열냇쩨

378 65 17
                                    

"Маргааш хоёулаа ингэхэд юу хийх вэ?" гэж сүнс асуух мөчид, тэд бараг л очих газрынхаа хаяанд ирчихсэн байлаа.

"Хмм"

Шаргал үст долоовор хуруугаа эрүүндээ хүргэн, хэсэг бодсоны эцэст үргэлжлүүлэн "Би маргаашнаас ер нь нийтлэл дээрээ ажиллаж эхлэдэг юм уу гэж бодож байна. Хэргийн газар дээр ч очоогүй байж байтал надад ганцхан долоо хоног үлдчихэж" гэхэд,

Жонгүкийн царай илт хувьс хийх нь ажиглагдав.

Тийм л дээ, Тэхён буцах ёстойг мэдэж байсан ч, нэгхэн долоо хоног үлдчихсэнийг мэдээгүй билээ тэр.

"Өө..тийм л дээ"

Жонгүкийг ийн бувтнахыг сонссон Тэхён ам нээн, "Зүгээр дээ, бид хором мөч бүрийг хамтдаа өнгөрөөх болно. Чи надтай хамт миний өрөөнд байж болно шүү дээ. Өдөр нь хоёулаа миний нийтлэлийг хийгэ-" гэхтэй зэрэгцэн тэднийг чиглэн ирэх нэгний хөлийн чимээ сонсогдоход тэр ярихаа зогсоов.

"Сайн уу?"

Өөртэй нь ярьж байна гэж бодсон шаргал үст хариу мэндлэхийг завдсан ч, тэр нэгэн Жонгүкийн урд ирж зогсоод "Чи яагаад энэ хүнийг дагаад байгаа юм?" гэж түүнээс асуух нь тэр.

"Би..юу..тэр миний найз байгаа юм"

Тэхён тэднийг ээлжлэн харж, яахаа мэдэхгүй хэсэг зогссоны эцэст, тэрхүү нэгэн лүү ичингүйрэн даллаад, "Сайн байна уу?" гэж хэлэхэд, тэр танихгүй нэгний нүд томорсоор шаргал үстийг ширтсээр, удалгүй гайхширсан хэвээр, итгэлгүйхэн ийн асуулаа.

"Ч-чи намайг харж чадаж байна гэж үү?"

-

Author Note: Манай залуусаас нэг нь зочилно гэж хэлснийг санаж байна уу?
Та Да~~

Энэ хоёр хэсэг яагаад ийм богинохон байгаа вэ гэхээр spoiler parts байсан болохоор юмаааа.

Удахгүй дахиад уулзъя хүүхдүүдээ.

yours,
Gummyoongs.
🖤

•Сүнс•Where stories live. Discover now