Чөтгөрийг дурсахаар гэж..
Гэхдээ, тэр үнэхээр чөтгөр бол яах вэ?
Oh fuck, би сатантай найзууд болчихсон л гэж битгий хэлээрэй дээ.
Хэрвээ тэр Lucifer байсан юм бол..
Тайвшир, тэр биш ээ, тэнэг ээ
Гэхдээ..хэрвээ-
"Би орж болох уу?" гэх Жонгүкийн хоолой л шаргал үстийг бодлоос нь салгалаа. Тэр эргэлзсэн ч толгой дохин зай тавьж өгсөөр түүнийг оруулав.
"Юу болсон юм? Царай чинь бүр цайчихаж. Сүнс харсан хүн шиг л"
Жонгүк хөмсгөө бага зэрэг зангидсаар түүнийг тасралтгүй ширтэх нь улам л тавгүйтүүлэх аж. Тэр Тэхёнаас хариу хүлээн хэсэг хүлээсэн боловч, шал ширтэн ухаан мэдрэлгүй мэт зогсох найз нь юм хэлсэнгүй.
"Бид заавал ярилцах албагүй л дээ. Гэхдээ би сайн сонсогч байж чадна гэдгийг.." Тэр үгээ дуусгалгүй шаргал үстийг тайвшрахыг тэвчээртэй гэгч нь хүлээнэ.
Харин нөгөө талд Тэхён тархин дотор нь эргэлдэх өч төчнөөн бодолтойгоо тэмцэлдэн зогсох ба түүний ганц баттай мэдэж байгаа ганц зүйл нь: сүнс байдаггүй билээ.
Тэр гүнзгий санаа алдсаар эцэс төгсгөлгүй бодлоосоо зугтахыг хичээн, урдаа зогсох нэгнийг олж харлаа. Түүний найз. Түүний дурласан нэгэн. Түүний эргэлзэх гол шалтгаан.
Түүнийг харахад гэдсэнд нь хар мянган эрвээхий нисэлдэх мэт мэдрэмж хэвээрээ байгаа ч Тэхён одоохондоо юу мэдэрч байгаагаа үнэхээр мэдсэнгүй.
Сандрал? Аз жаргал? Тайвшрал? Урвалт?
Юу ч байсан гэлээ, Жонгүкийн бяцхан инээмсэглэл түүний гэдсэнд эрвээхий нисгэдэг хэвээрээ байгаа нь л чухал юм.
"Оh Жонгүк, чамайг байгааг харсангүй" Сэтгүүлч залуу эцэст нь ам нээлээ.
Жонгүк зөөлөн инээсээр "Чи намайг оруулсан шүү дээ" гэтэл Тэхён сандарсан ч инээмсэглэсээр "O-oh, би тэгсэн л дээ, тийм ээ?" гэх нь инээмсэглэл гэхээсээ илүүтэйгээр өөрийгөө хүчилж байгаа нь тод харагдаж байлаа.
"Чи юу,uh, өдрийн хоол идмээр байна уу?" Шаргал үст түүнийг өөрийх нь тухай асуулт тавихаас урьтаж ярианы сэдвийг өөр чигт хандуулахаар хичээн асуухад Жонгүк хурдан хурдан толгой дохин инээмсэглэв.
Энэ нь Тэхёныг бага зэрэг тайвшруулсан ч, толгой доторх бодлууд нь түүнийг болгоомжтой байхыг дахин дахин сануулах аж.
YOU ARE READING
•Сүнс•
ParanormalТэхён ажлын шаардлагаар Бусанд очих болжээ. Гэхдээ түүний ажлын төлөвлөгөөнд "сүнстэй найзууд болох" гэж байсан болов уу? #941 in paranormal on 170723 #396 in paranormal on 170725 #320 in paranormal on 170728 #1 in paranormal on 170728