☠️3☠️

440 61 0
                                    

Жимин үхсэн байдалтай шалан дээр хэвтэх ба амьгүй биеийг нь даган цус урсах аж.
"Ю-юу" Намжүүн үгээ гүйцээж чадсангүй. Үнэндээ хэн ч үг дуугарч зүрхэлсэнгүй. Тэд бас нэгэн найзыгаа алдчихлаа.
"Ж-ж-жимин?" Юнги уйлж байв. Түүний нулимс хацрыг нь даган урсахад залуус ч мөн адил уйлж байсан юм. Юнги сэтгэл хөдлөлгүй, хэнэггүй мэт харагддаг байж болох ч үнэндээ маш сайхан сэтгэлтэй.
Жин: "Хүлээгээрэй би 911 дуудаадхья" гээд утсаа шүүрэн авч дугаарыг хийлээ.
"Сайн байна уу? 911 сонсож байна. Танд юугаар туслах вэ?
Эмэгтэй хүний хоолой сонсогдох аж. Жин Жиминий гэрийн хаягыг өгөөд, болсон зүйлийг тайлбарлан хэлэхэд түргэн тусламж ч удахгүй очихоо мэдэгдэв.

2017.06.13 Оройн 22:25 цаг.

Хусог: Ахиад нэг найзыгаа алдчихлаа. Хусог Жиминтэй тийм ч дотно байгаагүй ч түүнийг мэддэг, санаа тавьдаг байлаа. Үнэндээ бүгд л тийм байсан. Бүгд Жиминд чин сэтгэлээсээ хайртай байсан.
taetae95: "Хэрвээ чи надад хийсэн хэрэгээ хүлээхгүй бол, бусад найзууд чинь ч бас үхнэ шүү!"
Хусогын дэлгэцэн дээр гарч ирсэн зурвас.
Залуусаа, tae надруу зурвас явуулсан юм шиг байна. Хусог эхлээд өөрөө уншаад "Ямар хараал идм*р нь вэ? Надаар юу хийлгэхийг хүсээд байгаа юм" хэмээн өөртөө асуулт тавьж байв. Тэр ихэнх зүйлд итгээгүй ч түүнийг тархи үүнийг үнэн гэдгийг хэлж байлаа. Залуус ямар зурвас илгээснийг асуухад Хусог тэдэнд чангаар уншиж өглөө.

"Тэр мэдээж тоглож байгаа, тийм биздээ" Намжүүнийг асуухад Жонгүг "Тиймээ мэдээ-ж-" гэж толгой дохин хариулахдаа хацрыг нь нулимс даган урсаж байсан юм. Юнги эсэргүүцэн "Тэр үнэнийг хэлж байж ч болно. Юу гэх гэсэн бэ гэхээр түүнийг хэн гэдгийг хэн ч мэдэхгүй"
"Юнги! Ямар но*шоо яриад байгаа юм? Битгий ийм зүйл бодоод бай" Жин түүнийг зэмлэх аж.
Жонгүг: "Ямартай ч, одоо хэн нууцаа дэлгэх вэ?
Хусог толгой сэгсрэн хэн нэгнийг сайн дураараа хийхийг нь хүлээж байлаа.

[Completed] Unfriended /MGL/Where stories live. Discover now