![]()
¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra. "ХАРААЛ ИД"
Намжүүн амандаа хараасаар хаалгыг нээх гэж хамаг чадлаараа хичээн ноцолдох ч цоожноос гадна цаад талаас нь ямар нэгэн зүйлээр тэвхдэж хаасан бололтой хаалга нээгдсэнгүй. Намжүүн хором бүр үнэ цэнэтэйг мэдэж байлаа. Тиймээс гэрийн үйлчлэгч нарыг дуу алдуулан байж хаалгыг цөм өшиглөж орхив. Хаалгыг цаад талаас нь том ширээгээр дарсан байсан нь цаашаа нурж бөөн дуу чимээ болж 3 үйлчлэгч эмэгтэйчүүд айсандаа чихээ даран салаглахыг Намжүүн тоосонгүй. Тэрээр хаалганы онгойсон завсараар чихсээр дотогш ороход үд дунд болж байгаа хэр нь тэр өрөөнд гүн шөнө айлчилж байгаа мэт тас харанхуй байлаа.
Тэр хаачихаа маш сайн мэдэж байсан мэт томоос том өрөөний зүүн буланд байх хөх хөшиг бүхий орлуу гүйв. Хаалгаар тусах гэрэлд өрөө бүдэг бадаг гэрэлтсэн ч үнэндээ дэндүү харанхуй аж. Намжүүн орон дээр хэвтэх хүүг олж харуутаа түүнийг 2 мөрнөөс нь татан сэгсгэрэв. Тэгэхдээ гэмтээчихвий гэсэн шиг үнэхээр зөөлөн хүрэх ажээ.
Харин тэр сэрсэнгүй.
"Жин, хараал ид гэж. Жин, сэр л дээ"
Намжүүний гар нь салаглаж байсан ч Жинийг 2 гар дээрээ тэврэн өндийхөд тэр яг л үхсэн хүн шиг санжигнана. Өрөөний хаалга арай хийн нээгдэхтэй зэрэгцэн Намжүүн Жинийг тэвэрсээр өрөөнөөс хар гүйхээрээ гүйн гарав.
*
Эмч гарч ирэхдээ үүдэнд нь сандран суух намайг харан толгой дохилоо. Үүнийг орж болно гэсэн дохио хэмээн би ойлгох бөгөөд эмчийг дайрчих шахам өрөөрүү орвол Жин орон дээрээ өндийгөөд суучихсан цонхруу ширтэнэ. түүний гарт дусал залгасан байх бөгөөд эмнэлэгийн хувцас өмсгөжээ. Царай нь байдгаараа цонхийсон ч нарны гэрэл арьсан дээр нь тусан гэрэлтэнэ.
Намайг түүний орны дэргэд очих үед л Жин харцаа надруу эргүүлэв.
"дахиад л чи юу?" гэх түүний хоолой үнэхээр сул хэр нь дотроо их хэмжээний дургүйлхлийг агуулж байх шиг санагдах хэдий ч үүнийг би тоосонгүй.
"чи хэзээ ингэхээ болих юм? одоо хангалттай биз дээ?!" хэмээн намайг уцаарлангуй хэлэхэд Жин надаас дахин харцаа буруулж цонх өөд ширтэнэ.
"би зүгээр л үхмээр байна. надад тэгэх ч эрх байхгүй юм гэж үү?" гэж түүнийг намуухан хоолойгоор хэлэхэд цонхны тавцан дээр сууж байсан шувууд нисэн одлоо. Үүнийг харах тэр яагаад ч юм уйлах гэж байгаа мэт харагдана.
Энэ бүхэн эхлээд жил гаран болж байна. Жиний аав, манай ээж 2 гэрлэсэнээс хойш 2 жилийн дараа төрсөн ах нь гэрээсээ зугатаачихсан бол дахиад 3 жилийн дараа ганц дүү нь өвчнөөр нас барчихсан. Харин өнгөрсөн жил түүний аав осолд ороод эмчилгээ авч чадаагүй. Тэр бүхнээ алдчихсан. Өөрийгөө ч бас хамт алдсан гэхэд болно.
Хамгийн гол нь энэ бүхний буруутан нь манай эмээ, өвөө, бас ээж. Тиймээс тэр намайг үзэн ядаж байсан ч надад түүнийг буруутгах эрх үгүй билээ.
Тэр бараг өдөр бүр өөрийгөө алах гэж оролддог. Эм ууж, гараа исгэнэ. Хоолойгоо боомилж, цонхоор үртэл үсэрсэн. Гэхдээ тэр бүрт нь би түүнийг болиулдаг, би түүнийг авардаг. Дараа нь тэр намайг өмнөхөөсөө ч илүү үл тоож, үзэн ядахыг мэдсээр байж би зүгээр л түүнийг үхүүлэхийг хүсдэггүй юм. би тэгж чадахгүй, түүнийг үхчихвэл би ч бас үхэх байх. тиймээс түүний хүслийн эсрэгээр би түүнийг амьд байлгах гэж хамаг байдгаараа хичээсээр.
![]()
¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

ESTÁS LEYENDO
ДИВААЖИНГИЙН ХЭЛТЭРХИЙ (ДУУССАН)
Romance"Миний мэдэрсэн өчүүхэн диваажин" #NAMJIN SMALL PIECE OF PARADISE