☠️2☠️

476 61 1
                                    

"Яа~ Пак Жимин!"
бол Жиминийг угтаж авсан анхны үг байлаа. Жимин яагаад Юнгиг өөрийг нь дуудан хашгирсанд гайхаж байв. Жонгүг үргэлжлүүлэн, "Биднээр тоглохоор боль, Жимин хён, таныг гэдгийг мэдэж байна!"
"Юу? Би яасан гэж?" Жимин будилж орхив. Тэгээд taetae95 гэх хаягыг гэнэт анзаарсан бололтой, "Тэхён энд юу хийж байгаа юм? Тэр үхчихсэн биздээ?"

Бусад нь Жиминрүү эргэлзсэн байртай харж байхад Жин ам нээн, "Байзаарай, энэ чи биш гэж үү?" Жимин толгойгоо сэгсрэв. Тэд үнэндээ айж эхэлж байгаагаа мэдрэв. Гэхдээ хэсэг хугацааны дараа тайвширцгаалаа.

Хусог: "Залуусаа, надад энэ taetae95 гэх залуугаас ямар нэг зүйл ирлээ.
taetae95: "Намайг явуулахыг хүсч байвал үнэнээ хэлэх тоглоом тоглоцгооё. Хүн бүр удаан хугацааны турш хадгалж ирсэн хамгийн том нууцаа дэлгэх болно. Бас эргэн тойрондох зүйлээсээ ч болгоомжил."

Хусог Тэхёныг яаж алснаа тэдэнд хэлээгүй. Тэд зөвхөн Хусогыг алсаныг бас дахиад ямар нэг зүйл хийснийг мэдэх ч, юу гэдгийг нь хэн ч мэдэхгүй. Хусог зурвасыг уншмагцаа дуугаа хураачихав. Хүн бүр "Эргэн тойрондох зүйлээсээ болгоомжил" гэх өгүүлбэрийг бодон гайхаж байсан ч сүүлдээ нэг их анхаарал хандуулсангүй.

Жиминий нууц бусад залуусынхтай харьцуулахад тийм ч муу байгаагүй учир сайн дураараа эхлүүлэхээр болов.
"Би нэг удаа-" унтлагын өрөөнөөс нь гарсан маш чанга чимээнээр яриа нь тасалдан камер нь бүхэлдээ харанхуйлахтай зэрэгцэн тасарчихав.
"Жимин ямар новшоо хиигээд байгаа юм" Жонгүг асууж байхдаа чичирч байлаа. Гэнэтхэн, Жиминий profile буцаад холбогдож камер нь өрөөг харуулахад тэд харсан зүйлдээ нүдэндээ ч итгэсэнгүй.

[Completed] Unfriended /MGL/Where stories live. Discover now