Тэд удалгүй далайн эрэгт дөхөн ирсээр, Жонгүк түүний гарнаас атган "Намайг дагаад яв" гээд хурдан хурдан алхахыг хичээнэ.
Азаар, өнгөрсөн шөнө бороо орсон болохоор далайн эргийн элс хатуурч, тэдэнд түргэн саадгүй алхахад тусалж байлаа.
Жонгүкийн зүглэн алхах газар нь далайн нэг хэсэг боловч, хадаар тусгаарлагдаж жижигхэн цөөрөм үүсгэсэн хэсэг байлаа.
Author note: I have no idea, what rock pools called in Mongolian :))) Нээрээ монголоор юу гэж нэрлэдэг юм бээ? Миний дүрслэл хангалтгүй байх гэж бодсон үүднээс зураг орууллаа :)))
Тэд ойртох тусам Тэхёны нүүрэнд инээмсэглэл тодорсоор, зүрх нь баярласандаа цээжинд нь дэвхцэнэ. Түүнд багадаа далайд тогтсон нууранд тоглож байсан дурсамжууд байдаг ч тийм ч тодорхой санадаггүй юм. Зүгээр л мэдрэмж төдийхэн дурсамжууд байдаг билээ.
"Бид нуур луу явж байгаа юм уу?"
Жонгүк түүнийг ийм аз жаргалтай харагдаж байгаад л сэтгэл нь ханаж байлаа. Тэр үргэлж Тэхёны инээмсэглэх шалтгаан байхыг хүсч байлаа.
Тэр толгой дохиод "Тийм ээ, гэхдээ бидний очих нуур илүү онцгой байх болохоор тэвчээртэй хүлээ" гэж хэлэхэд нь нүдэнд нь оч гялалзах шиг болов.
Дахиад хэдэн минут алхсаны эцэст, тэд хаднуудын дэргэд ирээд Жонгүк түрүүлэн дээш авирч, дараа нь Тэхёнд туслахаар гараа сунгалаа.
Сэтгүүлч залуу ч мөн болгоомжтой гэгч нь түүнийг дагаж гараад бяцхан, бяцхан нуурнуудыг өнгөрөн алхана.
Жонгүкт түүнд энд ирэх дуртайгаа, нуур болгонд байдаг өөр амьтдыг ажигладаг талаараа, тэдэнтэй хамт байх нь түүнийг бага ч гэсэн амьд юм шиг санагдуулдаг тухай ярина.
Тэд одоо ч бие биенийхээ гарнаас чанга атгасан байх ба тэдний хоёулангийнх нь хацрыг улаа бутарсан байлаа.
"Энд байна, хардаа!!" Жонгүк уулга алдан, шаргал үстийн гарыг тавиад агуй маягийн нуур луу заав.
Энэ үнэхээр бусдаасаа бага зэрэг алслагдсан, мөн жижигхэн ч гэсэн агуй үүсгэсэн хадны дотор тогтсон нуур байлаа. Агуйн үүд хязгаар нь үл харагдах далай руу чиглэсэн байх ба дотор тал нь олон жилийн далайн давалгаанд элэгдсэн ч маш үзэсгэлэнтэй хэлбэр үүсгэсэн байх аж. Хэсэг замаг, дунгууд ханан дээр нь наалдсан байх нь яг л албаар чимэглэсэн мэт гоёмсог байлаа. Мөн нарны гэрэл агуйн үүдээр нууран дээр тусна.
Энэ бүхэн үнэхээр үлгэрийн мэт төгс байлаа.
"Пөөх.." Тэхён үнэхээр гайхширсандаа амаа ч хаах сөхөөгүй агуйг ширтэнэ. Түүнд яг л үлгэрт гардаг лусын дагинас амьдардаг газар ирчихсэн юм шиг санагдаж байлаа.
"Энэ..энэ үнэхээр үзэсгэлэнтэй юмаа. Гүки"
"Би үүнийг 14-өн настай байхдаа олж байсан юм. Тэгэхэд би гэр бүлтэйгээ ийшээ ирээд, нэг найзтайгаа хамт энийг олж байсан юм л даа" Жонгүк энэ гайхалтай газрыг яаж олж байснаа бахархан ярина.
Тэхён түүний ярианд анхаарлаа хандуулан, өөр лүү нь харахад Жонгүк золтой л шүлсэндээ хахчихсангүй.
Нуурны тунгалаг усан дээр ойсон нарын гэрэл одоо шаргал үстийн нүүрэн дээр тусан царайлаг төрхийг нь улам тодотгох аж.
Жонгүкийн ширтэхийг хараад түүний төрхөнд инээмсэглэл нэмэгдэнэ.
Энэ мөчид, Тэхёны мөрнөөс том ачаа аваад хаячих шиг санагдсан юм. Тэд танилцаад удаагүй ч, Жонгүкийг өөрийнх нь хувьд ямар их онцгой нэгэн болж хувирч байгааг анзаарч байлаа.
Энэ мөчид, Тэхён Жонгүкийг өөрийнх нь хажууд байгаад баярлаж байлаа.
Тэр зөвхөн ганцаараа л Жонгүкийг харах байсан ч бүх зүйл зүгээр.
Мөн тэр хором бүр өнгөрөх тусам Жонгүкт татагдаж байгаа ч бүх зүйл зүгээр.
Жонгүк л түүнтэй хамт байвал бүх зүйл зүгээр.
Тэр энэ бүхэнд бэлэн.
-Author note: psst pssst дараагийн хэсэг дээр манай залуусын нэг зочилно. Хэн гэж бодож байна?
Keep voting, commenting aaaaaand most importantly keep loving
YOU ARE READING
•Сүнс•
ParanormalТэхён ажлын шаардлагаар Бусанд очих болжээ. Гэхдээ түүний ажлын төлөвлөгөөнд "сүнстэй найзууд болох" гэж байсан болов уу? #941 in paranormal on 170723 #396 in paranormal on 170725 #320 in paranormal on 170728 #1 in paranormal on 170728