3 хүн үлдлээ. Хусог, Намжүүн, мөн Жонгүг. Тэд амьд үлдэж чадах уу? Тэдний хэн нь ч мэдэхгүй.
Тик ток, тик ток.
Цагийн зүү дуугарна. Тэд яагаад үхчихээгүй байгааг Тэхён л мэднэ.
"Byebye, Намжүүн хён." Тэхён Намжүүний байшинд нэвтрэхдээ шивнэв. Эхлээд гал тогооноос хутга авахаар шийджээ. Алгуурхнаар, Намжүүний өрөө рүү ойртсоор."Woah, юу байсан бэ?" Намжүүн хашгирав. Хусог, Жонгүг хоёр Намжүүний хашгирахыг сонсжээ.
Маш хурдан, Тэхён Намжүүнийг араас нь хутгалж орхив. Намжүүн компьютерийн дэлгэц рүү ширтэж байхад нь.
"Намжүүн! Намжүүн!" Хусог laptop-ын дэлгэцрүүгээ хашгирч байсан юм. "Намжүүн? Үхчихлээ гэж үү? Яагаад? Тэр юу хийсэн гэж?" Хусог өөртөө шивнэв. Намжүүн үхэхээсээ өмнө юу ч хэлээгүй.
"4-ийг дуусгасан, одоо 2 үлдлээ" Тэхён амандаа шивнэсэн учир Хусог, Жонгүг нарын хэн нь ч сонссонгүй.
"Хусог хён" үүнийг ингээд дуусгаад, өөрсдөө үхцгээе." Жонгүг цөхөрсөн байх аж. Нэгэнт үхэхээс хойш, тэр дахиж хүлээхийг хүссэнгүй.
"Тэгье ээ, Жонгүг" Хусог бууж өглөө.
Тэхён Намжүүний өрөөнд байсаар л. Хусог, Жонгүг хоёрыг өөрсдөө хийхийг нь хүлээхээр шийдсэн ч бодлоо өөрчлөв.
"Тэд үнэхээр ийм амархан бодлоо өөрчиллөө гэж үү?" Тэхён өөрөөсөө асуув. "Тэд намайг амьд гэдгийг удахгүй мэдэх нь гарцаагүй"Тэхён тэдний яриаг тоолгүй, Намжүүний гэрээс гарав.
Жонгүгийн гэрт ирэхэд 11 цаг болж байлаа. Гэхдээ Тэхёнд Жонгүгийг алах арга байсангүй. Түүний олс нь Юнгигийн гэрт, хутга нь Жинд, буу нь Жиминий байшинд, Намжүүний хутга Намжүүний гэрт үлджээ. Тэхён бүх зүйлээ байшин бүрт орхисон байв. Гэхдээ бүхий л хугацаанд бээлийтэй үйлдсэн учир санаа зовох зүйл байсангүй.
Тэр яаж Жонгүгийг алах бол?
A/n : Удахгүй дууслаа даа 🙂
YOU ARE READING
[Completed] Unfriended /MGL/
Mystery / Thrillertaetae95 is typing... "Бүгдээрээ сайн уу? Намайг санасан биздээ?" 4 жилийн өмнө үхсэн найз нь айдаст автуулах аж. Орчуулгын өгүүллэг болно.