2017.06.13 Оройн 22:00 цаг
Шөнийн нам гүм байдлыг үгүй хийн хоорондоо Skype-аар холбогдох 5 залуус. Тэдний хайрт найз Тэхён амиа хорлосноос хойш 4 жил өнгөрчээ.
"Бүгдээрээ сайн уу" Жин мэндлэв. "Сайн уу? Жин хён" хэмээн хамгийн бага нь болох Жонгүг хариу мэндлэх ба өөр хэн ч мэндэлсэнгүй. Хусогыг тийм зүйл хийсэн гэдэгтэй 5 залуус эвлэрч чадахгүй байлаа. Яагаад Хусог найзынхаа амьдралыг дуусгахад хүрэв? Хусог, Тэхён болон бусдад их зүйл санаж явсан ч, түүний хийсэн зүйл уучлагдашгүй юм.
"Залуусаа намайг үнэхээр ууч-" ярианд нь урилгагүй зочин хүн байгааг олж мэдсэн Юнги Хусогын үгийг таслан, "taetae95 гэж хэн бэ? Тэхён үхсэн. Энэ тэр биш, тийм биз?" хэмээн асуув. Хүн бүр эргэлзэж эхэлсэн ч Намжүүний хариу тэдний бодлыг тасалдуулав. "Магадгүй бага зэрэг алдаа гарсан байх, Юнги"Жонгүгт өнөөх taetae95 гэх этгээдээс зурвас ирсэний дараа тэд яриагаа үргэлжлүүллээ. Жонгүг сандарч орхив. Тэр бусдадаа энэ тухай хэлэхэд тэд энэ хаягнаас салах гэж оролдлоо.
Гэвч бүтсэнгүй.Гэнэт, бусад залууст ч бас зурвас ирж эхэллээ. Хамгийн жигтэй гэмээр зүйл нь тэд бүгд адилхан зурвас авсан байв.
"Сайн уу найз минь, удаан уулзсангүй шүү. Энэ би байна аа. Тэхён. Намайг санасан уу?Эвгүй мэдрэмж тэднийг бүрхэн авсан ч Намжүүн Жиминыг тэднээр тоглож байгаа байх гэж сэжиглэснээр тайвширцгаалаа. Тэгээд Жиминийг яриандаа оруулж ирсэн ба түүнээс тоглоом хийхээ болихыг асуув. Хачирхалтай нь Жиминд зүсээ хувирган taetae95 хаягаар тэдэнтэй харьцах шаардлага байсангүй.
YOU ARE READING
[Completed] Unfriended /MGL/
Mystery / Thrillertaetae95 is typing... "Бүгдээрээ сайн уу? Намайг санасан биздээ?" 4 жилийн өмнө үхсэн найз нь айдаст автуулах аж. Орчуулгын өгүүллэг болно.