2017.06.13 Оройн 22:51 цаг
Юнги бодсоор. Гэвч тийм ч их зүйл бодсонгүй, үнэндээ тэр юу ч бодож чадахгүй байлаа. Түүний бодол нас барсан найзуудаар нь дүүрч Жин болон Жиминий талаар бодож эхлэв. Ямар хүн тэднийг алчихав. Тэд хоёулаа буруугүй, Тэхён болон түүний найзад ч муу зүйл хийгээгүй шүү дээ. Яагаад "Тэхён" тэднийг алсан юм бол."Залуусаа, надад үнэхээр хэлэх ямар нэгэн зүйл алга даа" Юнги үнэнээ хэлэв. Тэр гэмт хэрэг үйлдээгүй. Яагаад хэн нэгэн түүнийг ална гэж?
"Oh, үнэхээр үү?" Хусог лавлан асуув.
"Тийм ээ Хусог. Хүлээгээрэй, новш гэж, би яагаад taetae95-аас зурвас авдаг билээ. Ямар новш нь вэtaetae95: Юнги хён, бэлдээрэй
:Бэлдэх? Юунд бэлдэх гэж? Юнги өөрөөсөө асуух аж.
Нөгөө талаас, Намжүүн одоо л тайвширч байв. Тэр Жинийг явсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн, мөн түүнийг буцаж ирэхгүйг ч.
:Магадгүй, үхэхгүйн тулд бэлдэх юм болов уу? Жонгүг санал болгов.
:"Гэхдээ, наадах чинь тэнэг юм" Намжүүн шулганана.
Жонгүг: "Юнги хёныг алуулахгүй гэж найдаж байна" гээд чимээгүйхэн инээмсэглээд, "Та нарыг хэнийг нь ч алуулахгүй гэж найдаж байна."
Хусог: Заза, дараагийнх нь хэн бэ?
"Би-
Жонгүгийн үгийг таслан Юнгигийн "т-тус-ту-туслаарай" гэх сонсогдох нь тэр.
Энэ нь түүний үхэхээсээ өмнө хэлсэн сүүлчийн үг байсан аж. Юнгигийн камер унтраагүй ч энэ бүхэн маш хурдтай болж өнгөрсөн юм.Жонгүг түүний нэрийг дуудан уйлсаар.
Намжүүн: "Ямар х*раал идмэр нь вэ? Юу болоод байгаа юм? Яагаад хүн бүр үхээд байгаа юм? Хэн тэднийг алаад байгаа юм бэ?"
Энэ үед Хусог taetae95-руу зурвас бичихээр шийдэв.
: Ямар новш нь вэ? Миний найзуудыг оролдохоо боль! Чи яг хэн юм бэ?
taetae95: Би Тэхён байна. Намайг санахгүй байна уу?
Тэр үед Намжүүн зурвас илгээв.
:Чи үнэхээр Тэхён юм уу? Хүн алахаа боль!
taetae95: Би Тэхён байна. Намайг санахгүй байна уу?
Сүүлд нь Жонгүг ч бас зурвас бичихээр шийдэв.
:Чи хэдий Тэхён мөн байсан ч, миний найзуудыг битгий алаач. Гуйя.
taetae95: Би Тэхён байна. Намайг санахгүй байна уу?
Залуус эргэлзэн дэлгэц рүүгээ ширтэцгээнэ. Тэд бүгд адил хариулт авсан нь хачин. Тэхён амьд байж болно гэж үү? Тэгэх ёсгүй. Тэр үхчихсэн биз дээ?
YOU ARE READING
[Completed] Unfriended /MGL/
Mystery / Thrillertaetae95 is typing... "Бүгдээрээ сайн уу? Намайг санасан биздээ?" 4 жилийн өмнө үхсэн найз нь айдаст автуулах аж. Орчуулгын өгүүллэг болно.