"Хүлээгээрэй, залуусаа" Жинийг ингэж хэлэхэд бүгд чимээгүй болов.
"Үүнээс өмнө," тэр үргэлжлүүлэн, "Надад нэг "аавын наргиан" (dad jokes) байна"
Бүгд санаа алдав. "Чөтгөр гэж, Жин хён би үүнийг арай өөр зүйл байх гэж бодсон юм." Юнги уулга алдахдаа нэгэн зэрэг уур хүрч, урам нь хугарч буйг мэдэрсэн юм."Нөгөө, та бидэнд хэлж болно шүү дээ, хэл хэл" гэж Хусог асуухад, Жин "Усыг яаж ариун болгох вэ?" хэмээн асуун, бүгдийг эргэлзэхэд хүргэлээ. "Мэдэхгүй юм, яаж?" Жонгүг асуух аж.
"Буцалгана шүү дээ" гэж хариулаад тас тас хийтэл хөхөрч гарлаа. Бүгд инээж байхад Юнги инээсэнгүй. Тэр эдгээр наргиануудаас залхсан байв."Хангалттай, одоо тоглоомоо үргэлжлүүлцгээе" Юнги дахиж тэдгээр "аавын наргиа"-нуудыг сонсохыг хүссэнгүй.
Залуус бүх зүйлийг огт тоохгүй байгаа Юнгиг харах тусам улам инээнэ. "За, за, үргэлжлүүлцгээе" Хусог хэлэхдээ инээхгүй байхыг хичээж байлаа. "Дараагийнх нь хэн бэ?" гэж араас нь нэмж хэлэв.
"Би дараагийнх нь. Аавын наргиануудыг бодоход л үхмээр санагдаж байна." Юнги хариуллаа.
Цонхны шил бие арзайлгам дуугарна.
Юнгигийн хэлсэнд бүгд инээгээд цааш нь тоглоомоо үргэлжлүүлсэн юм.
YOU ARE READING
[Completed] Unfriended /MGL/
Misteri / Thrillertaetae95 is typing... "Бүгдээрээ сайн уу? Намайг санасан биздээ?" 4 жилийн өмнө үхсэн найз нь айдаст автуулах аж. Орчуулгын өгүүллэг болно.