Тэхёны ертөнцөд дахин ямар нэгэн хачирхалтай зүйлс бололгүй хэдэн өдөр өнгөрсөн байлаа. Сэтгүүлч маань анх Бусанд яах гэж ирсэн шалтгаандаа хамаг анхаарлаа хандуулж эхэлсэн юм.
Тэр ихэнх цагаа номын санд өнгөрөөж, дөрвөн жилийн өмнө болсон хүн амины хэргийн талаарх сэжүүр хайна.
Харин өнөөдөр тэр ямар нэгэн юм олсон бололтой, буудлын өрөө рүү алхахдаа нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсан харагдана.
Номын санч эмэгтэй, хэргийн газраас цогцосыг олж цагдаад мэдэгдсэн хүний эхнэр болж таарсан нь үнэхээр хачирхалтай хэрэг шүү.
Гэхдээ Тэхён өнгөрсөн хэдэн хоногт үргэлж номын санд суугаад байгаагүй юм. Тэр Бусан хотоор бяцхан аялал хийсэн. Далайн эргээр алхаж, далайн бүтээгдэхүүний захаар дэлгүүр хэсч өөртөө бага ч гэсэн цаг зориулахаа мартаагүй билээ.
Харин яг одоо бол, тэр түүнтэй таарсан уулзсан хүмүүс хэр найрсаг талаар бодох аж. Түүний энэ бодол хар үстэй бяцхан залууг санагалзахад хүргэлээ.
Тэхён ойрдоо Жонгүктэй нэг их уулзаж чадахгүй байгаа ч, хааяа түүнийг кафед сууж байхад эсвэл гудамжаар алхаж байхад Жонгүк хоосон газар луу ширтчихсэн зогсож байдаг юм. Тэр түүнтэй яриа өдөх гэж хичээх ч Жонгүк хаашаа ч юм байнга яардагаас болж тэд тэгэж их ярилцахгүй байгаа билээ.
Тэр Жонгүкийн тухай бодолдоо автаад хаашаа алхаж байгаагаа ч үл мэднэ. Шаргал үст Жонгүкийг онцгой нэгэн гэж боддог ч, энэ дурлал мөн юм болов уу?
Тэд бие биенээ мэддэг болоод тэгэж их удаагүй ч, Тэхён түүнээс ямар нэгэн өөр юм мэдэрдэг гэдэгтээ итгэлтэй байх аж. Ахлах сургуульд байхдаа тэр математикийн хичээлд хамт суудаг байсан охиндоо сайн байсан. Харин тэр охин нь түүний сэтгэлийг мэдсэн ч, олны өмнө бүдүүлэг үгсээр сэтгэлийг нь уландаа гишгэсэн нь түүнийг хөвгүүдийн угаалгын өрөөнд нус нулимстайгаа хутгалдахад хүргэсэн билээ.
Түүний мартахыг хүссэн бүгдийг бүгд дахин сануулж, хуруугаараа чичлэн шоолж байхад хичээлдээ суухын тулд л нулимсаа тэвчих түүнд ямар хэцүү байсан бол?
Шаргал үстэд хожим аз таарч, тэр төгсөх жилдээ найз залуутай болсон нь гуравхан сарын настай үерхэл байсан ч Тэхёны ганцаардсан зүрхийг бага ч болов дулаацуулахад хангалттай байсан юм. Тэд бие биедээ сайн байсан ч, гэр бүлийн шахалтаар салсан нь харамсалтай.
Хэрвээ түүний эцэг эх түүнийг гей гэдгийг эсэргүүцээгүй бол, төгссөн даруйд нь тэднийг хүчээр салгаагүй бол тэд магадгүй одоо ч хамтдаа байх боломжтой байсан байх. Түүний хувьд үнэхээр хүнд цаг хугацаа байсан ч, тэр энэ гурван сард хэзээ ч харамсаж байгаагүй билээ.
Гэвч, Жонгүк гарцаагүй тэднээс өөр. Магадгүй Жонгүктэй харьцахад амар болохоор эсвэл зүгээр л Жонгүк түүнийг үргэлж гайхшруулж байдгаас болсон юм болов уу? Тэхёны өмнө нь сайн байсан хүмүүс бүгд түүнийг эхлээд алхам хийхийг, яриаг эхлүүлэхийг шаарддаг байсан болохоор түүнд өөр санагддаг юм болов уу?
Тэхён хэзээ ч өөртөө итгэлтэй нэгэн байгаагүй. Тэр өмнө нь зүгээр л нөгөө хүнээ аз жаргалтай байлгавал өөрөө ч бас жаргалтай байна гэж өөртөө итгүүлдэг нэгэн байсан. Харин одоо бол Жонгүк түүнийг жаргалтай байлгаж байна. Жонгүк түүнийг яаж ч жоохон хүүхэд шиг аашилж байсан байгаагаар нь хүлээн авдаг. Тэр Жонгүкийн дэргэд байхдаа л өөрийнхөөрөө байж чаддаг болохоор түүнд ийм сайн болчихсон байх нь.
Тэр Бусанд ирэхээсээ өмнө, ажил дээрээ нэг ч найзгүй байсан. Мэдээж тэр тэдэнтэй дотно байхыг хүссэн ч хэн нь ч түүнтэй нэг хоёр үг солилцохоос хэтэрдэггүй байсан юм. Яг үнэнийг хэлэхэд тэр ахлах сургуулиасаа хойш нэг ч найзтай болоогүй гэвэл буруудахгүй байх.
Шаргал үст санаа алдсаар тэнгэр өөд харахад янз янзын дүрс гарган байрласан үүлс нарыг бага зэрэг халхлана. Нар тийм ч их тусахгүй байгаа ч өвлийн хүйтэн өдрийг дулаацуулахад хангалттай байлаа.
Тэхён урагшаагаа харахад гудамжаар тэгэж их хүн алхахгүй байсан нь эргэн тойрноо бүрэн харахад дөхөм байх аж. Машинууд хурдлан давхилдах замын цаана зогсох танил хар үстэй нэгэн дээр түүний харц тогтов. Тэхёны нүүрэнд инээмсэглэл тодрон, хэвлий хэсгийг нь хар мянган эрвээхий бүчин авах шиг л санагдана. Холоос ч гэсэн зүгээр л түүнийг харах нь түүний зүрхийг булгилуулна.
Бурхан минь, би яачихсан юм бол?
Түүний гэдсэнд эргэлдэж байсан эрвээхийнүүд, Жонгүкийг хурдтай давхин ирэх машины урдуур алхахад бүгд хаашаа ч юм алга болчихов. Машин яг урд нь зам гарч байгаа хүн байгааг хараагүй юм шиг л хурдаа хасахгүй давхих аж.
Тэхёний нүдийг нулимс бүрхэн, тэр чанга орилсон ч хар машин зогссонгүй.
Машин нэгэнт өнгөрөн явсан ч Тэхён нүд цавчилгүй, амьсгал ч авах сөхөөгүй зогсоно.
Жонгүк замын хаа нэгтээ хэвтэж харагдсангүй.
Жонгүк хаана ч харагдсангүй.
Жонгүк тэнд байсангүй.
-
A/N: Honestly, i don't even know what i wrote :))))
YOU ARE READING
•Сүнс•
ParanormalТэхён ажлын шаардлагаар Бусанд очих болжээ. Гэхдээ түүний ажлын төлөвлөгөөнд "сүнстэй найзууд болох" гэж байсан болов уу? #941 in paranormal on 170723 #396 in paranormal on 170725 #320 in paranormal on 170728 #1 in paranormal on 170728