаа цэнэглэгчийг орхичихсон учраас хариугүй унтрах гэж байгаа утсаа бодон бухимдана. 

Тэгэхээр тэр дэн буудалд буудалласан хүмүүсээс эсвэл эзнээс нь тусламж гуйх эсвэл өөрөө явж машинаа олох хэрэгтэй болчихоод байгаа юм. 

Мэдээж тэр энэ хүйтэнд ганцаараа дахиад л алхахыг хүсэхгүй байгаа учраас эхний сонголт нь түүнд зөв юм шиг санагдана. 

Хэтэрхий удаан юм бодоод зогчихсоноо анзааран, биеэ хурдхан усаар зайлчихаад гарахад хэдий өрөөний хэвийн температур ч гэсэн түүний шар үсийг босгохоор хүйтэн байлаа. Тэхён гараа сунган зөөлхөн том биений алчуурыг аван биеэ ороогоод хамаг хурднаараа л өөрийгөө хатаах гэж оролдоно. 

•Сүнс•Where stories live. Discover now