Төгсгөл

477 61 0
                                    

2022 он. 6 сарын 13.

Найзуудыгаа алсанаас хойш 5 жил.
Амиа хоролсноос хойш 9 жил.

Түүнд хийхээр төлөвлөсөн зүйл үлдээгүй. Тэр амьдралаа сүйтгэчихсэн.

Найзууд? Үхчихсэн.
Гэр бүл? Үхчихсэн.

Бүгдийг алсан. Өө бас, бусад 50 гаруй хүмүүсийг ч мартаж болохгүй. Тэхён гэмшиж байв.

"Новш гэж. Би энэ бүгдийг хийгээгүй байсан ч болоосой. Би зүгээр л өшөөгөө авахыг хүссэн. Новш, новш, новш."

"Tae, чи үүнийг хийж байхдаа юугаа бодож байсан юм. Тэдгээр 50 орчим хүмүүс ямар ч гэмгүй байсан. Тэнэг новш." Тэхён өөрийгөө зүхсээр.

Түгшүүрийн дуу чангарав.

:" Ноён Ким, машинаас бууна уу"
Тэхёнд хамгийн түрүүнд сонсогдсон үгнүүд энэ байлаа.

Хараал ид.

Тэр оффицерын коммандыг дагав. Оффицер түүнийг гавлаад, машинд суулгахад Тэхён хаашаа явж буйгаа асуултгүй мэдэж байсан юм. Цагдаагийн газар.



: "Нэр, нас"
: "Ким Тэхён, 21"
: "Гэр бүл?"
: "Бүгд үхчихсэн"
: "Өөр холбоо барих хэн нэгэн?"
: "Бас л тэд"
: "Ойлгомжтой. Тэгэхээр, ноён Ким. Танд 10 жилийн хорих ял оноож байна. Баримтнаас үзэхэд, та 75 хүний аминд хүрсэн. Энэ үнэн үү? Ноён Ким?"

"Тийм ээ, эрхэм ээ"




Оффицер түүнийг хорих хэсэгт аваачив. Тэнд маш бохир, бас хүмүүс нь бүдүүлэг. Тэхён тэнд үлдэхийг хүссэнгүй.

"Дотогш орно уу, ноён Ким"
Тэр зүгээр л оффицерийн хэлснээр хийв.

Мэдээж Тэхён буруу зүйл хийсэн. Хүссэн, хүсээгүй, хийсэн зүйлийнхээ үр дагавартай нүүр тулах хэрэгтэй болно.

2022 он 6 сарын 14
Нэг хоног.

2022 он 6 сарын 20
Долоо хоног.

2022 он 7 сарын 13
Нэг сар.

2022 он 8 сарын 13
Хоёр сар.

2022 он 9 сарын 13
Гурван сар.

2022 он 10 сарын 13
Тэхён уйлж байлаа. Хэрэв Жимин амьд байсан бол, өнөөдөр түүний 22 насны төрсөн өдөр нь.

2022 он 12 сарын 30
Тэхёны 22 насны төрсөн өдөр. Шинэ он гарахад 2 хоног. Тэхён ганцаардсан хэвээр.

2023 он 1 сарын 1
Шинэ оны эхний өдөр.



"Би энд ганцаар үхэх хэрэгтэй бололтой."

[Completed] Unfriended /MGL/Where stories live. Discover now