☠️4☠️

415 55 0
                                    

2013.06.13 Оройн 22:32 цаг

Чимээгүй байдал ноёрхов. Хэн ч сайн дураар үргэлжлүүлэхийг хүссэнгүй, хэн ч үхэхийг хүссэнгүй. Дахин хэн нэгнийг алдахыг хүсээгүй учир дараагийнх нь хэн байх талаар асуухыг ч мөн хүссэнгүй.

"Тэгэхээр, би дараагийнх нь." Жин сайн дураараа үргэлжлүүлэхээр зэхэв. Тэрээр өөрийгөө үхэхгүй хэмээн итгүүлэхийг хүсч байлаа.

"Үүнээс өмнө, Хусог хён яг юу хийчихсэн юм бэ?" хэмээн Жонгүг асуухад Намжүүн, "Түүнд одоохондоо энэ тухай хэлэхэд тавгүй байна байх, зүгээр л тоглоомоо үргэлжлүүлцгээе." Жонгүг толгой дохив.

"Нэг удаа, би дүүтэйгээ маш ширүүн зодоон өрнүүлсэнээс болж дүүгээ бараг алахаа шахаад-" Жиний яриаг Хусогын бодол сарниуллаа. Энэ нь түүний Тэхёныг алсан үеийг бодогдуулах аж. Хусог Тэхёныг маш их санаж байлаа.

"Хусог?" хэмээн дэлгэцний цаанаас анхаарлыг нь татахаар оролдох Юнги нэрийг нь дуудав. "Мм?" Хусог амандаа бувтнаад бодит байдалд эргэн ирлээ. "Юу ч биш дээ, чамайг үхэж байна уу л гэж бодлоо. Ямартай ч, Жин хён та үнэхээр тэгсэн гэж үү?" Жин толгой дохив.

Хусог юу болсныг мэдээгүйгээс хойш асуусангүй, хариуд нь зүгээр л санаа алдлаа. "Дараагийн удаа илүү болгоомжтой байх хэрэгтэй Жин хён" Намжүүн анхааруулахад бүгд санал нэгдэж буйгаа илэрхийлэн толгой дохиж байлаа.

Гэнэт, Хусог дахиад л бодолд автав. Найзыгаа таамагаар хөнөөсөн тэр мөч, кино театрын дэлгэцнээ гарах борлуулалт сайтай шилдэг кино мэт оюун санааг нь бүрхэж байлаа. Үйл явдлаас багахан хэсэг ч орхигдолгүй, бүх зүйл бүрэн тодорхой харагдах ажээ. Жонгүгийг анхаарлыг нь татах хүртэл Хусог бараг л цурхиран уйлж байсан юм.

"Хусог хён!" Жонгүг хашхирав. "Та зүгээр үү?"
"Би зүгээрээ, жаахан юм бодсон юм." Хусог гунигтай царай тодруулсаар хариулах аж.

"Чи зүгээр гэдэгтээ итгэлтэй байна уу? Хэрэв зүгээр биш- " Намжүүний үгийг таслан Хусог, "Тийм ээ, би зүгээр. Санаа зовох хэрэггүй."

"За тэгвэл, тоглоомоо үр-"

[Completed] Unfriended /MGL/Where stories live. Discover now