Түгшүүрийн дуу чихэнд хадсаар, цагдаа болон түргэн байшингийн урд ирлээ. Залуу согтуу байх ба нэлээд согтсон найзынхаа хачин үйл хөдлөл үзүүлж байхыг бичлэг хийн авч байв. Яагаад болохгүй гэж? Тэр энэ бичлэгээ YouTube-д тавихаар шийдэв.
Харин хийж тавьсан тэрхүү бичлэг найзыг нь үхэлд хүргэнэ гэж тэр мэдсэнгүй.Найз нь амьсгаадсаар "Надад туслаач. Миний найз амиа хорлочихсон. Би юу хийхээ мэдэхгүй байна. Гуйя хурдлаарай" хэмээн 911 руу ярьж байхыг сонсов. "Юу болсон юм бол" залуу дотроо бодно. Хусог, 911 руу залгасан Жинээс асуухыг хүссэнгүй, яагаад гэвэл хариулахгүй гэдгийг нь мэдэж байлаа. Хусог дотроо, мэдээж маш ихээр санаа зовж байв. Жинтэй дотно нөхөрлөдөг түүний хувьд Жиний найз үхсэн бол, энэ нь түүний ч бас найз үхсэн гэсэн үг. "Тэр хэн байв? Яагаад өөрийгөө хөнөөсөн юм бол?" зэргээр амиа хорлосон найзынхаа талаар бодож байлаа.
Гэнэт тархин дундуур нь дэлсээд авах шиг болов. "Хэрэв надаас болж амиа хорлосон бол яах вэ?" Тэрээр өөрөө ч мэдэхгүй байсан ч энэ бодол нь 100% үнэн байсан юм.Hi guys 👋😃 Удаан хугацааны дараа орчуулгын өгүүллэгтэй эргэн ирж байна аа. Энэ өгүүллэг нь "Unfriended" аймшгийн киноноос сэдэвлэн бичигдсэн ба хэт эмзэг хүмүүс уншихгүй байхыг зөвлөж байна. Зохиол дээрх үйл явдлууд зохиомол учир хүндээр тусгаж авахгүй байхыг хүсье! 🤗
Зохиогчийн зөвшөөрөлтэй болно.
YOU ARE READING
[Completed] Unfriended /MGL/
Mystery / Thrillertaetae95 is typing... "Бүгдээрээ сайн уу? Намайг санасан биздээ?" 4 жилийн өмнө үхсэн найз нь айдаст автуулах аж. Орчуулгын өгүүллэг болно.