Chapter 1

5.2K 285 16
                                    

Өвлийн хамгийн сайхан нь зул сарын баяр. Хүсэн хүлээж байсан энэ баяр ойртож хүн бүр баярын төлөвлөгөөгөө гарган баяр хөөрөөр дүүрэн байх ч..

Би хий дэмий л цонхоор ширтэн гуниглана. Тэр хүнээс салаад аль хэдийн жил өнгөрчихсөн хэрнээ одоо хүртэл санахыг бодвол би ч үнэхээр сайхан сэтгэлтэй бололтой. Эмэгтэй хүн муу хүнд илүү татагддаг гэдэг нь энэ юм болову?

Тэхён - Наашаа ойртдоо!

Би түүний нүдрүү цоо ширтэн сууж байтал тэр ч инээсээр чихэнд минь ойртон - Надад хайртай болсонд баярлалаа!

Гэсээр чихэндээр минь үнсэн холдон инээмсэглэж байлаа. Тэхён бол миний анхны хайр. Мэдээж анхны хайртайгаа хамт байна гэдэг нь би үнэхээр азтайг илэрхийлж байгаа байх. Бүхий л хүмүүсийн нүдэнд бид гайхалтай хосууд. Харин? Хөшигний ард юу болдог бол?...

Тэхён зугаа цэнгэлд дуртай төрлийн хүн. Тийм байх нь ч түүнд зохидог гэж хэлэхэд ч хэлстэхгүй. Тийм болоод ч тэрүү өдөр бүр оройтож ирдэг үе ихссээр сүүлдээ тэр гэртээ ирэхгүй 3 хоносон тэр үед. Уур минь дээд цэгтээ хүрэн түүнлүү байн байн залгах ч тэр нэг бол хариу өгөхгүй. Эцэстээ дуудлагыг минь тасладаг болсон.

Гэтэл тэр юу ч болоогүй мэт архи үнэртүүлсээр орж ирэн буйдан дээрээ суугаад зангиагаа султгаж байлаа.

Би-Юм хэлэхгүй юму? Гэтэл тэр надруу хальт харснаа нүдээ анин буйдангаа налаад

Тэхён-Салья гэх гэж байгаа биздэ?

Би-Битгий миний өмнөөс шийдээд бай тэхён!

Хэмээн түүнлүү үл ялиг чанга дуугаар хэлвэл тэр амандаа- Ядаргаатай гэх үгийг давтан хэлж байлаа. Түүний энэ байдал магадгүй миний итгэл хайрыг бүрэн үгүй хийсэн байх.

Би-Салцгаая Ким Тэхён!

Тэр хариуд нь чимээгүй босон өөрийнхөө өрөөнд орон хаалгаа хүчтэй хаах нь тэр. Энэ мөч л миний амьдралыг үгүй хийх шиг л болсон. Тэр миний сэтгэлийг ойлгодог байсан болов уу? Тэр үнэхээр надад хайртай байсан боловуу? Гэх асуултууд үүрд магадгүй тайлагдаж үл чадах байх.

Энэ өдрөөс хойш аль хэдийн жил гаруйн хугацаа өнгөрсөн ч бүх зүйл яг л хэвээрээ юмшиг санагдаж байлаа.

~Сухёнаа юу хийгээд байгаа юм?

Би- Одоохон очлоо! Гэсээр түүнтэй хамт доош буун гэр орны ажилаа хийж эхэллээ. Энэ хүн бол надад өрөө түрээслүүлдэг эгч. Бараг л бид төрсөн эгч дүүс шиг болсон! Тэр ч мөн адил хүнээс салж байсан болохоор намайг ойлгон бараг л үнэгүй шахам энэ өрөөг түрээслэдэг гэхээр үнэхээр гайхалтай. Түүнд баярлах хэрэгтэй байх.

☆ TrOuble Maker ☆ Where stories live. Discover now