Кафегаар дүүрэн хүмүүс, энд тэндгүй суурлиулсан байсан камаер, гэрэлтүүлэг гэх мэт тоног төхөөрөмжнүүдээ зөөн, бужигнах зуур Намжүүн гадаах тагтан дээрээс эргэн тойрны үзэмжийг ажиглан зогсоно.
- эндээс бүх зүйлс сайхан харагддаг гэх Жиний хоолойг сонсоод Намжүүн эргэн харвал гартаа аягатай кофе барьсан Жин түүний дэргэд инээмсэглээд зогсож байлаа.
- Зураг авалт хийхийг зөвшөөрсөнд баярлалаа хэмээн Намжүүн хэлээд өөрт нь сунгасан цаасан аягтай кофег Жиний гараас авахдаа түүний зөөлхөн дулаахан гарыг мэдрэв.
Яг л мөсөн хатны тольноос үсэрсэн хэлтэрхий зүрхэнд нь шигдчихсэнийг мэдэлгүй өдийг хүрсэн мэт өнгөрсөнд мэдэрч байсан догдлол дахин нэг удаа сэтгэлийг нь эзэмдэн авсан хэдий ч Намжүүн ч тэр Жин ч тэр одоо тэр үеийн жаахан хүүхдүүд биш болжээ. энэ зэргийг бяцхан догдлолыг дарж нуугаад өнгөрчих хэмжээний хангалттай том болж, насанд хүрсэн эрчүүд.
- Чи наад үгээ 4 дэхь удаагаа хэллээ. Зүгээр гэж хэлсаэн шүү дээ, талархахаа больж үз гэж Жин түүнд хэлээд зэрэгцэн зогсоод ойр орчимыг ажиглана.
Мартахгүйгээ мэдэж байсан ч 10 жил өнгөрчихөөд байхад хуучирахгүй байх юм гэж санасангүй... Намжүүн өөрийнхөө сэтгэлийг дахиад л гэрлийн хурдаар Жинрүү татагдахыг мэдрэв.
- Жин, одоо нэгэнт дахиад явах гэж байгаа учраас хэлэх гэсэн юм... тэр үед далайн эрэгт чамайг явсны дараа би их олон зүйлд харамссан. Гэхдээ тэр бүрийн тоочвол үүр цайчих биз. Гэхдээ тэр дунд ганцхан харамсал л намайг 10 жилийн турш дагасаар ирсэн
- Юунд харамссан юм?
- Явуулсандаа. Чамайг явуулах нь зөв сонголт байсан гэдгийг мэддэг хэдий ч заримдаа чамайг маш их санадаг. Яг л биеийн минь эд эс бүр өвчинд нэрвэгдчихсэн юм шиг, хором хормоор бие минь өөрөө үхэж байгаа минь шиг, амьсгалж, амьдарч чадахааргүй болтлоо санадаг. Тэгээд харамсдаг. Шархлуулж байсан ч, зовоож байсан ч, гомдоож, өөрийгөө үзэн ядуулж байсан ч явуулах хэрэггүй байсан юм, азгүй новш минь гэж өөрийгөө хараагаад л...
Жин ийн яриад инээмсэглэх Намжүүний зүг анхааралтай ширтэх зуур туслах найруулагч эр бүгд дуусч, явах цаг болсныг илтгэн Намжүүнийг дуудав.
Намжүүн бусад ажилчдынхаа хамтаар машинруугаа явах үед Жин түүний зүг инээмсэглэн гараа далласаар үлдлээ.
"магадгүй бид дахиад уулзахгүй биз" Жин ийн бодохдоо 10 жилийн өмнө далайн эрэгт Намжүүнийг үлдээгээд явахдаа хичнээн их уйлж байснаа дурсав.
Тэр Жиний хувьд яг л кактус шиг нэгэн байж ээ... хичнээн хайртай, хичнээн хамтдаа байхыг хүссэн ч хором бүрт өргөсөнд нь хатгуулж, өөрөө тарчилж байсан Жин хайртай байсан нэгнээ орхин явахдаа өөрийгөө харамсахгүй гэж итгэж байлаа.
Гэхдээ тэр харамссан билээ.
Заримдаа гудамжинд хэн нэгнийг Намжүүнтэй андуурч хараад баярлаж, зүүдлэгдэх болов уу гэсэндээ шөнө бүр унтахаасаа өмнө түүний тухай бодон хөрвөөсөн шөнүүддээ тэр харамсал гэгчийг ясандаа тултал мэдэрсэн.
Тэр ч бас бачуурч, уйлж, хашхиртлаа, архинд согтож, ухаанаа алдталаа Намжүүнийг санасан.
Зураг авалтын багийнхан бүгд машиндаа суун хөдлөх үеэр Намжүүн ганцаарахнаа машинаа хөдөлгөлгүй зогсоолдоо үлджээ. Түүний салхины шилээр Жиний ажиллуулдаг кафений тагт харагдах бөгөөд Намжүүн зүгээр л тэр хоосон тагтруу ширтэн сууна.
Гэтэл мөлхөө ургамалд бүрхэгсэн шатны өмнө байх модон хаалга хүчтэй дэлгэгдэн онгойж, Жин хар гүйхээрээ гарч ирэх нь тэр.
Тэрээр эргэн тойрноо харан, гудамж уруу уруудан явах телевизийнхний машинуудын зүг гунигтай ширтэх ажээ.
"явчихлаа... явчихаж"
Жин амьсгалаа даран ингэж өөртөө шивнээд гундуухан эргэхэд Намжүүн машинаасаа буун түүний нэрийг дуудан зогсоолоо.
Нэгэнт харанхуй нөмөрсөн гудамжинд тэд мэдээж нэгнээ бүрэн гүйцэд харахгүй байв. гэсэн ч зүгээр л жаргалтай байгаагаа мэдэрцгээж байлаа.
- Чи яваагүй байна
- Зүгээр л жаахан хүлээсэн юм
- Юуг?
- Чамайг ... хүлээх ёстой юм шиг санагдаад.
- Хүсвэл манайхаар ирж кофе ууж байгаарай. Чамд хөнгөлөлттэй үйлчилэх болно шүү.
- Чамайг хамтаа суугаад ууна гэвэл хөнгөлөлтгүй байсан ч хамаагүй ээ
- Тэгвэл ганцхан чамд үзүүлэх тусгай үйлчилгээ болог
- Баярлалаа ... Жин
- Дараа уулзья Намжүүн аа
"Энэ удаад дахиж харамсаж,
дахиж санаж,
дахиж шаналж,
дахиж шархлахгүйгээр
Чамайг хайрлах болно
Амласан ёсоороо, ахиад тавьж явуулахгүйгээр
Хувирахгүйгээр..."
Дуусав. Олон хүний хүсэлтээр бичсэн болохоор баяртай байгаа ч гунигтай төгсгөлөө өөрчилсөндөө жаахан харамсаад л байна. Гэхдээ уншигчид л таалж байвал бусад нь яахав дээ.
ESTÁS LEYENDO
ДИВААЖИНГИЙН ХЭЛТЭРХИЙ (ДУУССАН)
Romance"Миний мэдэрсэн өчүүхэн диваажин" #NAMJIN SMALL PIECE OF PARADISE