열한째

711 132 18
                                    

Хэдий одоо бүх зүйлс тов тодорхой болсон ч гэсэн тэдний дунд хачин уур амьсгал ноёлсон хэвээр л байлаа. 

Тийм ээ, Тэхён найзыгаа сүнс гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлж байсан ч, гадуур яаж гарахаас эхлүүлээд асуудлуудад санаа нь зовсон хэвээрээ байсан юм. Тэд энгийн найзууд шиг гадуур юм ярин алхаж, нэгнийгээ мөрөөр нь тэвэрч чадахгүй шүү дээ. 

Тэхён өнгөрсөн хэд хоногийн турш Жонгүкийг биш, агаар тэвэрч явсанаа ойлгосон бөгөөд энэ нь ч түүнийг ширтээд байсан танихгүй хүмүүсийн харцыг тайлбарлах шиг болно. 

Тэр Жонгүкийг харах болгонд хүнд чулуу цээжинд нь хийчихсэн юм шиг мэдрэмж мэдэрдэг билээ. Жонгүк инээмсэглэхдээ үнэхээр үзэсгэлэнтэй, аз жаргалтай харагддаг ч, түүнийг инээмсэглэх тоолонд Тэхёны бодол гунигаар дүүрчихдэг юм. Түүний ийм үзэсгэлэнтэй төрхийг нь өөрөөс нь өөр хэн ч харж чадахгүй гэдэг бодол түүнийг гунигтай болгодог юм. 

Тэр Жонгүкийн ганцхан инээмсэглэл, саргүй шөнийг ч гэрэлтүүлж чадахаар гэдгийг бусад хүмүүст харуулахыг хүснэ. 

Мэдээж Тэхён өдөр бүр энэ үзэсгэлэн гоог хардаг гэдгээрээ өөрийгөө онцгой мэтээр мэдэрдэг ч, зүгээр л бусдад 'Нар, сар, одны хүн хувилбар'-тай сайн найзууд гэдгээ харуулмаар санагддаг байж болох юм. 

Гэхдээ зүгээр дээ, хэдий тэр Жонгүкийн хажууд байхдаа, эсвэл хамт гадуур явж байхдаа өөрийгөө бага зэрэг барьж байх шаардлагатай болсон ч гэсэн энэ бүхэн тийм ч том асуудал биш шүү дээ. Тэр эцэст нь Жонгүкийг чөлөөлөх болно. Тэр бяцхан сүнс найздаа эрх чөлөөтэй болоход нь туслах болно.

Болсон зүйлсийн дараагаар тэдний хооронд ямар нэгэн хүчтэй холбоо үүсчихсэн байсанг хоёул анзаарсан юм. Хэдий Тэхён ирээдүйдээ маш их санаа зовсон хэвээр байсан ч, түүний хар үстийг чиглэсэн мэдрэмж нь улам гүнзгийрсэн байлаа. Харин Жонгүкийн хувьд, түүний Тэхёнтой өнгөрүүлсэн хором бүр түүнд цаашид амьдрах урам зориг өгч байсан юм. Тэр өөрийгөө амьд юм шиг мэдэрч байлаа. 

Шаргал үстэй сэтгүүлч залууг харах болгонд хэвлийд нь эргэлддэг эрвээхийнүүд, эсвэл түүний тэгш өнцөгт хэлбэртэй инээмсэглэлийг харах болгонд зүрхэнд нь мэдрэгддэг халуун мэдрэмж түүнд бүх зүйл зүгээрээ гэх мэдрэмжийг өгдөг билээ. 

Тэхёны хийсэн бүх зүйлс түүнийг яг л хүн шиг мэдрүүлдэг юм. Тийм ч болохоор Жонгүк түүнтэй хамт байх үнэхээр дуртай билээ.

Одоо ч гэсэн, тэд гудамж уруудан хамт алхангаа, мөрөө шүргэлцэх тоолонд хоёр талд булгилсан зүрхээ бие биенээсээ нууж ядна. Тэдэнд яг л ахлах сургуулийн сурагчид болчихсон юм шиг санагдах аж.

Энэ мэдрэмж ялангуяа Жонгүкт үнэхээр их таалагдаж байсан юм. 

"Тэгэхээр би бодлоо л доо, магадгүй бид өнөөдөр ойрхон далайн эргээр алхаж болох юм. Би бага байхдаа очих дуртай байсан газраа чамд харуулъя" 

Тэдний дунд ноёлсон байсан чимээгүйг эвдэн Жонгүк ийн хэлэх нь тэр. Тэд гудамжаар биеэ хураан, хурдан хурдан алхах хүмүүсийг сүлжин алхана. Учир нь өвөл дуусах болоогүй, гадаа хүйтэн байлаа. Хүмүүс хаашаа ч юм яаран, эсвэл найзуудаараа, хосоороо гудамжийг бүрхэн завгүй харагдуулах аж. 

Тэхён нүүрээ нүүрэнд нь наах шахам шахцалдан алхах хүмүүсээс болоод бага зэрэг тавгүйтэж байсан ч хажууд нь Жонгүк алхаж байгаа болохоор бага ч болов тайвширч байлаа. 

"Б-би..юу..тэгье ээ, яагаад үгүй гэж" Тэр ийн бувтнаад, хэн нэгэн өөрийг нь мөрлөн унагаах шахахад азаар Жонгүк түүнийг гарнаас нь татан тэнцвэрийг нь олуулав. Тэхён түүний багахан хүрэлтэнд хацар нь улайна. 

"Тэгвэл явцгаая!!"

-

Author note: Filler chapter!! :P
О

роогүй хэдэн ч сар болсон юм :))  Мартчихсан бол дахиад эхнээс нь нэг уншаарай 😚😚

•Сүнс•Where stories live. Discover now