첫째

1.4K 178 7
                                    

Салхи хүчтэй үлээн, түүнийг хүрэмнийхээ энгэрийг товчилж биеэ хураахад хүргэх аж.

Хүнгүй хоосон гудамжинд алхсаар, хоноглох дэн буудал хайх гэсэн ч хүчтэй үлээх салхи нүдээ ч бүрэн нээх боломж үл олгоно. Түүний машин мөсөнд тээглэн унтарчихсанаасаа хойш дахиж асаагүй учраас замын хажууд орхичихоод алхаж яваа нь энэ билээ. Бусаны хүйтэн цаг агаар түүний биеийг хөлдөөх шахаж, тэр алхаагаа хурдасгаж эхлэлээ.

Өвлийн зузаан манан дунд ганц ч амьтай голтой юм битгий хэл бүр гэрэл ч харагдахгүй байгаа нь түүний шилэн хүзүүний шар үсийг босгоно. Бараг бүтэн цаг хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй алхаад ядарсан залуугийн хөл хөлдөж байх шиг санагдан, алхахад ч хүндрэлтэй санагдана. Гар нь хөрж, хөшчихсөн. Гараа үрж өөрийгөө дулаацуулах гэсэн ч бүтэлгүйтэж байлаа. Хэрвээ тэр хасах гуч гаран градусын хүйтэнд гадаа ингэж алхахаа мэдсэн бол ядаж жоохон ч гэсэн бэлтгэлтэй гарах байсан байх.

Хүйтнээс болж эрүү нь чичирч, шүдээ хавирах тод нь сонсогдоно. Эцэст нь зузаан манан дундаас нэгэн гэрэл бүдэг бадаг харагдсан нь түүнийг алхаагаа хурдасгахад хүргэлээ.

Ийм орой болсон байхад онгорхой газар олно гэдэг үнэхээр бүтэшгүй билээ. Ялангуяа өвлийн хүйтэн шөнөөр.

Санаа нь амарсан бололтой тэр санаа алдаад, цасан дунд бүдэрч унах шахам тэр газар луу ойртож байлаа.

Хаалгыг нь онгойлгоход л түүний хүсэн хүлээж байсан дулаан бас амттай кофе бялууны үнэр угтаж авсан нь тун таатай.

Ашгүй дээ. Тэр бодно. Дулаахан.

Баяртай инээмсэглэл нүүрийг нь бүрхэн авч, кассны дэргэд очин зогсохдоо хүрэм болон шаргал үсэн дээр нь тогтсон цасыг сэгсрэхээ мартсангүй. Халаасаа ухан түрүүвчээ гаргаад, доошоо харахдаа гутлан дээр нь тогтсон цасыг олж харлаа.

Хайлчих байх. Тэр ийн бодоод мөрөө хавчина.

"Сайн байна уу? Та юу авах вэ?" Эелдэг, 40 гаран насны болов уу гэмээр, дулаахан харцтай эмэгтэй инээмсэглэсээр одоо түрүүвчээ онгойлгон өөрт нь хангалттай мөнгө байгаа эсэхийг шалган зогсох залуугаас асуулаа.

"Uh, би том аягатай халуун шоколад авъя. Баярлалаа"

Тэр эмэгтэй кассын машин дээрээ түүний захиалгыг бичээд төлбөрийг хэлэхэд залуу мөнгөө төлөн захиалга удахгүй гэх үгэнд нь толгой дохино.

Залуу эргэж хараад, цонхны дэргэдэх сул суудал дээр суухаар шийдэн алхана.

Тэр цүнхэн дотроосоо зөөврийн компьютер болон хэдэн бичиг цаас гаргаад хүйтнээс болоод компьютер нь ажиллахгүй болчихсон байх вий гэж эмээсээр шалгаж үзэв.

Азаар, бага зэрэг царцаж хөрчихсөн байгааг эс тооцвол зүгээр ажиллаж байлаа.

Шаргал үст залуу маань сэтгүүлч нэгэн билээ. Одоогоор түүний хөөцөлдөж байгаа хэрэг нь 4 жилийн өмнө энд, Бусанд болсон хүн амины хэргийн талаар юм. Яагаад гэдгээ мэдэхгүй ч зүгээр л үнэхээр түүний сонирхолыг татсан учраас тэр одоо энд байгаа билээ.

Тэр ажилдаа хэтэрхий улайрчихдаг учраас өөдөөс нь харсан сандал дээр нь хэн нэгэн ирээд суусныг ч анзаараагүй юм.

Тэр түүнийг халуун шоколадыг нь авчирч өгч байгаа зөөгч гэж бодсон ч, гарт нь ямар нэгэн аягатай зүйл байгаагүйд гайхан сууна.

"Сайн уу?" гэх үг түүний амнаас урсан гарах мөчид урд нь суух хар үст залуугийн анхаарал тэрэн дээр ирж, нүд нь томорсоор түүнийг ширтэв.

Шаргал үст түүнийг цочирдсон гэдгийг төвөггүйхэн ойлгосон ч яагаад гэдгийг нь мэдсэнгүй.

"Ч-чи намайг харж байна гэж үү?" Тэр аяархан шивнэхэд сэтгүүлч залуу маань гайхлаа. Тэр түүнийг сохор гэж бодсон юм байх даа? Үгүй дээ. Урдаа баахан бичиг цаас овоолчихсон зөөврийн компьютероор юм бичиж байгаа түүнийг хараад хэн ч сохор гэж бодохгүй.

"Яагаад чамайг харж чадахгүй гэж?" Тэр тайван гэгч нь асуугаад хар үстэй залууг шинжиж эхлэв.

"Би-uh-чи? Намайг уучлаарай..Ёстой эвгүй юм аа" Түүнийг сандран ингэж хэлэхэд нь цонхийсон цагаан хацарт нь ягаан туяа татна.

"Тийм ээ.." Тэр ийн хэлээд хөмсгөө зангидан, эргэн ажлаа хийж эхлэхээр шийдэн доош бичиг цаас руу гаа харсан ч удалгүй дээш харж урдаа суух залууг ширтэнэ.

Шаргал үст залуу хэсэг чимээгүй байсны эцэст, бага зэрэг инээмсэглэсээр тэдний хооронд байх хачин уур амьсгалыг зөөлрүүлэхээр шийдэв.

"Гэхдээ хоёулаа нэгэнт ярилцаад эхэлчихсэн юм чинь дээ..Сайн уу? Намайг Тэхён гэдэг"

"Намайг Жонгүк.."

-

Author note: Wew they met

•Сүнс•Where stories live. Discover now