Юнги яг юу хэлэх ёстойгоо мэдэхгүй байлаа. Тэр үнэндээ энэ олон жил амьдрахдаа ямар нэг хэрцгий зүйл хийж үзсэнгүй. Гэнэт ямар нэг зүйл түүний анхаарлыг сарниулах нь тэр.
Юнгиг бодолдоо дарагдаж байх хооронд Жин, Намжүүн, Хусог, Жонгүг нар түүний ойлгохгүй ямар нэг зүйлийг ярилцаж байлаа. Тэдний ярианд анхаарал нь сарнисан юм биш, харин Жиний камер гэнэт унтрахад байсан юм.
"Аливээ Жин хён, камераа битгий ингэж унтрааж байгаач дээ" үүнийг ямар нэг наргиан гэж ойлгосон Намжүүн цухалдах аж. "Жин хён?" Намжүүн түгшиж эхлэв. Тэр дахиж Жинийг эсвэл өөр хэн нэгнийг алдахыг хүсэхгүй байсан юм.
Жиний камер буцаад холбогдлоо. Гэрэл унтраасныг тооцохгүй бол өөрчлөгдсөн зүйл байсангүй. Гэнэт гэрэл асах нь тэр.
Жин хар компьютерийн ширээн дээрээ суусан хэвээр. Бүх зүйл хэвийн байна. Гэвч Жиний толгой хүзүүнээсээ салсан байхыг анзаарах хүртэл!
Хэн ийм зүйл хийснийг хэн ч мэдэхгүй. "Жин хён!" Намжүүн хашгирав. "Үгүй ээ, Жин хён!" Намжүүн уйлсаар. Хэн Жинийг алчихав аа? Залуус уйлж байлаа.
Жонгүг ээрч түгдэрсээр, "Ю-юу болоод б-байгаа юм бэ?" Жин Жонгүгийн хувьд үнэхээр сайн ах, тэд хамтдаа олон зүйлийг туулсан. Түүн шиг эрхэм хүнийг алдана гэдэг үнэхээр тайлбарлаж боломгүй хэцүү байсан юм,
"З-зүгээр л энэ тоглоомыг больцгооё, тэгэх үү?" Юнги цурхиран уйлсаар хэн нэгнийг санааг нь дэмжинэ гэдэгт найдаж байлаа.
"Тэгмээр л байна, г-гэвч бид чадахгүй. Н-надад ахиад Т-тэхёнаас з-зурвас ирсэн." Хусог үргэлжлүүлэн, "Хэрэв больвол, бид б-бүгд үхнэ" гэсэн байсан.
"БИДНИЙ ҮХЭХ ХЭНД ХАМААТАЙ ЮМ! БИД ЭНЭ ХАРААЛ ИДСЭН ТОГЛООМЫГ ТОГЛОСОН ТОГЛООГҮЙ ХАМААГҮЙ ҮХЭХ БОЛНО" Юнги уцаарлав. Тэрээр эхлээд нэг найзаа алдсан, дараа нь найзуудыгаа, харин одоо дахин хэн нэгнийг алдах вий гэхээс галзууртлаа айж байсан юм.
"Юнги хён, энэ зүйл дахиж болохгүй ч байж магадгүй шүү дээ" хэмээн Жонгүг итгүүлэхийг оролдоно.
"ЮУ ЧАМАЙГ ИНГЭЖ БОДОХОД ХҮРГЭВ? БИД ЖИМИНИЙГ АЛДСАН, ХАРИН ОДОО ЖИН ХЁН! ҮНЭХЭЭР! Юнги бараг л галзуурсан байлаа. Алуурчин хэн эсэх, үхсэн амьд эсэх нь хамаагүй түүнээс өшөө авахыг хүснэ. "Ямартай ч, үүнийг үргэлжлүүлцгээе!"
YOU ARE READING
[Completed] Unfriended /MGL/
Misterio / Suspensotaetae95 is typing... "Бүгдээрээ сайн уу? Намайг санасан биздээ?" 4 жилийн өмнө үхсэн найз нь айдаст автуулах аж. Орчуулгын өгүүллэг болно.