Бүх үнэн илрээд гучхан минут л өнгөрч байлаа. Тэхён түүнийг үнэхээр өрөвдөж байсан ч бас хэтэрхий цочролд орчихсон. Тэр Жонгүкийг үхчихсэн, сүнс гэдгийг нь яаж хүлээн авахаа одоо ч үл мэднэ.
Үнэнийг хэлэхэд, хэн л хэдэн хоногийн турш хамт байсан, найзыгаа сүнс гэдгийг мэдчихээд юу ч болоогүй юм шиг тайван байх юм?
Тэдний хоорондох уур амьсгал хачин хэвээрээ, Тэхёны амьсгал боогдсон байгаа юм шиг санагдана.
Харин Жонгүк, хацар дээр нь одоо ч байх нулимснаас өөрөөр тэр яг л байгаагаараа байлаа. Залуу хүү тийм ч цочирдсон харагдахгүй байх нь Тэхёнд л энэ бүхэн хүндээр тусаад байгааг илтгэнэ. Шаргал үст түүнийг ямар нэгэн сэтгэл хөдлөл гаргаасай гэж хүснэ.
Баяр хөөр? Санаа зоволт? Сэтгэлээр унах?
Гэтэл тэр яагаад..ийм төв царайтай хэвээрээ байгаа юм бол?
Тэхёний ханиалт л тэдний хооронд байсан чимээгүй байдлыг эвдэв.
"Чи зүгээр үү?"
Жонгүк санаа алдан, салаавчлан атган гараа хараад дараа нь шаргал үст рүү харан, бяцхан инээмсэглэл тодруулсаар "Тийм ээ, баярлалаа" гэж хариулснаар тэдний хооронд дахин анир чимээгүй ноёллоо.
Тэхёнд одоо томоос том хар нүх ухаад, дотор нь ороод нуугдчихмаар санагдана. Тэр ийм эвгүй чимээгүй байдалд үнэхээр дургүй. Тэр Жонгүкийн хажууд байхдаа айж, эсвэл эвгүйцмээргүй байлаа. Гэхдээ л үнэн түүнийг үнэхээр хүчтэй цохин авч.
"Ч-чи зүгээр үү?" Жонгүкийн тасалдсан дуу дахин тэдний уур амьсгалыг сэрээж, гүн бодолд автсан шаргал үстийг цочоов.
Тэр толгой дохисон ч Жонгүк санаа алдав. Мэдээж Тэхён яаж зүгээр байх билээ дээ? Эхэндээ Жонгүкт ч энэ бүхэн үнэхээр хүндээр туссан ч дөрвөн жилийн дараа тэр арай ядан дасч байгаа билээ.
"Энэ бүхэн ойлгоход хэцүү байгааг мэднэ ээ, намайг уучлаарай, би ийм юм болоосой гэж хүсээгүй юмсан"
"Үгүй дээ, зүгээр" Тэр санаа алдсаар, толгой сэгсрээд "Надад хэлсэнд чинь баяртай байна, би чамд тусламаар байна. Гэхдээ надад маш их асуулт байна, гэсэн ч хаанаас нь яаж эхлэхээ мэдэхгүй байна" гэхэд Жонгүк толгой дохилоо.
Тэр асуултууд гарч ирнэ гэдгийг мэдэж байсан ба үүнд нь ч бэлдэж байсан юм. Тэр бүгдийг Тэхёнд хэлэхийг хүсч байлаа.
"Юу хүссэнээ асууж болно оо, би 100% үнэнээр нь хариулъя"
Тэхён дахин толгой дохиод, хэсэг бодсоны эцэст энэ бүхэн илэрснээс хойш толгойд нь эргэлдэж байсан нэг зүйлийг асуухаар шийдэв.
"З-за, um, би яагаад чамайг харж чадаж байгаа юм?"
Жонгүк асуултыг удаан бодлоо. Үнэнийг хэлэхэд тэр өөрөө ч энэ асуултыг маш олон удаа асууж байсан. Яагаад тэр намайг харж байгаа юм бол? Тэр ч бас түүн шиг мэдэхийг хүсч байлаа.
"Би м-мэдэхгүй ээ, эхэндээ би чамайг ч бас сүнс юм байх гэж бодсон гэхдээ хэрвээ бид өөр сүнстэй таарвал тэднээс өөр аура ялгардаг юм. Гэтэл чамд тийм аура байгаагүй. Чи завсрын биет байж магадгүй ч гэж би бодож үзсэн"
Тэхён хэзээ ч өөрийгөө завсрын гэж бодож байгаагүй. Тэр энэ сүнсний ертөнцтэй ямар ч хамаагүй гэдгээ өөрөө сайн мэднэ.
"Би тэгэж бодохгүй л байна. Магадгүй би зүгээр л үхэл амьдралын заагт байгаа, эсвэл үхсэн хүмүүсийг харж чаддаг хүмүүсийн нэг байх"
"Бас би- заза. Чи миний цүнхийг авчирсан даа? Чи яаж тэгсэн юм? Чи өөрт чинь нэг найз чинь тусалсан гэж хэлсэн дээ? Би ганцаараа чамайг хардаг биш бололтой?"
Жонгүк энэ асуултыг ирнэ гэж мэдэж байсан. Тийм ч болохоор хариулж чадах учир баяртай байлаа.
"Миний л мэдэж байгаагаар чи л намайг харж чаддаг. Надад өөр найз байхгүй ээ, намайг үхсэнээс хойш намайг харж чадаж байгаа, миний найз болсон нь чи анхных нь..Харин цүнх, машины чинь хувьд..би..энэ ойлгоход хэцүү байна байх" Жонгүк сандрангуй инээхэд Тэхён түүнийг тайвшруулах мэт инээмсэглэсэн нь түүнийг яриагаа үргэлжлүүлэхэд илүү амар болгож өглөө.
"Би зарим зүйлсийг хөдөлгөх хүчтэй. Гэхдээ чиний машин хэтэрхий том байсан болохоор их цаг, их хүч зарцуулсан юм. Харин цүнх чинь бодсоноос амархан байсан ч би хаалгыг чинь нээж чадаагүй болохоор гадаа чинь орхичихсон байсан юм. Би чамтай уулзсан шөнө өө л машиныг чинь хөдөлгөж эхэлсэн л дээ, гэхдээ үнэхээр их хүч зарцуулсан юм шүү"
"Бас би түлхүүр хулгайлаагүй болохоор чи намайг цохисондоо уучлалт гуйх хэрэгтэй"
Тэхён нүдээ эргэлдүүлэн, томоор инээмсэглэхэд Жонгүк түүнийг инээдээ барьж ядаж байгааг хараад мөн л инээмсэглэнэ.
"Аh, тийм үү? Тэгвэл би чамайг намайг бүхэл өдөржин тэнэгтүүлсэндээ цохилт хүртэх эрхтэй гэж бодож байна. Би тэгэхэд яг галзуу хүн шиг харагдсан байх шүү"
"Тэнэгтүүлэх ээ? Бурхан минь" Жонгүкийн инээд өрөөгөөр тархаж, Тэхёнийг инээмсэглүүлнэ.
Тэр юу ч болж байсан, түүнд туслахаа өөртөө амлалаа. Жонгүк үүнийг хүртэх эрхтэй. Тэр эцэст нь Жонгүкийг тавьж явуулахаа мэдэж байсан ч..тэр ядаж л хамтдаа юу үзэж туулсан, хэрхэн сүнстэй найзлаж нөхөрлөсөнөө дурсаж явахыг хүсч байлаа.
-
Author note: Woah its like my day :))) My fingers ached :)))
dis was short like my temper :))
YOU ARE READING
•Сүнс•
ParanormalТэхён ажлын шаардлагаар Бусанд очих болжээ. Гэхдээ түүний ажлын төлөвлөгөөнд "сүнстэй найзууд болох" гэж байсан болов уу? #941 in paranormal on 170723 #396 in paranormal on 170725 #320 in paranormal on 170728 #1 in paranormal on 170728