일곱째

887 137 13
                                    

Тэхён нулимс дүүрэн бүрэлзсэн нүдээ арчин, Жонгүкийн байсан гэх газар луу ширтэн зогсоно. 

Түүний бараан үстэй бяцхан найз саяхан л хурдтай ирж буй машины урдуур алхаж байсан гэвч одоо тэнд ямар ч осол болсон ул мөр байхгүй байлаа. Түүнээс өөр хэн ч сандраагүй, ямар ч машин зогсоогүй бүх зүйл хэвийн байлаа. 

Осол болох шахсан байхад яагаад нэг хүн ч хараагүй байдаг байна аа? 

Яагаад хэн ч шаргал үст сандарч балмагдсан шиг сандраагүй юм бол? 

Яагаад зөвхөн Тэхён л үүнийг олж харсан юм бол? 

Бас яагаад Жонгүк гэнэт алга болчихов? 

Сэтгүүлчийн бодолд хэтэрхий олон асуулт эргэлдэж байсан ч тэр нэгэнд нь ч хариулж чадахааргүй байсан юм. Тэр эсвэл дөнгөж сая хий юм харсан юм болов уу? Тэр шинэхэн crush-аа үхэж байна гэж сэрүүн зүүдлээд байгаа юм болов уу?  

Аль нь ч баттай хариулт болж чадахааргүй байна. 

Ямар ч байсан, Тэхён одоо зүүдлээгүй байгаагаа мэдэж байлаа. Энэ зүүд биш, бодит амьдрал. Тэгэхээр яаж ч бодсон тэр Жонгүкийг машины урдуур орж байна гэж хий харах боломжгүй. 

"Эрхэм ээ, та зүгээр үү?" Түүнийг бодлоос нь салган, араас нь сонсогдох зөөлөн хоолойг анзааран тэр эргэж харахаасаа өмнө цамцныхаа ханцуйгаар нулимсаа арчаад амжив. 

"Би-uh-би" Тэхён хариу хэлэх гэсэн ч бодол нь үнэхээр замбараагүй байгаа учраас амнаас нь нэг ч үг унахгүй байв. Түүний тархи хэтэрхий шоконд орчихсон бололтой. 

Харин түүнд санаа зовон зогсох танихгүй охин хөмсгөө зангидан, уруулаа жимийсээр түүнийг зүгээр эсэхийг шалгах мэт нэг бүрчлэн харах аж. 

"Чи бас харсан уу?" гэсээр тэр замын эсрэг тал руу хуруугаараа заахад охин толгой сэгсрэн "Би хараагүй ээ, гэхдээ чамайг ямар нэг юм хараад сандраад байгааг харсан юм л даа. Чи үнэхээр зүгээр үү? Юу болсон юм?" гэж асуухад Тэхён толгой сэгсэрнэ. 

Түүний нүдийг дахин нулимс бүрхэн авч, хэдхэн хоромын өмнө Жонгүкийн зогсож байсан газар луу эргэж хараад, охин руу харан "Б-би зүгээр ээ, өршөөгөөрэй" гэсээр явах хэрэгтэй болсноо эелдгээр хэлэн холдлоо. 

Тэхён чичирсэн өвдгөө чирэх шахам алхсаар дэн буудал руу зүглэнэ. Магадгүй тэр сүүлийн үед нойргүйдээд ингээд байгаа байх нь. 

 -

Буудлын өрөөндөө ирсэн даруйдаа тэр хаалгаа саван хааж, хаалгаа түгжив. Түүнийг Бусанд ирсэнээс хойш түүнд олон хачирхалтай зүйлс тохиолдож байна. Дэндүү гэхэд дэндүү хачирхалтай. 

•Сүнс•Where stories live. Discover now