Жонгүгийг яаж алах вэ? Тэхён өөртөө шивнэв.
Мэдээж тэр Жонгүгийг алахаар ирсэн, буцах зам гэж үгүй. Тэгээд цүнхээ онгойлгоод, дотроос нь халаасны хутга гаргаж ирэв. Тэхён хутгаа нэг илээд, Жонгүгийн өрөө рүү хурдхан оров.
"Ямар новш нь вэ?" Жонгүг унтлаганы өрөөнийх нь хаалга онгойхыг сонсоод хашгирав. Хусог, тэр хоёр Тэхёныг 4 жилийн дараа амьд гарч ирнэ гэдгийг төсөөлсөнчгүй.
"Жонгүги~" Тэхён шивнэлээ.
"Новш гэж, Хусог хён туслаарай!" хэмээн хашгирав. "Хэн нэгэн нэрийг минь дуудахыг сонссон, гэвч өрөөнд хэн ч алга. Юу болоод байгаа юм бэ?"
"Харж бай, Жонгүги" Тэхён хэдийн түүнийг алахад бэлэн байв ч, тархи нь битгий гэж ятгахыг оролдох аж.
"Зүгээр ээ, Жонгүгаа тайван бай" Хусог Жонгүгийг тайвшруулахыг оролдох ч энэ нь ямар ч нэмэргүй.
Цус.
Жонгүгын сүнсгүй, амьгүй болсон бие laptop-ын дэлгэцэнд харагдахад Хусогын хацар даган нулимс урсаж байлаа.
"Ж.ж.жонгүги хэн чамайг ийм болгочихов оо?" Хусог хашгирч байв."Хусоги хён, намайг битгий мартаарай" Тэхён зөвхөн Хусогт сонсогдохоор дэлгэцний цаанаас шивнэлээ.
Хусог маш их айж байв. Түүний найзууд. Бүгд үхсэн. Амьгүй, сүнсгүй болж.
:"Т.т.тэхён? Энэ чи юу?"
:Мэдээж, Хусог хён. Өөр хэн амьд байх билээ?"Хусог Тэхёныг амьд гэдэгт итгэхийг ч хүссэнгүй. Түүнд хариулсан хоолойг зүгээр л төсөөлөл байсан гэж бодоод өнгөрөв.
Тэхён үхсэн.
Тэхён үхсэн.
Тэхён үхсэн.
Түүнд бодогдох зүйл зөвхөн энэ л байв.
Тэхён амьд байх боломжтой эсэх нь Хусогыг эргэлзэхэд хүргэлээ."Надад сонголт алга даа, хён. 5 минутын дараа уулзья" Тэхён бувтнав. Тэрээр мартахаасаа өмнө халаасны хутгаа аваад, эцэг эхийг нь сэрээхгүйг хичээн Жонгүгийн гэрээс гарлаа.
Хусогын байшин руу гүйсээр, яг 5 минутын дотор очсон байв. Онгорхой цонхоор нь дотогш ороод, Хусогын өрөөг зүглэхдээ чимээ гаргахгүйг хичээж байлаа.
:"Хусог хён! Би байна, Тэхён!"
:"Я-" Хусогыг үг хэлж амжихаас өмнө Тэхён түүнийг орон дээр нь хутгалжээ. Хэтэрхий хурдан, бас их өвдөлт. Харин одоо Хусогын амьгүй бие шалан дээр хэвтэх аж. Тэхён хальтхан инээгээд, бүх зүйлийг орхиод гэрээ зүглэв."Хараал ид гэж. Энэ их хөгжилтэй байлаа. Дахиад үүнийг хийнэ гэж найдаж байна. Хэзээ нэг өдөр."
"Бүгд баяртай! Бид цагийг зугаатай өнгөрүүлдэг байсан шүү. Та нарыг алахаас өмнө."~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
A/n: Дараагийн хэсэг төгсгөл байх нь ээ.
YOU ARE READING
[Completed] Unfriended /MGL/
Gizem / Gerilimtaetae95 is typing... "Бүгдээрээ сайн уу? Намайг санасан биздээ?" 4 жилийн өмнө үхсэн найз нь айдаст автуулах аж. Орчуулгын өгүүллэг болно.